Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэнгийн онцлох 10 эшлэл

2018-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэнг “Leader ships forum” буландаа   урьж  ярилцлаа. Түүний онцлох 10 эшлэлийг хүргэж байна.  

-Би Энэтхэг улсад энэ чиглэлээр суралцсан. Делигийн төвд хүний хүчин зүйл, хүн гэх бодьгалыг судалдаг маш том институци байдаг.   Тэр лабораториас сурч мэдсэн зүйл маань өнөөдөр энэ салбарт оршин тогтноход маш том тулгуур болж байна.

-Бид хүнээ судалж, хөгжүүлэхгүйгээр урагш явахгүй.  Тийм учраас хөгжлөө урагшлуулж, аж амьдралаа дээшлүүлье гэвэл хүссэн хүсээгүй хүн гэдэг бодьгалтай  ажиллах л ёстой.

 -Зөв хүнийг зөв ажлын байранд нь тавих гэдэг нь өөрөө гарч байгаа бүхий л асуудлын учир зангилаа байдаг.  Одоо бизнесийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь нь 1980-2000 оныхон  байна.  18-38 насны хүмүүс ихэнх байгууллагад гол үүрэг гүйцэтгэж байна.

- Ер нь шинэ үеийнхнийг удирдаж байгаа хүн урам дэмийг сайн өгөх хэрэгтэй. Нэг зүйл хийгээд  ирэхээр нь сайн байна, чамаас ийм зүйл хүлээж байсан, чамд найдаж байсан гэсэн дэм хэрэгтэй.  Гэтэл дарга нар үүн дээр алддаг.  Өөрөө л ухаантай, өөрийнх нь  л зөв  мэтээр харьцдаг. Энэ хандлага шинэ үеийнхэнд ерөөс тохирохгүй юм.

-Бид хамгийн түрүүнд өөрийгөө таних тэр ухаанд суралцмаар байна.  Дарга, нэгэн байгууллагын мэргэжилтэн байлаа ч хөгжин дэвшихийн эхний алхам нь өөрийгөө таних юм.   Ноён хутагт Данзанравжаагийн “Өөрийгөө  таньсан хүнд амьдрал юуны даваа вэ” гэсэн үг байдаг.   Үүнийг ойлгохгүйгээр хүн хөгждөггүй юм.

-Үүний дараа амьдралд ямар ч даваа гүвээ таарна түүнийг даваад л алхаад байна.   Өөрийгөө таньсан хүн хамгийн сайн чаддаг ажил дээрээ ч очдог.  Ер нь энэ талаараа хүний нөөцтэйгөө элэн далангүй ярилцаж чаддаг болно.  Би ийм ажил сайн хийдэг, ийм зүйлд  дуртай, багаасаа энэ орчинд өссөн, аав ээж маань ийм хүмүүс байсан гээд шууд хэлж чадах тийм л бие хүн болж чадсан байдаг.

  -Монгол хүний дараагийн нэг анхаарах зүйл нь бид боловсрол гэдгийг арай өөр утгаар ойлгодог. Их, дээд сургууль  төгссөн гэрчилгээ, дипломоор тодорхойлох нь өрөөсгөл юм.  Хамгийн том боловсрол бол зөв төлөвшил.  Тэгэхээр би монгол залуучууддаа өөрийгөө тань, тэгээд зөв төлөвшилтэй бай гэж захимаар байна.  Хүний нөөцийн бодлогыг төлөвлөхдөө ч хүний төлөвшлийг хардаг.  Энэ нь эерэг зөв хандлага, хүндэтгэлтэй харилцаа, үнэнч шударга зан гурав юм.

-Үүний дараа та дуртай ажлаа олох хэрэгтэй.  Дуртай ажлаа олсон хүн ядарч зүдэхээ ч мэддэггүй. Амжилтад хүрэхэд дуртай ажил л байхад болдог гэсэн үг ч бий.

-Өнөөдөр  дэлхий  глобалчлагдсан. Улаанбаатарт л  ажилласан нь эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад байгаа асуудал биш шүү дээ. Хаа байсан АНУ-д ажиллаж байгаа хүн эх орноо бодож л байдаг.  Тэгэхээр би хүний нөөцөө алдаж байна гэж хардаггүй.  Харин ч монгол хүн хөгжиж байна, аль ч улс оронд очсон ажиллах чадвартайгаа харуулж байна.

-Яг үнэндээ олон уурхай ухаад улс орон хөгжихгүй, олон оюунтай, зөв “толгойгоор” л хөгжих юм.  Хүний нөөцийн төлөвлөлтийг салбар бүрт сайн хиймээр байна.   Ажил нь зөв хуваарилалттай, уялдаатай, эв эеийг сахисан баг амжилтад хүрдэг. “Ганц мод гал болдоггүй” гэсэн үг ч бий.

Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 10 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

17 цаг 30 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

22 цаг 42 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

22 цаг 42 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

22 цаг 42 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин