Өглөөний бүжиг, Өвөрмонголын түүхтэй өглөө

2018-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Өвөрмонголын өглөө их эрт эхэлдэг ажээ. Нарны улбар туяа хөшиг яран орж ирэхэд хэзээний үд өнгөрсөн мэт Хөх хот хөл хөдөлгөөн ихтэй угтах. Ажилдаа яарсан хүмүүс, хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх эцэг эхчүүд. Тэд ихэвчлэн өглөөний цайгаа гадуур уудаг учир хоолны газрууд нь эрт үүдээ нээдэг юм байна. Гадаа хөгжмийн хөнгөн хэмнэл эгшиглэхтэй хамт нүдээ нээлээ. Улаан хувцсаар жигдэрсэн манай буудлын ажилчид өглөөний дасгал хийж байх нь сонин содон. Хажуугаар нь өнгөрөх хэн нэгнээс ичихгүй бүжиглэнэ гэдэг энд хэвийн үзэгдэл бололтой. Өглөө бүр ийнхүү дасгал хийж, бие биедээ урам өгөөд өдрийн ажлаа эхлэхэд эрч хүчээр дүүрэн байдаг ажээ. Энэ жишгийг Монголд хэвшүүлмээр санагдсан. Учир нь энэ их уур бухимдал, стрессийг тайлах, өдрийг инээмсэглэн өнгөрүүлэх нэг шалтгаан нь өглөөний бүжиг ч байж болох юм. Албан байгууллага бүхэн өглөөг эрч хүчтэй эхлүүлээсэй. Сургуулийн сурагчид хичээл эхлэхэд төрийн дууллаа дуулдаг шиг хүн бүр өөртөө 10 минутын зав гаргаад хамт олноороо хөгжилдөж яагаад болохгүй гэж. ӨМӨЗО-ыг зорьсон 17 сэтгүүлчийн энэ удаагийн сургалт сонирхолтой бас өгөөжтэй байв. Бид өглөөний цайгаа уугаад 08:30 цагт бэлэн байх ёстой. Энэ өдрийн аяллаа бид ӨМӨЗО-ы Түүх, бай­га­лийн төв музейгээс эхлүүллээ.   ӨВӨРМОНГОЛЫН ГАЗРЫН ЗУРАГТАЙ ХӨРГӨГЧНИЙ НААЛТ 15 ЮАНЬ   Музей гэдэг тухайн улсын бүхэл бүтэн түүх байдаг. Монголд салбар бүрээр төрөлжсөн жижиг музейнүүд бий. Яг л түүн шиг бодож явлаа. Хөх хотын Сайхан дүүргээс 30 гаруй минут яваад бид зорьсон газраа очив. Гэвч төсөөллөөс тэс өөр юм. Нүдний өмнө бүхэл бүтэн байгууламж дүнхийнэ. Нэг цогцолборыг тэр чигээр нь музей болгожээ. Нэг өдрийн турш үзэхэд дуусамгүй мэт. Тус музей Хөх хотын аялал жуулчлалын нүүр царайг илтгэдэг юм байна. Музейн үзэгчдийн 70 хувийг Хятадууд эзэлдэг аж. Тус музей үндсэн таван том танхмтай. Жуулчид 30 юаниар тсалбар худалдаж авснаар музейд зочлох эрхтэй болно. Үүнээс гадна давхар бүртээ амралтын танхимтай. Алжаалаа тайлж, амрангаа халуун кофе ууж, бэлэг дурсгалын зүйл худалдаж авах боломжийг хангажээ. Өвөрмонголын газрын зурагтай хөргөгчний наалт 15 юань, монгол хаадуудын зурагтай цаг тооны бичиг 25 юань гэх мэт. Үүнээс гадна үзвэр үзэхийн тулд шатаар мацах хэрэггүй. Давхар бүр урсдаг, цахилгаан шаттай. Цахилгаан шат онгойход үйлчлэгч бүсгүй угтаж, таны гарах гэсэн давхарт ямар үзмэрүүд байгаа тухай мэдээлэл өгч байв. Харин танхимын хаалгаар ороход электрон дэлгэц угтав. Энэ дэлгэцнээс та үзсэн үзмэрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж. Нэг ёсондоо жуулчдын сонирхлыг татахын тулд орчин үеийн технологийг сайн нэвтрүүлжээ.   МОНГОЛ ДОТОРХ МОНГОЛ ТҮҮХ [caption id="attachment_48497" align="aligncenter" width="850"] Монголын бөө мөргөлийг өгүүлэх нь.[/caption] [caption id="attachment_48496" align="aligncenter" width="850"] Нүүдэлчин амьдралыг өгүүлжээ.[/caption] Бидний хувьд түүхийн болон байгалийн түүхийн танхим хамгийн сонирхолтой нь байлаа. Түүхийн танхимаар аялахад монгол доторх Монголын түүхийн жим ч юм шиг гэгээн бодол төрж байв. Нэгэн цагт энэ нутагт өвөг дээдэс минь амьдарч, амьнаасаа амь таслан үлдээгээд буцсан гэж бодохоор өөрсдийн түүх, өвөг дээдсээрээ бахархах сэтгэл төрж байснаа нуух юун. Энэ бодолтой минь зэрэгцэн цээжний гүнд нэг л хөндүүр байсан нь Хятад хэмээх их гүрний дор буй элэг нэгтэн минь гэсэн харамсал өөрийн эрхгүй гол зурж байсан юм. Энэ танхимд ороход хамгийн эхэнд нүдэнд туссан үзмэр нь монгол бөө мөргөлийн уламжлал. Хэнгэрэгээ дэлдэх монгол бөө. Тэд тэнгэр бурхантай холбогдон эх нутаг, газар шороогоо тахин сүслэн залбирч байх шиг. Үүнээс гадна нүүдэлчин Монголыг илтгэх нэгэн үзмэр байв. Гадаа нь гэрээ нүүлгэх үхэр тэрэг нь бэлэн. Цаад талд нь таван дөрвөн ханатай монгол гэр, араг савраас эхлээд монголчуудын аж амьдралын онцлогийг илтгэжээ. Энэ музейн хамгийн сонирхолтой үзмэрийн нэг нь эртний үлэг гүрвэлийн аварга араг яс аж. Гэхдээ зүгээр ч нэг яс биш ээ. Технологийн дэвшил ашиглан хөдөлгөөнд оруулсан байв. Үзэгчид дөхөж очиход үлэг гүрвэл эргэж хараад сүр хүчээ илтгэсэн дуу авиаг гаргах нь сүрдмээр. Энэ үзмэрийг хүүхдүүд их л сонирхох аж. Ийнхүү энэ өглөөний аялал сонин, содон бүхнээр дүүрэн өндөрлөв. Бид дараагийн зогсоол хүртлээ музейн тухай сонирхолтой яриа өрнүүлсээр цааш хөдөлсөн юм. [caption id="attachment_48495" align="aligncenter" width="850"] Үлэг гүрвэлийн үзмэрийн үнэнч үзэгч нь хүүхдүүд байв.[/caption] Үргэлжлэл бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

13 цаг 35 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

16 цаг 55 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

22 цаг 7 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

22 цаг 7 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

22 цаг 7 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин