Дэд сайд Д.Ганхуяг 200 гаруй сая төгрөгөөр “зугаалжээ”

2014-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БАТ

Улсын эдийн засаг тун хүнд байна. Энэ бол нууц биш болсон зүйл. Эдийн засгаа аврах эхний алхам нь төсвийн хэмнэлт хэмээн дарга нар хэлж ярьж байна. Тиймээс төрийнхөн, төсвийнхөн төсвийг хэрхэн хэмнэж, эсвэл үр ашиггүй зарцуулж байгааг шалгуулж мэхээр хяналтын байгууллагаа хүртэл ажиллуулж эхлээд байгаа. Саяхан даа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн ЗДТГ-ын санхүүд шалгалт хийж нэлээд зөрчил илрүүлэв. Дүүргийн Засаг дарга нар гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн нь хяналтаар илэрчээ. Бас НИТХ-ын төлөөлөгчид төсвийн мөнгөөр Бразилд хөлбөмбөг үзэж явна ч гэх шиг. Үүний бурууг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээж буйгаа мэдэгдэж, “Энэ миний алдаа байлаа...” гэсэн сонин сонин ярилцлага хэвлэлийнхэнд өгөөд л...Хөгийн хөгийн юм сонсогдох болов. Энэ зөвхөн нийслэлийн хэмжээнд байгаа зөрчил гэвэл эндүүрэл бололтой. Ерөөс манай төсөв, та бидний татвар иймэрхүү л байдлаар зарцуулагддаг ажээ.  

Тэгвэл саяхан Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг төсвийн хөрөнгөөр Бразилд бүтэн долоо хоног айлчилж, Сан Паоло хотод хөлбөмбөгийн ДАШТ үзэж яваад иржээ. Далимд нь бас Болив, Колумб зэрэг манай улстай харилцаатай үгүй нь мэдэгдэхгүй улсуудаар айлчилсан гэж байгаа. Бразилд гэхэд гурван сар гаруйхны өмнө ГХЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга ажиллаж, Элчин сайдын яам нээх бэлтгэл ажлаа хангаад ирсэн аж. Удахгүй Элчин сайд Ч.Сосормаа ажилдаа орох гэж байгаа. Гэтэл заавал энэ том тэмцээнийг тааруулан дэд сайд Д.Ганхуяг Бразилд зорчсон нь үнээний ферм судална гэсэн НИТХ–ын төлөөлөгчдөөс ялгарах юмгүй сонсогдож байгаа биз.

Эцсийн бүлэгт мань хүн төрийн мөнгөөр л ингэж “зугаалж” явна гэсэн үг. Төрийн мөнгө гэдэг нь бид бүхний хөлс хүчээ дуслуулж олсон хэдээсээ татварт төлсөн мөнгө.

Ер нь дэд сайд Д.Ганхуяг төсвийн хөрөнгөнд баахан үрэлгэн ханддаг бололтой. 2014  оны эхний хагас жилд л гэхэд ноён дэд сайдын гадаадаар айлчилж “зугаалсан” зардал 200 гаруй сая төгрөг давсан мэдээлэл ГХЯ-ны санхүүгийн нярав нягтлангууд дээр данс тооцоо, баримттайгаа байгаа гэнэ. Зургаахан сард 200 гаруй сая төгрөг. Их биш гэж үү. 

Энэ их мөнгөөр хаана юу хийж явсан бэ гээдтус яамны веб сайтыг ухаад үзэхээр сонирхолтой дүр зураг харагдана. 2014 он гаруут Швейцарь, Испани зэрэг улсаар явсан. Гурав, дөрөвдүгээр сард Албани, Македони гэх мэтийн Монголтой харилцаатай үгүй нь мэдэгдэхгүй Европын орнуудаар хагас сар гаруй явсан. Тавдугаар сард Лаос, Камбож, Тайланд, Вьетнам, Мьянмар зэрэг Азийн орноор мөн хагас сарын турш явсан байх юм. Энэ бүх “аялал”-аараа тэр юу бүтээж Монголд бодитой ямар ашиг бий болгосон нь ойлгомжгүй. Ерөнхийлөгч, УИХ–ын дарга, Ерөнхий сайд нар, эсвэл Гадаад харилцааны сайд нь л төрийн болон албан ёсны айлчлал хийж улс төр, эдийн засгийн харилцааг ярьж, гэрээ хэлцэл байгуулж, улс орондоо үр дүн авчирдаг нь үнэн. Харин дэд сайд нь ингэж  тодорхой чиглэсэн зорилгогүй “зүгээр л” айлчилдаг практик өөр хаана байдаг юм бол.

Дэд сайд Д.Ганхуягт үүнээс өөр хийх ажил байдаггүй юм болов уу. Эсвэл дэд сайд нар гэдэг үнэхээр илүүдсэн албан тушаал гэдгийн нэг нотолгоо энэ үү. Юутай ч улс орны эдийн засаг хүндэрсэн ийм үед төсвийн хөрөнгийг крантны ус шиг гоожуулж байгаа нь яахын аргагүй өнөөгийн засаг төрийн бодлоготой харшилсан үйлдэл билээ.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин