“Алим” шидэгчид арай олон байна

2014-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.СОНОР

Эдийн засаг ороо бусгаа байгаа энэ цаг үед манай улстөрчдийн мэдлэгийн цэцэрхэл,хийрхэл, эрх баригчдын зарим цайрчихсан үйлдлүүд хэрээс хэтэрчих гээд  байх юм. Монголчууд цөөхүүлээ боловч үлгэрт гардаг олон  толгойтой мангас шиг хэдэн тийшээ харалцсан улс төртэйгээр 20 гаруй жилийг үдлээ. Төмөр замын цариг, уул уурхайн хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэлийн бодлого гээд л  стратегийн ач холбогдолтойгоос эхлээд энгийнээр  ойлголцчих  олон  зүйл дээр маргасаар цаг хугацаа алдаж, хөгжил хойшилж буйг шүүмжилдэг боловч байдал энэ л янзаараа  өнөөг хүрэв. Төмөр замын царигийн тухай  маргаан  сүүлийн үед  эрчимжиж энэ тухай нэвтрүүлэг үдэш бүр айл болгоны хойморт гарч хямраах боллоо. Газрын хэвлийн баялгаа оновчтой бодлогоор зөв  ашиглаж чадвал хөгжилд хүрэх нэгэн гарц  байх нь тодорхой. Унасан эдийн засгаа сэргээхэд  томоохон төслүүдээ  яаралтай хөдөлгөх нь тус болох нь ч маргаангүй юм. Харин манай  улс орны, улстөрчдийн энэ  их  хэрүүл, маргааны дундуур хөрөнгө оруулагчид  орж  ирнэ гэдэг тун хэцүү болоод байна. Төмөр замын царигийн тухай маргаан олны анхааралд  байж, “БНХАУ-ын бодлого Монголыг нөмөрсөн байна, манай  томчууд бүгд урд  хөршийн тагнуул” гэх мэт мэдээлэлд ч авах, гээхийн ухаанаар хандах  ёстой байх. Уг нь  бид  төмөр замын өргөн царигтай байна гээд бодлогоо  гаргачихсан. Гэвч “Хилтэй ойрхон боомтуудаар 200-300 километр  нарийн царигтай төмөр зам тавьж баялгаа  түүхийгээр  нь зөөх бодлогыг Н.Алтанхуягийн Засгийн газар гаргалаа” гэж үзсэн олон хүний  яриа  бүхий  нэвтрүүлэг монголчуудыг дахиад л  улс дотор нь хагаралдуулж гаднын орнуудад хамгийн тогтворгүй улс гэсэн үзлийг суулгахад  “дэм” болж байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан “Хуваа, хагаралдуул, захир” гэсэн бодлого хаана ч байсаар  ирсэн. Үүнд нэгэнт цочирдохоо байж. Орчин үед энэ нэршлийг хэрэглэхээ  байж геополитик гэдэг үгээр орлуулдаг болж. Манайхныг хуваа, хагаралдуул, захир гэсэн гадныхны геополитик хэрэгжиж байна” хэмээн төмөр замын маргааныг өгүүлсэн нэвтрүүлгийн талаарх байр сууриа илэрхийлжээ. Харин Ч.Ганхуяг “Эх орноо гэсэн хүн хэн нэгнийг харлуулах гэж төлбөртэй нэвтрүүлэг хийхгүй байх. Улс орныхоо эсрэг судалгаа хийлгэж, хүн ардаа арагш татаахгүй байсан” хэмээн асуудалд  эсрэг байр сууринаас  хандсан байх юм.

“Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг бидний хэлц бий. Харамсалтай нь  манай өнөөгийн  улстөрчид  энэхүү хэлцийн учир начрыг огтхон ч бодохгүйгээр өөр хоорондоо өстөн  дайсан мэт хэрэлдэж байна. Бид улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах ёстой, түүний адилаар эдийн засгаа ч сэргээх учиртай. Монголчууд хоорондоо хэмлэлдэх нь гаднын улсуудын геополитикийн бодлогод л  олз  болно. Хэрүүлийн “алим” шидэж, түүнийгээ тойрон маргаж суудаг улстөрчид манайд арай олон  байх юм.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин