Ахыгаа гомдоосон дүү нар

2018-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү нар гомдолтой байгаа.   Ах нь  ч гомдсон.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тэд бие бие рүүгээ муу муухай үгс шидэлцэж байв.    Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн өөдөөс  хамгийн их  “цорволзсон” нь дүү нар нь байсан.  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат,  О.Содбилэг, Н.Номтойбаяр нар “Таныг дүүгийн ёсоор хүндэлдэг ч гэлээ” гэж байгаад ах руугаа  “дайрч” харагдсан. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат  “Та 2012 онд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг намаас хөөхийн тулд “Шүүрдэх жагсаал” зохион байгуулаад өгөөч гэж надаас гуйж байсан. Би тэр зааврын дагуу эд нарын зургийг шүүрдээд, поошиг нүдээд явж байсан. Би одоо харамсдаг. Ингээд дараа нь МАН ялагдсан. Бид ядарч байхад У.Хүрэлсүх Австрали явсан. Бид дуудаж авч ирээд Шадар сайд болгосон. Гэвч намаа хагалсан. Та 2020 оны сонгуулиар ялагдвал зугтаад, Австрали явах уу гэсэн юм. Харин  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хариулахад хөгийн юм. Ах нь 1990 оноос хойш энэ намд ажиллаж байна. Тэр үед миний дүү сураггүй байсан. Намын түүх яривал чи надаас юу ч асуугаад хэрэггүй. Чи намайг Австралиас олж авч ирсэн юм биш. Харин би чамайг Солонгосоос авч ирсэн. Ишиг иврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг болжээ чи” гэсэн. Үүний дараа Н.Номтойбаяр ахтайгаа нэлээд ширүүн маргалдсан.  Тэрээр “Та 30 гэр бүл гэж их ярьдаг боллоо.  Тэр 30 гэр бүлийн нэг би мөн үү” гэсэн ах нь “Та тэр 30 гэр бүлийн нэг мөн. МАК компани 36 лизенз эзэмшиж байна.  Тэр Цагаан суваргыг монголын ард түмэнд буцааж өгөөрэй”  гэсэн байдаг. Харин Н.Номтойбаяр “Та манай гэр бүл, компанийг доромжиллоо.  Таныг ахын ёсоор хүндэлдэг байв.  Нэг сарын өмнө та манай бүтээн байгуулалт дээр очоод бахархаж байна гэж хэлж байсан даа.  Одоо тэр мессеж тань надад байна.  Дараа хоёулаа шүүх дээр очно оо” хэмээсэн.  Дараагийн ахыгаа гомдоосон хүн нь УИХ-ын гишүүн О.Содбилэг байв.  Түүнийг У.Хүрэлсүх  Улсын өмчийг хувьдаа авч шатахууны бизнес хийж, дээд хэмжээндээ хүртэл баяжсан гээд алдагдалтай ажиллаад ч болох нь ээ. Шатахууны үнийг буулгахгүй бол  улсын өмчөө буцааж авна гэх зэргээр загнаж харагдсан.  Мөн Нефть боловсруулах үйлдвэрт санаатайгаар саад болж байх аа болиорой” гэсэн юм. Харин О.Содбилэг “Таны удирдлага дор би олон жил ажилласан. Хүндэлж,  үгийг тань дагадаг байлаа.  Танд сүүлийн үед ташаа мэдээлэл их хүрч байгаа юм байна. Та санаж байгаа бол 2002 онд би харин Казахстан,  Кувейт улсаас нефть авах ажлын хэсгийг ахлаад явж байсан.  Ингэж үндэсний компани руугаа дайрч болж байгаа” гэсэн юм.  Ийнхүү У.Хүрэлсүхийн дүү нар ахаасаа нүүр буруулж, ах нь гомдож, дүү нарынхаа хувийн өмчийг хурааж авах дээрээ тулчихлаа. Эх сурвалж:www.polit.mn 
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

6 цаг 17 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

11 цаг 50 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

15 цаг 11 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

15 цаг 11 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22