ОУСК Монголын компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тусалж байна

2014-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Дэлхийн Банкны группын гишүүн,  Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ нь Монгол Улсын компаниудын гүйцэтгэл болон өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Монгол Улсын шинэчлэн баталсан Компанийн засаглалын кодексийг өчигдөр албан ёсоор танилцууллаа.  

Өнгөрсөн сард Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Монгол Улсын Компанийн засаглалын кодекс нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг буруугаар ашиглах, компанийн засаглалын институцүүдийн хоорондох хяналт  шалгалт, тэнцвэртэй байдал болон хувьцаа эзэмшигчдэд ил болгох зүйлс зэрэг Монгол улсад тулгарч байгаа хамгийн нийтлэг компанийн засаглалын асуудлуудыг хамарсан.

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Сайн засаглалтай компаниудын үйл ажиллагаа нь тогтвортой бөгөөд илүү их ашиг орлоготой байдаг. Энэхүү Кодексийг баталснаар Монгол Улсын компаниудад компанийн засаглалын практикаа сайжруулахад илүү дэмжлэг болно гэж бид найдаж байна. Нөгөө талаар энэхүү Кодекс нь улс орны урт хугацааны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах илүү үр ашигтай менежмент бүрдүүлэн, нөөцийн илүү сайн хуваарилалт болон тогтвортой үнэ цэнийг бий болгох юм” гэж хэлсэн байна.

ОУСК нь Компанийн засаглалын VII Форумын үеэр Монгол улс дахь бизнесийн байгууллагуудад танилцуулагдах энэхүү цогц стандартуудыг боловсруулахад Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллажээ.

“Компанийн засаглал сайтай компаниуд илүү үнэ цэнийг бий болгон илүү олон тооны хөрөнгө оруулагчдыг татдаг” гэж ОУСК-ийн Компанийн засаглалын Ахлах зөвлөх Philip Armstrong хэлээд “Бизнесийн тэрхүү туршлагуудын тогтолцоог бий болгохын тулд Монгол Улсын Компанийн засаглалын кодекс нь компанийн засаглалын хамгийн чухал олон улсын зарчмуудыг агуулсан мөн орон нутгийн шаардлагууд болон нөхцлүүдийг хангасан.” гэлээ.

100 гаруй компаниудын захирлууд, менежерүүд болон засгийн газрын ажилтнууд ОУСК болон Компанийн засаглалын хөгжлийн төвөөс хамтран санхүүжүүлсэн Форумд оролцсон. Оролцогчид Кодексийн зэрэгцээ засаглалын сайн туршлагууд ба Монголын компаниуд болон банкинд тулгарч байгаа тодорхой сорилтуудын талаар мөн хэлэлцжээ.
ОУСК Санхүүгийн зохицуулах хороо болон Компанийн засаглалын хөгжлийн төвтэй хамтран Монгол Улсын Компанийн засаглалын анхны Онооны Карт болох компанийн засаглалын туршлагуудын талаарх хараат бус судалгааг өнгөрсөн оны 11 дүгээр сард зарласан. Онооны картаар Монгол улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй топ 20 компанийн компанийн засаглалын дундаж оноо дөнгөж 27.5% гарсан нь одоогийн компанийн засаглалын дүрэм журмууд хангалттай хэрэгжихгүй байгааг харуулсан байна.
Онооны картаас олж мэдсэн зүйлс дээрээ үндэслэн ОУСК болон Монгол Улсын Засгийн газар улс орны компанийн засаглалын тогтолцоог цаашид сайжруулах болон кодексийг боловсруулах санал санаачлагуудыг гаргалаа.
Япон болон Нидерланд улстай хамтран ОУСК-ийн Монгол Улсын Компанийн засаглалын хөтөлбөр 2009 оноос хойш 330 гаруй хувь нийлүүлсэн компаниудад зориулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулаад байгаа юм.

ОУСК нь Дэлхийн Банкны группын гишүүн  бөгөөд  хувийн хэвшлийн салбарт голчлон анхаардаг дэлхийн хөгжлийн хамгийн том байгууллага юм. Бид хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, олон улсын санхүүгийн зах зээл дээрх хөрөнгийг эргэлтэд оруулах, мөн бизнесийн байгууллагууд болон засгийн газруудад зөвлөх үйлчилгээг хүргэх байдлаар хөгжиж буй улс орнуудад тогтвортой хөгжилд хүрэхэд нь тусалдаг байна.
2013 оны санхүүгийн жилд хувийн хэвшлийнхэн салбартаа ажлын байр бий болгох, шинэ санааг хэрэгжүүлэх болон дэлхийн хөгжлийн хамгийн чухал сорилтуудыг шийдвэрлэхэд нь хөшүүрэг болсон манай хөрөнгө оруулалт $25 тэрбумд хүрсэн нь өмнө байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт байв.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин