Ерөнхийлөгчид В.И.Матвиенко бараалхлаа

2014-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай Валентина Ивановна Матвиенко бараалхлаа.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай Валентина Ивановна Матвиенко Монголын сайхан оронд хийж буй айлчлал нь амжилттай үргэлжилж байгаад талархал илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дамжууллаа. БНХАУ-ын Шанхай хотноо өнгөрсөн тавдугаар сард болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын Төрийн тэргүүд өндөр хэмжээнд улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлснийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээндээ тэмдэглэж, тогтмол хийж буй уулзалтууд нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц өгч байдгийг дурджээ.

Хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр, харилцан ашигтай  хөгжиж байгааг буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга тэмдэглэлээ. Хамтарсан үйлдвэрүүд үр ашигтай ажиллаж, 2015 он хүртэл хэрэгжүүлэх Эдийн засгийн харилцааны баримт бичгүүд амжилттай хэрэгжиж байгааг мөн онцолсон юм.

Уулзатын үеэр Монгол Улсын иргэдийг ОХУ-д визгүй зорчуулах болон жижиг, дунд үйлдвэрийг хамтран хөгжүүлэх, хамтарсан бизнес форумыг хийж байх талаар хөндөн ярилцлаа.

Ойрын хугацаанд хоёр орны харилцааны түүхтэй холбоотой тэмдэглэлт хоёр үйл явдал тохионо. Энэ 2014 оны оны наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой, ирэх 2015 оны тавдугаар сард аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ой болох гэж буйг тэмдэглэн ярилцсан юм.

Халх голын ялалтын ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг уриад байгаа бөгөөд хэрэв боломжтой бол Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн хөрш гурван орны дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт анх удаа хийж болох талаар ярилцаж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдав.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

16 цаг 6 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

16 цаг 46 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин