“Шивээ-Овоо”, “Багануур”-ын шинэчлэлийг хувьчлалаар эхлүүлнэ

2014-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Засгийн газар хувьчлах компаниудын жагсаалт гаргасны дотор уул уурхайн хэд хэдэн компани багтаж буй. Төр өмчөөсөө захын нэг аж ахуйн нэгжийг хувьд хариуцуулах биш толгой томоохон компаниудаа даатгахаар болжээ. Өөрөөр хэл­бэл, улсын эрчим хүч­ний эх үүсвэрийн 50 га­руй хувийг хангадаг “Багануур”, нийслэлийн ду­лаан, цахилгааны 49 хувийг нийлүүлдэг “Шивээ-Овоо”-ын тодор­хой хувийг хувьд өгч эд­гээр уурхайд хөгжлийн шинэ хуудас нээх аж. Төр толгой компаниудаасаа салах болсон гол шалт­гаан тэднийг ашиг­гүй ажиллуулж, их хэм­жээний алдагдал хүлээ­сэн явдал. Мөн тухайн компанийн төлөвлөлт, технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадамж, хөрөн­гийн удирдлага, сан­хүү­гийн удирдлага муу байсан нь төрийн мэд­лийн уурхайнуудыг ул­сын жагсаалтаас хасах да­раачийн шалтгаан болжээ.

 

“ШИВЭЭ-ОВОО”-Г ӨРНӨӨС САЛГАХ ӨӨРЧЛӨЛТ ХУВЬЧЛАЛААР ЭХЭЛНЭ    

Монголын хамгийн том хүрэн нүүрсний орд “Шивээ-Овоо”-ын  бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн онд 86.3 тэрбум төгрөгт хүрсэн ч хөрс хуулалт, нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн зардал нь орлогоо 1.4 тэрбум төгрөгөөр давжээ. Мөн үйл ажиллагаатай холбоотой ерөнхий болон удирдлагын зардал нэмэгдсэнээр компанийн цэвэр алдагдал гурван тэрбум 260 сая төгрөгт хүрсэн байна. Хүрэн нүүрсний хамгийн том орд 93.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Үүний 26.8 тэрбумыг бараа материал, мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө зэрэг эргэлтийн хөрөнгө бүрдүүлсэн байна. Харин “Шивээ-Овоо”-ын дансанд 80.5 тэрбум төгрөгийн өр, төлбөр бичигдсэн нь төрийг их хөрөнгөө хувьд шилжүүлэх шалтгаан болсон гэлцдэг.  Хүрэн нүүрсний арвин баялгийн уурхайг алдагдалтай бус ашигтай ажиллахад технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадамж, хөрөнгө болон санхүүгийн удирдлагыг сайжруулах шаардлагатай гэж Төрийн өмчийн хорооноос үзсэн. Мөн уг уурхайн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадны хөрөнгийн биржээр арилжснаар орлогын үүд нээгдэнэ гэж Засгийн газраас тооцоолжээ. Ингэснээр өнгөрсөн онд 3.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, өрөнд унасан “Шивээ-Овоо”-г хөгжлийн шинэ шатанд гаргаж, төвийн эрчим хүчний системийг чанартай нүүрсээр хангаж, хэрэглэгчдэд хүрэх дулаан, цахилгааны үнийг тогтвортой болох үр өгөөжийг энэ хувьчлалаас хүлээж байна. 

 

“БАГАНУУР”-ЫГ АЛДАГДАЛААС “АВАРЧ” ЧАДАХ УУ?

Төрийн өмч “Багануур” өнгөрсөн онд мөн л алдагдалтай ажилласан. “Шивээ-Овоо” 31.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, 3.26 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол “Багануур” 86.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ч 9.1 тэрбум төгрөгийг алджээ. Энэ хоёр компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өнгөрсөн онд “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлсэн. “Эрдэнэс МГЛ” компани стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг энэ хоёр компанийг бизнесийн зарчмаар ажиллуулж, ашигтай ажиллах оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байдаг. Гэвч энэ удаад “Багануур”, “Шивээ-Овоо” дахин алдагдалд орсон нь тодорхой хувийг нь хувьчлахаас өөр аргагүйд хүргэжээ. Төр “Багануур”-ыг хувьчлахдаа компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжихаар болжээ. Тэгэхээр тус компанийн санхүүгийн зах зээл дэх нийт хөрөнгийн 49 хувь нь хувийн мэдэлд шилжих нь. Энэ удаагийн хувьчлал, өөрчлөлтөөс эхний ээл­жинд “Багануур”-ыг алдагдлаа нөхөж, ашиг­тай ажиллахад ахиц гарна гэж хүлээж байгаа аж.  

“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн алдагдал өнгөрсөн жилүүдэд 50 тэрбумыг хол давжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин