Ариутгаагүй сүү асуудал болсоор байна

2014-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.СОДОН

Хүний анхдагч хэрэгцээнд хоол хүнс, хувцас, орон байр ордог. Тэгвэл хоол хүнсний хэрэгцээний анхдагч нь мах, сүү, гурилан бүтээгдэхүүн юм. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс  хойш стратегийн ач холбогдол бүхий сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлт, чанар, эрүүл ахуйн байдлын талаарх төрийн нэгдсэн бодлого, менежментгүй өнөөг хүрч байна. Энэ салбарын үйлдвэрлэл, түгээлт, чанар зэрэг асуудлыг зөвхөн хувийн хэвшлийнхэн, малчид, ченжүүд зохицуулж, өнгөрсөн хугацаанд  иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах ажлыг цөөн тооны  хэдэн компани хийсээр иржээ. Бид нүүдлийн мал аж ахуйтай, 50 сая малтай боловч хүйтэн сэрүүний улиралд зах зээлд сүүний  хомсдол үүсч,  импортын сүү хэрэглэх нь багасахгүй байгаа юм. Гэхдээ сүүний хэрэглээгээ монголчууд өөрсдөө зуун хувь хангах гэдгээс урьтаж сүүн бүтээгдэхүүний  чанар, эрүүл ахуйн асуудалд анхаарах цаг нэгэнт болжээ.

Сүү, сүүн бүтээгдэ­хүүний чанар, аюулгүй байдлын асуудал зуны цагт босч “ирдэг”  нь учиртай. Хавар болж өвс, ногоо ургахтай зэрэгцэн малчдаас хэрэглэгчдийн гарт  шууд сүү нийлүүлж, ченжүүдээр дамжин ил задгай худалдаалагддаг. Энэ үед шингэн сүүний ариутгал, хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдөж иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирдаг болохыг мэргэжлийн байгууллагуудаас байнга анхааруулдаг боловч байдал өөрчлөгдөхгүй өнөөг хүрч байна. Өөрөөр хэлбэл сэрүүний улирал эхлэхээр үнээний  зэлнээс хэрэглэгчдэд шууд хүрдэг сүү багасч, иргэд үйлдвэрийн аргаар ариутган боловсруулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын савлагаатай сүү хэрэглэдэг тул зун цагт чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй сүүний  асуудал дэгддэг ажээ. Ил задгай сүү борлуулдаг хамгийн том цэг бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  байх “Тоса” төв гэдгийг манай хэрэглэгчид сайн мэднэ. Хөдөө орон нутгаас галт тэргээр сүү авчирч, нийслэлийн ойролцоох газруудаас сүү нийлүүлэгчид тэндэхийн худалдаачдад сүүгээ шууд хүргэж  өгдөг. Харин тэд үндсэн үнэ дээр нь 300-400 төгрөг нэмж зардаг байна. Яг өдийд энэ төвийн гадаа нэг литр сүү 900-1000 төгрөг байна. Үүнээс гадна энэ жилээс эхлэн нэр бүхий “Миний дэлгүүр”, “Номин” зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хүртэл эрүүл ахуйн шинжилгээ хийсэн эсэх нь үл мэдэгдэх задгай сүүг ихээр зарах болсон. Харин үйлдвэрийн ариутгасан сүү нэлээд үнэтэй учир хэрэглэгчид эрүүл мэндээ бодолгүй өнөө маргаашын эдийн засгаа харж баталгаагүй сүү авч хэрэглэсээр байгаа юм.Өдөрт энд ойролцоогоор 100 гаруй тонн сүү түүхийгээрээ нийлүүлэгдэж, ил задгай худалдаалагддаг гэсэн статистик гарчээ. Энэ бүх сүү иргэдийн эрүүл мэндийг хохироох хэмжээний бохирдолтой, малаас хүнд халдварлах зоонозын төрлийн халдвар тараах нянтай байгааг Халдварт өвчин судлалын төвийнхөн анхааруулдаг ч иргэдийн өөрсдийнх нь сонголтоос хамаарч  өөрийн болон гэр бүлийнхнийхээ  эрүүл мэндийг хохироосоор байдаг аж.

Малчны хотноос хэрэглэгчдэд шууд хүрч буй сүү ямар эрсдэлтэй байдаг вэ. Юуны  түрүүнд малаас хүнд халдварладаг өвчин тусах магадлал маш өндөр. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал М.Нямсүрэн “Задгай сүүнээс иргэдэд дамжин халдварладаг малын гаралтай найман төрлийн өвчин бий. Эдгээрээс хамгийн түгээмэл нь бруцеллёз. Манай улс бруцеллёз өвчний тархалтаараа дэлхийд хоёрдугаарт орж байна” хэмээжээ. Эдгээрээс гадны сүрьеэ өвчин ч ариутгаагүй сүүнээс халдварладаг тухай онцолсон байна. Харин бруцеллёз гэж ямар өвчин байдаг тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдээс лавлахад “Энэ өвчин хүний  биед нян, гэмтсэн арьс, салст болон хоол бoловсруулах зам, амьсгалын замаар орж халдварладаг. Хүний бруцеллёзыг ямар эрхтэн тогтолцоо гэмтээж бай­гаагаас хамаарч, үе мөч­ний хөдөлгөөний эрхтэн, мэдрэлийн тог­тол­­цоо, дотор эрхтэн, шээс, бэлгийн замын эрхтэн  гэмтээсэн гэж тав хуваана. Хэрэв өвчин архагшвал хөдөл­мөрийн чадвараа ч  алдахад хүрдэг” хэмээн тайлбарлалаа.

Харамсалтай нь ил задгай худалдаалагдаж буй ариутгаагүй сүүнээс болж дээрхээс гадна зориулалтын бус саванд хадгалсаны аюул мөн л иргэдийн эрүүл мэндийг хохироож байна. Амьжиргааны төвшин муугаас шалтгаалан малчид болон наймаачид сүүг зориулалтын бус хуванцар саванд тээвэрлэж, хадгалдаг нь сүүний найрлагад хорт бодис шингэх шалтгаан болдог байна. Бидний сайн мэдэх тосны шар саванд ч хүнсний зориулалтаар олон дахин ашиглаж болохоор зөвшөөрөгдсөн PPT, PP гэсэн тэмдэглэгээ байдаггүй. Тэр ч бүү хэл иргэд барилгын бүтээгдэхүүний савуудад, эмульсны цагаан хувинд ч сүү хийгээд зарж байдаг нь байж болохгүй үзэгдэл. Эдгээр хуванцар сав нь химийн найрлагатай учир удаан хугацааны турш хэрэглэхэд хорт хавдар үүсгэх нян ялгаруулдаг гэдгийг мэргэжилтнүүд хангалттай ярьдаг юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ил задгай сүүний худалдаа нь иргэдийн  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай нийслэлийн удирдлагуудад зун болгон бичиг хүргүүлдэг гэнэ. Үүний дагуу энэ оны нэгдүгээр сард НИТХ-аас ил задгай сүү борлуулахыг хориглосон ч малчид, ченжүүд зөвшөөрөлгүйгээр сүүгээ зарсаар байгаа юм. Дээрх  журмыг зөрчсөн  иргэнийг Хүнсний тухай хуулийн дагуу 1,5 сая төгрөгөөр торгох заалттай боловч “Үйлдвэрүүд сүү хямдхан” авдаг гэсэн тайлбартайгаар хууль зөрчсөөр байна. Нэг талаас малчдыг буруутгах арга байхгүй ч “Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгч” ТББ-ын тэргүүн Б.Цэрэнгийн хэлсэнчлэн төрөөс энэ салбарын үйлдвэрлэгчдэд татаас өгөх гэх мэт ямар нэгэн менежмент хийж сүүг зөвхөн үйлдвэрийн аргаар ариутгаж, зориулалтын савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэдэг байх нь Засгийн газрын нэгэн үүрэг болж  байна. Тэгэхгүй бол эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай худалдаалагдаж буй сүүний асуудал бага гэлтгүй монгол хүний удмын санд ч нөлөөлж  мэдэхээр байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

11 цаг 30 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

11 цаг 30 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

11 цаг 30 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

Өчигдөр 17 цаг 19 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

Өчигдөр 15 цаг 29 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

Өчигдөр 12 цаг 54 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Өчигдөр 12 цаг 08 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

Өчигдөр 12 цаг 02 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин