Г.Г.Маркес: Орчуулга бол туйлын хэцүү мөртлөө ямар ч шан харамж, үнэлгээгүй хөдөлмөр

2017-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГЭРЭЛ
 
-Сайн байна уу, таныг Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн бас нэг бүтээлийг эх хэлнээс нь орчуулсан гэж сонслоо...?
 
-Тийм ээ. “Цайлган Эрендира болон сэтгэлгүй эмээгийнх нь итгэмээргүй бөгөөд гунигтай түүх” гэдэг нэг их урт нэртэй мөртлөө жижигхэн хөөрхөн номыг нь орчууллаа. Богино роман, урт өгүүллэг гэдэг ангилалд ордог ном. Колумбын бичгийн их хүний бүтээл хоёр дахь удаагаа эх хэлнээсээ буусан нь энэ. Хоёр жилийн өмнө “Гунигт янхнуудаа дурсахуй”-ыг нь орчуулсан юм.
 
-Эх хэлнээсээ гэхээр содон сонсогдож байна л даа. Ер нь аливаа зохиол, бүтээлийг эх хэлнээс нь орчуулах ёстой юу?
 
-Эх хэлнээс нь л шууд орчуулж байвал сайн. Гэхдээ өөр хэл дээрх хувилбарыг нь буулгах тохиолдол зөндөө байдаг. Гол нь сайн л орчуулах ёстой.
 
-Сайн орчуулах гэдэг нь юу юм бол? Зарим хүн “Монгол хүнд ойлгогдохоор, монгол хөрсөнд буухаар орчуулж, найруулах ёстой” гэдэг юм билээ...?
 
-Бас л сонирхолтой, маргаантай сэдэв. “Орчуулах гэж буй зохиолоо, текстээ тухайн хэл дээр нь уншиж ойлгочихоод монгол хүний сэтгэхүйд тааруулж орчуулах, найруулах ёстой” гэж зарим нь хэлдэг. Ухаан нь монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэхийн тулд “сайхан” найруулж бичих ёстой гэдэг. Би үүний эсрэг байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хэл дээрээ юу гэж бичсэн байна, ямар өгүүлбэр байна тэрүүгээр нь л буулгадаг. Тэр тусмаа номын, уран зохиолын орчуулга дээр ийм зарчим баримтлах ёстой. Нөгөө махчилж буулгана гэдэг шиг.
 
-Тэр нь тэгээд нөгөө монгол хөрсөнд буухгүй, хүмүүс ойлгохгүй бол яах вэ?
 
-Зохиолч юу бичсэн байна тэрийг нь л, тэр үгийг нь, өгүүлбэрийг нь бид эх хэлээрээ уншиж байх ёстой. Монгол бус гадаад хөрсөнд бууж сурах хэрэгтэй.  
 
-Та агуу зохиолчийн хоёр ч номыг орчуулчихаж. Мэдээж дараагийн бүтээлийг нь бариад авсан л биз дээ?
 
-Жижиг ч гэсэн хоёр номтой хүн чинь урамшдаг юм байна. Одоо том, зузаан руу нь орно гэж бодож байна. Габриель Гарсия Маркесийн “Тахлын үеийн дурлал” романыг орчуулж эхлээд байна.
 
-Ном орчуулахын сайхан нь юу вэ?
 
-Саяхан би Маркесийн нэгэн ярилцлагыг олж харсан юм. “Орчуулга бол туйлын хэцүү мөртлөө ямар ч шан харамж, үнэлгээгүй хөдөлмөр. Сайн орчуулагч нь тухайн зохиолыг өөр хэлэнд шинээр нээгч юм” гэж хэлсэн байсан. Энэ үгнээс бас их урам авсан. Ном орчуулах хэцүү ч сайхан.
 
-Яг юу нь сайхан юм?
 
-Орчуулж дуусаад эцсийн цэгийг тавиад нэг сайхан суниах үеийн инээмсэглэл.
 
-Та ямар толь бичиг ашигладаг вэ?
 

-Толь бичиг орчуулагч хүний ганц нөхөр шүү дээ. Сүүлийн үед цаасан, биет толь бичиг гэхээсээ цахим толь бичиг их ашигладаг болчихлоо.Wordreference.com-ийг түлхүү ашигладаг. Мэдэхгүй үгээ тольдох, монголоор зөв утгыг нь гаргаж олж авахад Google-ийн зурган хайлт бас их зүгээр. 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12