МЭДЭГДЭЛ

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ярилцлага, мэдэгдэл хийхдээ “Ачит-Ихт” ХХК-ийн талаар огт үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээлэл удаа дараа тарааж буйг тус компанийн зүгээс эрс эсэргүүцэж байна.   Монгол Улсад дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, ард түмний өмч болсон газрын хэвлийн баялгийг сорчлолгүй, хаягдалгүй ашиглан улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлого, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж буй тус компани, түүний олон зуун хөдөлмөрч, хичээнгүй залуусын амжилт, бүтээлийг улс төрийн зорилгоор, улстөрчдийн хооронд үүссэн өрсөлдөөндөө хавчуулан компанийн нэр хүндэд халдаж, гутаан доромжилж буйд гүнээ харамсаж байна.   Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь тус компанийн хувь эзэмшил болон үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Ачит-Ихт” компанийн катодын зэсийн үйлдвэр нь  2007 оноос 2009 он хүртэл хийгдсэн судалгаа-шинжилгээнд түшиглэн 2010 оноос 2014 оны хооронд өрнөсөн бүтээн байгуулалтын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон юм. Тус компани нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах (флотаци) технологид тохирохгүйн улмаас олон арван жил ашиглагдахгүй байсан балансын бус хүдрийн овоолгыг түшиглэн асар их эрсдэл үүрэн байж дэлхийн сайн жишигт нийцсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутагт олон зуун ажлын байр бий болгон улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.   Манай үйлдвэр нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад татвар, хураамж хэлбэрээр улсын болон орон нутгийн төсөвт нийт 133 тэрбум төгрөг төвлөрүүлснээс гадна гэрээний дагуу овоолго ашиглалтын төлбөрт 8 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д төлөөд байна.   Иймд Н.Алтанхуяг Та, таныг Ерөнхий сайд байхад ашиглалтад орсон үйлдвэрийн талаар гэнэт ор үндэсгүй, бодит бус мэдээлэл түгээхээ зогсоож,  улмаар манай компанийн ажилсаг хамт олноос уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрвээ  энэ гүтгэлгээ зогсоохгүй бол нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах болно.   “АЧИТ-ИХТ” ХХК  
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

5 цаг 14 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

10 цаг 48 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

14 цаг 8 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

14 цаг 8 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22