П.Чинбат: Цусны 14 хоногийн нөөц байна

2014-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Монголд үйлдвэржилт, бүтээн байгуулалт нэмэгдэж, олны хөл хөдөлгөөн ихсэх тусам осол, гэмтлийн тоо өссөөр байна. Гэмтэж, бэртсэн иргэдэд хамгийн түрүүнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай зүйл нь цус юм. Харин цусны доноруудын багагүй хувийг эзэлдэг оюутан, залуусын амралтын улирал эхэлж байна. Тиймээс цусны нөөц хэр байгаа талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн донорын үзлэгийн их эмч П.Чинбатаас тодрууллаа.

-Их, дээд сургуулиуд амарч оюутан, суралцагчид орон нутгийг зорих нь. Тэд танай төвийн үйл ажиллагаанд багагүй хувь нэмэр оруулдаг хүмүүс. Тэгэхээр цусны нөөц багасна биз?

-Жил бүрийн энэ үед тулгамддаг асуудал мөн. Бид улирлаар төлөвлөгөө гаргахдаа үүнийг тусгаад нөөцөө хангалттай бүрдүүлэхийг хичээдэг. Саяхан гамшгийн үеийн нөөц бэлдэхээр Дархан-Уул аймагт ажиллаад  300 донорын цустай болоод ирсэн. Оюутнууд амарчихаар зорилтот бүлгээр албан байгууллага, төрийн бус байгууллага, цэргийн ангиудыг сонгож цусаа цуглуулна.

-Одоогоор цусны нөөц хэр байгаа вэ?

-14 хоногийн нөөцтэй. Үүнийг хангалттай гэж үзэж болно.

-Сүүлийн жилүүдэд осол, аваар олноор гарах болж иргэд эмнэлгийн тусламж авах тохиолдол нэмэгдэж байгаа. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал цусны хэрэглээ нэмэгдсэн үү?

-Нийгмийн байдал, иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж зөвхөн гэмтэл ослоос гадна эрхтэн шилжүүлэх зэрэг том хагалгааг хийх болсноор цусны хэрэглээ жилээс жилд өсч байгаа. Нөөцөө хангахын тулд бид хуучин арга барилаа өөрчилж, сургалт, сурталчилгааг олон нийтэд хүргэхэд анхаарч байна. Зөвхөн явуулын хэлбэрээр бус суурин газарт доноруудаа хүлээн авч, мэдээлэл түгээсний үрд дүнд өнгөрсөн хоёр жилд төв дээр ирж цусаа хандивлагчид нэмэгдсэн. Гэхдээ олон улсын жишигт тухайн улсын хүн амын гурван хувь нь донор байвал цусны нөөц хангалттай гэж үздэг. Харин манай улсын хувьд 0.8 хувьтай байгаа. Өнгөрсөн жил 19 мянган донор цусаа хандивласан. Үүнээс 70 хувь нь шинэ донор, үлдсэн 30 хувь нь идэвхтэн донорууд байсан. Бид 1.5 хувь болгохын тулд идэвхтэн доноруудаа нэмэгдүүлэхийг зорьж байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин