Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд “Инээмсэглэлтэй МИАТ”-тай танилцлаа

2014-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.Цэвэлмаа

“Монголиан Эйрлайнс” компанийн Санхүү эдийн засгийн газраас “Инээмсэглэлтэй МИАТ” аяны хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн төгсөх ангийн сурагчдад компанийнхаа үйл ажиллагааг танилцууллаа. 29-р тусгай сургуулийн 12-р ангийн 12 сурагч болон анги даасан, согог зүйч багш Ё.Оюундарь, Англи хэлний багш А.Лхагвасүрэн нар энэ арга хэмжээнд оролцсон юм. Биднийг очиход Монголын иргэний нисэхийн төв байранд найрсаг дотноор хүлээн авлаа. Бид Нислэг зохицуулалтын төвийн үйл ажиллагаатай эхлэн танилцсан бөгөөд энэ нь МИАТ компанийн олон улсад явж байгаа нислэгийн өмнөх бэлтгэлийг хангадаг хэсэг юм байна. Тус компани нь Азид  Токио, Сөүл, Хонгконг, Бээжин рүү, Европод Берлин, Москва, Франкфурт гэсэн чиглэлүүдэд таван онгоцоор нислэг үйлддэг ажээ. Энэ төв нь онгоцны хүндийн төвлөрөлтын тооцоо, агаараар явах замын цаг агаарын байдал зэргийг тооцоолдог байна. Үүний дараа маркетинг борлуулалтын хэлтэстэй танилцлаа. Энэ хэсгийн ажилчид нь агаарын тээврийн компанийн билетийн үнийг гаргаж сурталчилгааг нийтэд хүргэж борлуулалт хийдэг. Сурагчид хэрхэн ийм мэргэжилтэй болох талаар сонирхоход бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, маркетинг борлуулалтын мэргэжилээр төгссөн өндөр ур чадвартай бол манай компанид ажиллахад нээлттэй гэсэн хариултыг өгсөн юм. Харин бидний дараагийн очсон Нягтлан бодох хэлтэс нь компанийн орлого, зарлага болон төсвийг зохицуулдаг ажээ.

Нислэг зохицуулалтын төвтэй танилцсаны дараа МИАТ-ын гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан сурагчидтай уулзаж гарын бэлэг өгсөн юм. Үүний дараа Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газартай танилцав. Энд Монголд нислэг хийдэг бүх онгоцыг засварлаж, үзлэг хийдэг бөгөөд олон улсад зөвшөөрөгдсөн чадварлаг 123 инженер ажилладаг байна. Мөн нийт 2721 өдөр зөрчил,гэмтэл доголдолгүй ажилласан гэлээ. Монголын хамгийн том онгоцыг үзүүлж мөн МИАТ-ын хувийн онгоц болох “Чингис Хаан боинг 767” онгоцонд оруулж танилцуулсан юм. Онгоцонд сууж жолоочийн хэсгийг үзэж танилцсан хүүхдүүд маш их баяртай байлаа.

Ингээд  МИАТ-ийн ажилчдын хоолонд орж, найман ханатай гэрт энэ бүгдийнхээ талаар сэтгэгдлээ хэлэн хүүхэд бүр цаасан дээр зурж бичиж сэтгэгдлээ үлдээсэн юм. “Инээмсэглэлтэй МИАТ” үйл ажиллагаанд оролцогсдоос сэтгэгдлийг нь сонслоо.

29-р сургуулийн 12а ангийн сурагч Э.Цэрэндорж “Өнөөдөр манай ангийнхныг бүгдийг нь энэ газар урьж МИАТ-ийн үйл ажиллагаатай танилцуулж байгаад маш их баяртай байна. Бид анх удаа ийм том компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энд ажиллаж байгаа бүх ах эгч нартаа ажлын өндөр амжилт хүсье. Би Технологийн дээд сургуулийг төгсөж тогоочийн мэргэжилтэй болохыг хүсдэг” гэв. Харин багш Ё.Оюундарь “Хүүхдүүдэд маань инээмсэглэл бэлэглэсэн сайхан аян боллоо. Манай хүүхдүүд анх удаа ийм том компанийн үйл ажиллагаатай танилцаж байгаа учраас маш их баяртай байна. Компанийхаа үйл ажиллагааг хүүхдүүдэд үзүүлж танилцуулж байвал их сайхан юм байна” гэв. Мөн аяны талаар нягтлан бодогч Э.Халиун “Манай компанийн санхүү эдийн засгийн газраас шинэ санаачлага гаргах, компаниа сурталчлах, ажилчдын хооронд сайхан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд 5 хоногийн хөтөлбөр зохиосны эхний өдөр нь энэ байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн мэргэжилтэй болж ажиллахад ялгаварлан гадуурхагдах ёсгүй учраас бид энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм” гэлээ.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин