Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 3.5 сая төгрөг олгоно

2014-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж явсан зорчигч тээврийн автобус Төв аймгийн Эрдэнэ суманд осолдож зургаан хүн  амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед “Дайчин сүх” компанийн  автобусанд 47 хүн сууж явснаас 41 гаруй нь хүнд , хөнгөн бэртэл авсан. Харин эдгээр иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсныхоо хариуд хаанаас ямар нөхөн олговор авах вэ. Уг нь орон нутгийн замд явахад замын зардал дээр амь насны даатгал гэж тодорхой  хувийг суутгадаг байсан. Харин одоо байдал өөр болжээ. Учир нь Авто тээврийн тухай хуулийн Тээвэрлэлтийн даатгалд зорчигчийн амь нас эрүүл мэндийг Даатгалын тухай хуульд  заасны дагуу заавал даатгуулна, Тээвэрлэгч нь зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд учирсан хохирлыг арилгах зорилгоор даатгал хамруулах үүрэгтэй гэсэн заалтыг 2011 онд хүчингүй болгожээ. Гэхдээ жолоочийн албан журмын даатгал үйлчилнэ гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна. Тиймээс зорчигчид сайн дурын даатгалыг сонгодог болжээ. Өнгөрсөн бямба гаригт болсон ноцтой ослын тухайд нас барсан зургаан хүний дөрөв нь, гэмтсэн хүмүүсийн 20 гаруй нь сайн дурын даатгалд хамрагдсан байж. Тиймээс сайн дураараа амь нас, эрүүл мэндээ даатгуулаагүй хүмүүс сохор зоос ч үгүй хоцрох юм байна. Уг нь Сүхбаатараас Улаанбаатарын чиглэлд зорчигчдын сайн дурын даатгал 400 төгрөг юм. Замын цагдаагийн газраас энэ оны эхний таван сарын байдлаар орон нутагт  зам тээврийн ослоор 110 хүн амиа алдсан гэх судалгаа гаргасан байдаг. Тиймээс хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулын эрсдлийг тооцоолж сайн дураараа даатгалд хамрагдах ёстой юм. Эсвэл 2011 онд хүчингүй болгосон зорчигчийн  гэнэтийн ослын даатгал буюу заавал  даатгуулна гэсэн хуулийн заалтыг сэргээх шаардлага гарч байна.

Осолдсон автобусанд явсан зорчигчдыг сайн дурын даатгалд хамруулсан “Тэнгэр даатгал” компанийн захирал П.Эрдэнэхишигээс хохирсон хүмүүст нөхөн олговрыг хэзээ яаж олгох талаар тодруулахад “Сүхбаатараас гарсан зорчигч тээврийн автобусанд осолдож амиа алдсан зургаан хүний дөрөв нь даатгалтай байсан. Тиймээс амиа алдсан хүмүүст сайн дурын  400 төгрөгийн даатгалыг 100 хувиар тооцох буюу 3.5 сая төгрөг олгоно. Харин бэртсэн хүмүүсийн хувьд мэргэжлийн байгууллагаар гэмтлийн зэргээ тодорхойлуулсны дараа нөхөн олговрыг өгнө. Гэхдээ манай компанийн зүгээс даатгалд хамрагдаагүй 20 гаруй хүн болон амиа алдсан хоёр хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хүн тус бүрт нэг сая төгрөг өгөхөөр болсон. Өнөөдөр/өчигдөр/ Сүхбаатар аймгийн удирдлагуудтай уулзана. Гэмтэл авсан хүмүүсийн дүгнэлт эцэслэн гараагүй ч эмчилгээний зардалд шаардагдах тодорхой хэмжээний нөхөн олговрыг өнөөдөртөө багтаан олгоно” гэсэн юм. 

Өчигдөр үдээс хойш Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, ажлын хэсэг ар гэрийнхэн хуралдаж нутгийн удирдлагууд 40 сая төгрөг, Засгийн газраас 60 сая төгрөг гаргах талаар ярилцсан байна. Харин “Дайчин сүх” компани “Бриллиант” хувийн эмнэлэгт 15 хүнийг эмчлүүлж гэмтсэн хүмүүсийг зөөх болон ар гэрийнхнийх нь ирэх буцах зардлыг шийдэхээр болжээ. Мөн зарим иргэдийн бие сайжирч эмнэлгээс гарч байгааг албаны хүмүүс хэлсэн юм.

Осолдсон зорчигч тээврийн автобус нь үзлэг оношлогоонд хамрагдсан, мэргэшсэн ээлжийн жолоочтой байсан бөгөөд замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс тайлбарлаж байна. Автобус аймгийн төвөөс гараад осол гаргах хүртлээ Сүхбаатар аймгийн Авто тээврийн газар болон Авто тээврийн үндэсний төвтэй байршил тогтоогч төхөөрөмжөөр байнга холбогдож байсан гэнэ. Одоогоор Налайх дүүргийн цагдаагийн газар ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин