Б. Хурцыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

2014-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар иргэн А.Гантамир мэдээлэл хийлээ.  Тэрээр УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны 52 тоот тогтоолоор Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь хууль бус шийдвэр байсан гэж үзэж байгаа гэнэ. Авлигын эсрэг хуулинд авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаагүй, сахилга, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, төрийн байгууллагад арваас доошгүй жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй хүнийг АТГ-ын удирдах албан тушаалд томилно гэж заасан байдаг. Гэтэл Б.Хурц нь ТЕГ ажиллаж байгаад сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн, мөн тус газар ажиллаж байхдаа үйлдсэн хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэж өршөөлийн хуулинд хамрагдсан байдаг. Мөн эрхзүйч мэргэжлийг дөрвөн жил 120 багц цаг хичээл үзэж байж эзэмшдэг байтал Б.Хурц гадаадад арван сарын хугацаанд тус мэргэжлийн эзэмшсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэлээ. Түүнчлэн төрийн албанд арваас доошгүй жил ажилласан гэх зэрэг таван асуудлаар өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хийсэн байна.

 

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин