“Асгат”-ын асуудлыг советын хурлаар хэлэлцэхээр болжээ

2014-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар салбарын яамны удирдлагууд “Чалко”-ын өр хэзээ дуусах гэж байгаа. Оюутолгой ямар шалтгаанаар татвараа дутуу төлсөн. Асгатын ордыг ОХУ-тай хэрхэн хамтарч ашиглах гэж байгаа,  уул уурхайн салбараас өнгөрсөн сард Монгол Улс хэчнээн төгрөгийн орлого олсон талаар мэдээлэл өглөө.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” 250 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛНО

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан  ажлын хэсэг Тавантолгойн ордын дэд бүтэц ялангуяа төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс худалдах, худалдан авах тухай “Чалко” компанитай байгуулсан гэрээг сайжруулах, олборлолтын өртөг зардлыг бууруулах, компанийн ажлыг хэвийн болгохоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нүүрсний боловсруулалтын төвшинг дээшлүүлэх, олборлолтын зардлыг бууруулахаар Цанхийн баруун хэсгийг ашиглаж эхлэх нүүрсний зах зээлийн судалгаа хийж нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг бондын хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн. Тус уурхайд эхний ээлжинд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл тавих төмөр замы царигийн асуудлыг шийднэ гэдгийг салбарын сайд онцоллоо. “Эрдэнэс Тавантолгой”  2011 онд нэг сая, 2012 онд 2.5 сая, өнгөрсөн онд 5.3 сая тонн нүүрс олборлосон байна. Харин энэ онд тус компани 7.5 сая тонн нүүрс олборлож, долоон сая тонн нүүрс борлуулан 250 сая ам.долларын орлого олохоор төлөвлөжээ. “Чалко”-ын өрөнд олборлосон нүүрсээ өгснөөс болж тус компанийн санхүүгийн байдалд хүндэрч, энэ сард төлж дуусахаар төлөвлөсөн “Чалко”-ын өр дахин хойшлогджээ. Одоо тус компанид 120 сая ам.долларын өр үлджээ. Санхүүгийн хямралаас гарах, Хятадын төрийн өмчит компанид төлөх өрийг ойрын үед дуусгахаар олборлолтын зардлыг бууруулсан талаар албанйхан ярилаа. Нэг тонн нүүрсийг 62.4 ам.доллараар олборлож байсан бол өнгөрсөн оноос 56.9 ам.доллараар олборлож эхэлжээ. Мөн Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтийн зардлыг нэг тонн тутамд долоон ам.доллараар багасгажээ. Энэ мэтчилэн Тавантолгой ордын орлогыг нэмэгдүүлэхээр авч байгаа арга хэмжээний дүнд “Чалко”-ын өрийг ойрын үед барагдуулна гэж “Эрдэнэс Тавантолгой” компаниас тооцоолжээ.

 

ОЮУТОЛГОЙ 130 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАР ДУТУУ ТӨЛЖЭЭ 

“Оюутолгой” төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад албан татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас өнгөрсөн баасан гаригт “Turquoise Hill Resources” компанид албан мэдэгдэл хүргүүлжээ. “Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчид үүссэн асуудлыг Монгол Улсын татварын хууль, тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргаан таслах журмаар шийдвэрлэнэ” хэмээн тус компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кэй Пристли мэдэгдсэн байна. Оюутолгой компани 2010-2012 онд буюу төслийн эхний шатны үйл ажиллагааны яв­цад нийт 130 сая ам.долларын татвар, ху­раамж дутуу төлсөн аж. Харин “Rio Tinto” ком­пани өнгөрсөн сарын байд­лаар Монгол Улсад 1.2 тэрбум ам.долларын татвар болон бусад төлбөр хураамж төлжээ. Нийт найман тэрбум ам.долларын өртөг бүхий уг төсөл гурван жилийн хугацаанд 100 гаруй сая ам.долларын татварыг дутуу төлсөн нь зах зээлд хэвийн үзэгдэл гэж эдийн засагчид дүгнэжээ. Оюутолгойг татвараа дутуу төлөхөд уурхайн ашиглалтын зардал нөлөөлсөн байна. 

 

“АСГАТ”-ЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ СОВЕТЫН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

Асгатын мөнгөний ордыг ашиглахад эхний ээлжинд Оросын талын байр суурь, сонирхлыг сонсож, энэ ордод хэрхэн хамтрах талаар ярилцаж, асуудлыг тодорхой болгох хэрэгтэйг салбарын яамныхан онцоллоо. Тиймээс энэ долоо хоногт  “Монросцветмэт” нэгдлийн советын хурлаар хоёр тал Асгатын ордын талаар хэлэлцэхээр болжээ. Одоогоор Оросын тал Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хэр үр ашгаа өгөхийг судалж, нарийвчилсан тооцоо гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ долоо хоногт болох советын хурлын дараа уг ордын ТЭЗҮ-ийн талаар ярилцах юм байна.

 

ЗЭСИЙН ЭКСПОРТ СЭРГЭЖЭЭ

Манай улс өнгөрсөн сард зэсийн баяжмал 397.1 мянга, молибденийн үйлдвэрлэл 1.5 мянган тонныг үйлдвэрлэсэн бол хоёр тонн алт, 10 сая тонн нүүрс, 116.2 мянган тон жонш, 1.8 сая тонн төмрийн хүдэр олборложээ. Мөн газрын тосны үйлдвэрлэл 2.736 мянган баррель болжээ. Харин өнгөрсөн сард Монгол Улс 7.3 сая тонн нүүрс, 113.7 мянган тонн жонш, 1.9 сая тонн төмрийн хүдэр, 36 мянган тонн цайр, 2.609.7 мянган баррель газрын тос экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь  зэсийн баяжмал 87.2, нүүрс 15.3, жонш 5.7, газрын тос 45.9 хувиар өссөн үзүүлэлт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний энэ экспортын орлогоос харахад өнгөрсөн сард газрын тосны орлого 81.9 тэрбум төгрөг, бусад нь 549.3 сая төгрөг олжээ.

 

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Өчигдөр 20 цаг 04 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12