Гэрээ нураалгасан иргэд өлсгөлөн зарлалаа

2014-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ш.АВИРМЭД

Хан-Уул дүүргийн  11 дүгээр  хороо буюу Зайсангийн аманд  газрын маргаан гарч хоёр айлын гэрийг сүйтгэжээ. Биднийг очиход тус хорооны дөрөвдүгээр хэсэгт амьдарч байсан иргэд нураалгасан гэрийнхээ гадна тойрч суусан байв. Гэрийнх нь унь, тооно болон эд хогшил энд тэндгүй хөглөрсөн харагдана. Гэрийн эзэн болох Л.Оюун-Эрдэнэ, Б.Алтанчимэг нарыг эзгүй хойгуур гэрийг нь ийнхүү нураажээ. Тэд өөрийн эзэмшил газар дээрээ амьдарч байхад ийнхүү орон гэрийг нь бусниулсанд гомдолтой байгаагаа хэлээд цаашид газрын маргааныг шийдтэл өлсгөлөн зарлана гэсэн юм. Энэ дүүрэгт 2008 оноос хойш амьдарч байсан гэх тус гэрийн эзэн Л.Оюун-Эрдэнэ “Би энэ газрыг эзэмших зөвшөөрлийг  2008 онд Дүүргийн засаг дарга Д.Загджавын захирамжаар 15 жилийн  хугацаатай  авсан. Харин манай энэ газрыг  УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн нагац дүү О.Одсүрэнд 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас давхардуулан олгосон байгаа юм. Бид энэ газрын маргааны асуудлаа шийдүүлэхээр шүүхэд хандаад байгаа. Шүүх хурал долдугаар сарын 1-нд болно. Шүүх хурал бидний талд гарах магадлалтай  учраас О.Одсүрэн урьтаж ийм түрэмгий зүйл хийлээ” гэв.

Харин тэдэнтэй хамт байсан хүмүүс “Өчигдөр /уржигдар/ эдний гэрийг том биетэй залуус буулгаж нураасан байсан. Тэгээд эд хогшлыг нь эмхлэх гэсэн боловч хоёр залуу гар мушгиж төмөр хаалган дээр унагаасан. Тиймээс хорооны цагдааг дуудсан боловч энэ үйлдэл цагдаагийн байгууллагад хамааралгүй гээд тоогоогүй. Төрийн цагдаа энгийн иргэд биш эрх мэдэлтэй хүмүүсийн талд үйлчилж байна” хэмээн бухимдлаа илэрхийлцгээж байв.

Дээрх газрын маргааны асуудлаар айлуудын гэрийг нурааж сүйтгээд байгаа О.Одсүрэнгээс учрыг асуусан юм. Тэрээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас таван жилийн хугацаатай гэрчилгээ авсан хэмээн газрынхаа гэрчилгээг үзүүлсэн юм. Мөн гэрээ нураалгасан иргэдийг өөрийнх нь эзэмшлийн газар дээр хууль бусаар олон жил амьдарсан. Харин эдгээр иргэдэд нүүх шаардлагыг  удаа дараа  тавьсан боловч хүлээж авахгүй байгаа учраас албадан нүүлгэж байгаагаа хэллээ.

Ямартай ч газрын маргаанаас болж шүүхийн байгууллагад хандаад байгаа дээрх иргэдийн аль алиных нь газар эзэмших гэрчилгээ байгаа юм. Тэгэхээр газрын гэрчилгээг давхардуулж олгосон холбогдох албан тушаалтан байгууллагууд энэ маргааныг шийдвэрлэх ёстой гэдгийг ч газрын эзэд хэлж байв. Мөн тус газар дээр “Далд хүн” төрийн бус байгууллагын залуус ирсэн байлаа. Төрийн бус байгууллагынхан өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй нэгдэн өлсгөлөн зарлахаар болсон, өлсгөлөнгөөс гарах эрсдлийг О.Одсүрэнг хариуцах ёстой  гэв.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин