Модны хээ торгоны хээнээс нарийн нийлдэг

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.АМАР Нийслэлийн Баянгол дүүргийн IV хорооны нутагт “Натур өргөө”  ХХК  экстерьер-интерьерийн зураг төслийн гүйцэтгэл, барилгын модон хийц,  тавилга, мебель эдлэл үйлдвэрлээд  хэдэн жил өнгөрчээ. Энэ оны есдүгээр  сараас эдний үйлдвэр хавтан хийцийн цех шинээр нээжээ.  Шинэ цех нийслэлд оршин суудаг 30 ажилгүй иргэнийг  бүртгэн авч ажлаа эхэлсэн байна.  Хус модоор хавтан, бэлдэц үйлдвэрлэхэд шаардлагатай хоёр болон дөрвөн  талт харуул, сам хөрөө, зиг заг машин, хүрдэт шахуурга, зүлгүүрийн машин гээд 20-иод тоног төхөөрөмж суурилуулжээ.   Шинэ ажилчдад хавтан бүтээгдэхүүн үйлдвэрлэх мэргэжил дадлага бай­сангүй. Иймд үйлдвэрийн захирал  Х.Отгонхүү   БНХАУ-ын Далянь хотын хавтангийн үйлдвэртэй холбоо тогтоон, ерөнхий инженер Ванг урьж ирүүлжээ.  Ингээд үйлдвэрийн ажилчдаа сарын хугацаанд дагалдуулан сургаж, хавтан үйлдвэрлэж эхлээд байна.  Хус мод хатуулаг чанартай, нарийн ширхэгтэй. Үзэмжтэй бат бөх бүтээгдэхүүн болдог.  Шинэхэн хавтангаа хятад улсад нийлүүлэх зах зээлээ олж, гэрээгээ байгуулжээ.  Ажилчид  богино хугацаанд шамдан суралцаж, мэргэшиж  эхлээд байна. Ажилчдын тал нь эмэгтэйчүүд. Тэдний үндсэн ажил модны хээ нийлүүлэх. Өнгөц харахад мод нэг л ижил өнгөтэй. Нарийн ажиглавал тийм биш. “Хус нандин мод. Үзэсгэлэнтэй, сайхан үнэртэй. Ийм тавилгаар гэрээ чимнэ гэдэг хүн бүрийн хүслэн байх. Бид нарийхан бэлдэц нийлүүлж, хавтан үйлдвэрлэдэг. Модны хээ нийлүүлнэ гэдэг торгоны хээ нийлүүлэхээс нарийн ажил. Хус мод олон өнгөтэй. Цагаан, цайвар, шаргал, улаан, тод улаан, хөх, ногоон туяатай ч бий. Тэр бүрийг нэг бүрчлэн шалгаж дүйзлэдэг гэж ялгах тасгийн ахлагч Г.Уянга бидэнд сонирхуулав. [caption id="attachment_48015" align="aligncenter" width="850"] Зүүн гар талаас Х.Лхагвасүрэн, В.Энхбаатар.[/caption] Ялгах тасгийнхан уралдаантай ажилладаг юм байна. Өдөрт хэдэн мод ялгаснаа бүртгүүлж, долоо хоног бүр уралдаанаа дүгнэдэг ажээ. Эхний уралдаанд Г.Уянга, Б.Бүрэнтөгс нар чанар болон тоон үзүүлэлтийн аваргаар шалгарчээ. “Анхандаа өдөрт арваад мон нийлүүлдэг байсан. Чармайн суралцаж ахисаар зуу гаруйг эвлүүлдэг болоод байна” гэж  Б.Чимэдцогзол  ярив. Эднийд яралгаачид гэх хэдэн залуу бий. Тэдний ажлаас их зүйл шалтгаалдаг байна. Модны ярыг нэг бүрчлэн шалгаж тайрахаас гадна насжилт, цууралт, өмхөрсөн байдлыг  нягт шүүж үзнэ. [caption id="attachment_48014" align="aligncenter" width="850"] Зүүн гар талаас Г.Уянга, Б.Чимэдцогзол.[/caption] “Бид бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох гэж байгаадаа их бахархдаг. Манай хавтангаар хятадын өндөр технологийн  үйлдвэрүүд гэр ахуйн маш үнэтэй модон тавилга үйлдвэрлэж, АНУ, европ руу гаргах юм. Тийм болохоор монгол чанарыг дэлхий дахинд сурталчлахыг хүсч, чармайн ажилладаг гэж В.Энхбаатар, Х.Лхагва­сүрэн нар ярилаа. Шинэ цехийн ажилчид  Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулж буй  ажлын байран дээрх сургалтад хамрагдахын зэрэгцээ 10 залуу ажилчин ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дээд сургуулийн дэргэдэх МСҮТ-д  давхар суралцаж, мэргэжил эзэмшиж байна.   40-өөс дээш насны  арван хүн энд бий. Тэд ажлын байран дээрээ  мэргэжил эзэмшиж, залуустай уралдан бүтээж байгаадаа урамтай яваа аж.   Ажилчид хоёр талт харуул, сам хөрөө, дөрвөн талт харуул, яралгаа, ялгалт, захалгаа, зиг заг машин, уртааш наалт, шахуурга, зүлгүүр гээд  бүх дамжлага дээр ажиллаж сурчээ. Дамжлагын горимоор ажилладаг болохоор хэн нэг нь чанаргүй бэлдэц гаргах, зогсож саатах аргагүй аж.  Өглөө бүр аюулгүй ажиллагааны  зааварчилга, санамж өгч, гарын үсэг зуруулж хэвшснээр осол аюулгүй ажиллаж байгаа ажээ. Үйлдвэрийн үндсэн түүхий эд болох хус модыг ОХУ-аас  нийлүүлэхээр захиалга өгсний түрүүч нь нааш ачигдсан гэнэ. Тэгэхээр “Натур Өргөө” компанийнхан хусаар хавтан үйлдвэрлэх анхны  үйлдвэр төдийгүй анхны экспортлогчид болох юм. Үйлд­вэрийн байранд БНХАУ руу ачигдах эхний бүтээгдэхүүн бэлэн болжээ. Жигд нэг өнгийн том бага хавтан өрөөстэй харагдана.   Хус өөрийн чамин хээтэй. Байгалийн хосгүй урлал содон хээ хуар нь нийлсэн хавтангууд аргагүй хараа булаах ажээ. Ийнхүү улс орныхоо экспортын бүтээг­дэ­хүүний хэмжээ, нэр төр­лийг олшруулахад   хувь нэмрээ оруулах  нэгэн шинэ үйлдвэр, залуу хамт олон шамдан ажиллаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 55 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

18 цаг 15 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

23 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

23 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

23 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин