Эвлэж байгаагүй эвслийн засгийн газрууд

2014-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

“Засгийн газарт Үн­дэс­ний эвсэл бай­­гуулъя” гэсэн  С.Баярцогтын саналыг олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Энэ тухай тэрээр чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн юм. Тэгэхээр эвсэл байгуулах боломжтой гэж үздэг хэсэг, бүлэг УИХ-д байгаа нь ийнхүү ил боллоо. 

Гэхдээ эвсэл байгуулаад эвтэй байж, эх орон, ард түмний төлөө ихийг бүтээж, тогтвортой ажилласан нь үе үеийн Засгийн газрын түүхэнд үгүй. Уг нь эвслийн, их эвслийн, эв нэгдлийн, хамтарсан гэхчлэн  хэлэхэд юм уу, гадныханд танилцуулж, ном, сурвалжид бичихэд нэр нь их гоё. Нэдэр дээрээ эв эеэ хичээж, нэг  тийш харж, нэг  бодлого, шийдвэрээр ажиллаж байсан түүх үгүй. Тэр ч бүү хэл эвслийн Засгийн газрын амь халуун савны дотор шиг хэврэг, сайд нарынх нь амь ч хамрынхаа үзүүр дээр явдаг гэсэн хэлц үг хүртэл гарч байв.

Түүх сөхвөл засагт эвссэн намууд дотроо хагаралтай, сайд нар нь ч хоорондоо  ашиг сонирхлын зөрчилтэй, хэсэг бүлгээрээ  нийлэн танхимаа татаж унагадаг, Ерөнхий сайдаа огцруулдаг жишгээр явж ирсэн. Тэр байтугай нэг малгайд багтсан намууд нэг  бүрэн эрхийн хугацаанд засгаа дөрвөн удаа огцруулж, намын дарга нар ээлжлэн Ерөнхий сайд болж  намтраа гоёсон түүх бий.  Хуучин зуршил  одоо ч амь бөхтэй, байсхийгээд засгаар оролддог, болж өгвөл огцруулдаг. Сүүлийн өрдүүдэд хүн болгоны амны зугаа болоод байгаа С.Баярцогтын “урилга” ч түүний  нэг бололтой.

Нэр хаяг, бүтэц бү­рэлдэхүүнээс нь аваад  үзэхэд эвсэх, хамтрах аян 1996 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан “Ардчилсан холбоо эвсэл”-ийн үеэс эхтэй.  Эвсэлд МҮАН, МСДН, МНН багтсан учраас  засагт  өөрсдийн төлөөллийг оруулж Ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилсон. Гэвч дотроо зөрчилдөж, УИХ дахь эвслийн бүлгийн бодлогыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэл /үнэндээ бол суудлын тоо, эрх ямба булаалдсан хэрүүл/-ээр ганцхан жилийн дотор огцруулсан учраас тэдэнд ажиллах боломж олдоогүй. Түүний халааг   тухайн үед МҮАН-ын дарга, “Ардчилсан холбоо эвсэл”-ийг даргалж байсан Ц.Элбэгдорж  авсан. Тэрээр намуудын  хэрүүл тэмцлийн  хайныг хагалж, сайдын суудлыг тэгш хувааж өгсөн ч  гурван сарын дараа огцорсон. Түүний дараа   1999 онд Ж.Наранцацралт агсан Ерөнхий сайд бол­сон ч танхимын сайд нар нь хамтарч ажил­лахгүй хэмээн огцруулж байв. Халааг нь авсан  Р.Амаржаргал  ч сонгууль болохын өмнөхөн Ерөнхий сайдаас огцорсон бол 2000 оны сонгуульд СХД-т дэвшээд гарч ирж чадаагүй. Ийнхүү “Ардчилсан холбоо эвсэл” 1996 оны сонгуульд ялалт байгуулж, нэг бүрэн эрхийн хугацаанд дөрвөн удаа Засгийн газраа огцруулсан. 

Үндэсний эрх ашгийн төлөө гэх  агуулгаар түүхэнд хамгийн гоё нэр авч  байгуулагдсан  засаг бол  2004 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон Үндэсний эвслийн  Зас­гийн газар байв. Тухайн үеийн МАХН /МАН/-ны хүч нэлээд суларч, АН-тай хүчний харьцаа тун ойрхон 36:25 болсон үе. Тиймээс Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн “Эх орон-Ардчилал” эвсэлтэй  хамтран  Засгийн газраа  байгуулсан нь тэр. Хоёр жилээр ээлжлэн засгаа барина гэсэн  тохиролцоонд хүрснээр  Ц.Элбэгдоржийг  Ерөнхий сайд болгож, мөн хоёр талаас Шадар сайд томилж байв.  Гэтэл  “Эх орон-Ардчилал” эвсэл  дотроо  М.Энхсайханыг Ерөнхий сайд болгохоор  хор найруулан Засгийн газрыг огцруулаад зогсохгүй эвсэл ч задарч М.Энхсайхан Ж.Наранцацралт нар ҮШН-ыг  байгуулж хаяа тусгаарласан. Эвсэл задарсан учраас МАХН /МАН/-ын зүгээс Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй гэх үндэслэлээр огц­руулж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр  зургаан сар ажиллаад огцорсон түүхтэй.

Ингээд МАХН /МАН/-д  засгийг эмхлэх ээлж ирж Үндэсний эв нэгдлийн гэх нэртэй  М.Энхболдын танхим 2006 оны нэгдүгээр сард байгуулагдаж байв. Түүний танхимд бизнесийн төлөөллүүд, МАХН /МАН/, АН, БНН, ҮШН, Эх орон нам, Ард түмний нам  гэхчлэн олон намын дарга   багтсан. Тэдний дотор  өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүн байсан нь  М.Энхсайхан, Ж.Наранцацралт нар. Мөн эвслийн Засгийн газарт салбарын сайдаар ажиллаж байсан Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар, Д.Тэрбишдагва, У.Хүрэлсүх, Су.Батболд нарыг оруулж ирснээр  хүчтэй баг, сайн ажиллана гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байсан юм.   Гэвч, засаг байгуулагдсаны маргааш л сөрөг хүчин АН-ын зүгээс сайд нарыг огцруулах бичгийг өргөн барьсны зэрэгцээ  МАХН/МАН/-ынхан  дотроо хагаралдаж, сайд нар ч хоорондоо тэрсэлдэж, тэр бүү хэл нэг танхимын хоёр сайд  бие биеэ огцруулахаар  УИХ-ын чуулганы танхимд  заамдалцаж байв. Засгийн газрын хаалгыг хамгийн түрүүнд хаасан хүн бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд. Түүний араас Ард түмний намын дарга Л.Гүндалайн хүсэлтийн дагуу ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр БНН-ын дарга, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханыг  огц­руулсан. Түүнчлэн МИ-8 нисдэг тэрэгний  ослын  асуудлаар  нэг өдөр дөрвөн сайдыг нь огцруулах бичиг УИХ-ын босгыг давж  байнгын хороодын хурал сунжирч, гэнэтийн ослын улмаас  Барилга, хот байгуулалтын сайд  нь /Ж.Наранцацралт  агсан/ нас барсан гээд бартаа ихтэй, балаг ч олон байсаар  эцэстээ Засгийн газар нь огцорч М.Энхболд “Багийн алуурчин” нэртэй үлдсэн. Түүний Засгийн газар ийнхүү ганцхан жилийн настай байлаа. Түүний халааг 2007 оны арванхоёрдугаар сард С.Баяр  /намынхаа хурлаар намын дарга болоод зогсохгүй сонгууль болох гэж байхад намын дарга хүчтэй байх ёстой надад Ерөнхий сайдын албыг өг хэмээн шалсаар/  авч үргэлжлүүлэн ажилласан.

2008 оны сонгууль, долдугаар сарын 1-ний үймээний үр дүнгээр тэрээр  АН-тай хамтарсан  Засгийн газар байгуулсан. Гэхдээ хамтарсан гэхээс илүү энэ танхим “Стандарт бус” гэсэн  тодотголоор түүхэнд тэмдэглэгдсэн. Тэрээр 2009 оны аравдугаар сарын 22-нд өөрийн хүсэлтээр огцорч, халаагаа Сү.Батболдод өгсөн. АН замын дундаас засгаас гарсан тул  удалгүй хамтарсан гэх  утгаа алдсан.  Өдгөө засгийн эрхийг 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд олонхи болоогүй ч олуул болсон АН-ын зүгээс  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд санал тавьж  Шинэчлэлийн гэсэн уриатай хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна.  Сөрөг хүчин МАН-ын зүгээс мөн л засгийг огцруулах асуудлыг удаа дараа тавьсан нь сайд нарын давхар дээлийг тайлах, эдийн засгийн асуудлаар холбогдох яамдын сайд нарт хариуцлага тооцох, түүнчлэн Үндэсний эвсэл байгуулъя гэх сэдвээр  шат дараатай үргэлжилж байна.

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Ажилдаа ороод 20 хонож буй Засгийн газар Хэмнэлтийн төсвийн тодотголыг боловсруулж УИХ-д өрг

6 цаг 42 мин
X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Түүхнээ, “...Богдын Даншиг наадам” хэмээгддэг Даншиг наадам өнгөрсөн долоо хоногийн сүүл

6 цаг 42 мин
“Ганц очноос ноцсон аюул”

Уул талын өвс гандаж, хөрс хуурайшснаар багахан очноос хүний халуун амь, эд хөрөнгө, онгон дагшин байгаль устаж үгүй болж мэдэхээр болжээ.

6 цаг 42 мин
С.Баяржаргал: Хил хамгаалалтад орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашигладаг болсон

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа хүндэт хилчин, хошууч генерал Чогын

6 цаг 42 мин
Хотын баруун бүсийн иргэд нүдний тусламж үйлчилгээг дэргэдээсээ авах боломж бүрдэв

“Орбис олон улсын байгууллага нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүүхди

6 цаг 42 мин
Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Өчигдөр 12 цаг 35 мин
“Энгүн” бол эрхэм таны аяллын анд…

Манайхан нойтон салфетка гээд байдаг. Харин “Монгол хэлний их

Өчигдөр 10 цаг 09 мин
“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Батнайрамдал хоёр нэгэн асуу

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдоод 20 хонох гэж байна. Энэ хугацаанд өмнө нь оволзож байсан улс төр ч овоо намжлаа. Гэхдээ л ирэх намраас том намуудын Их хурал болно. Монголын улс төр дахиад л хална.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ардчилсан үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Монгол улсын гүйцэтгэх үүрэг

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Стан”-уудад Ерөнхийлөгчийг айлчлуулж дэлхийн шившиг болсоор байх уу,

Уржигдар 17 цаг 37 мин