Нярайн анхны асаргаа хөхөөр хооллохоос эхэлдэг

2014-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Удахгүй нярайлах гэж буй жирэмсэн эмэгтэйчүүд болон дөнгөж мэндлээд буй шинэхэн үрээ тэврэн суугаа ээж нарт тулгамддаг төрөлтөд хэрхэн бэлдэх, нярай хүүхдээ хэрхэн асрах, арчлах талаарх зөвлөгөөг нийслэлийн III амаржих газрын Сувилахуйн арга зүйч Д.Дулмаа өгч байна. Тэрээр сүүлийн 15 жил эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа нэгэн.

ТӨРӨЛТӨД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?

Төрөлтийн талаарх боловсрол гурван үндсэн хэсгээс бүрддэг. Үүнд:

1.Хэвийн төрөлтийн үргэлжлэх хугацаа, хэзээ эмнэлэгт хандах ёстой, умайн базлалт, үтрээний хэвийн болон хэвийн бус шүүрэл, цус алдалтын талаар мэддэг байх, сүүлийн 10 хоногт хүүхдийн хэвийн өсөлт, хөдөлгөөнийг сайн хянах.

2.Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрнө. Тиймээс та өөрийн эрүүл мэндийг сайн хянах, хүүхдийг эхийн хэвлийд бий болох үеэс эцэг эхчүүд өөрсдөө төрөлтийн талаар ойлголттой болох, эцэг эх болох дадлага хийх, сэтгэл зүйгээ сайн бэлдэх, төрөлтийн явц үргэлжлэх хугацаанд сөргөөр нөлөөлдөг айдсыг даван туулах, сэтгэл түгшилгүй аз жаргалтай эцэг эх болоход бүх хүч оюун ухаанаа дайчлан өөртөө итгэлтэй, эх үрийн сэтгэл ханамжтай байх хэрэгтэй.

3.Төрөлтийн талаарх боловсрол олгох сургалтад гэр бүл, найз нөхөдтэйгээ оролцож мэдээлэл авах хэрэгтэй. 

 

ХӨХ ХАГАРАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Нярайн анхны асаргаа хөхөөр хооллолтоос эхэлдэг. Эхийн хөхөнд 15-20 сүү ялгаруулах цорго байх ба хөхний булчирхай нь жирэмсэн үед өсч боловсордог, хөх нь ойролцоогоор гуравны нэг дахин томордог. Төрсний дараа хүүхдээ зөв байрлалд, зөв амлуулж, зөв хөхүүлэх нь чухал. Хэрвээ буруу хөхүүлбэл хөхний толгой амархан хагарах эрсдэлтэй. Хөхний толгойг жирэмсний сүүлийн долоо хоногт цэвэр усаар угаах имрэх, татах хөдөлгөөн хийж дасгах хэрэгтэй. Хөхний толгойг сайн анхаарах нь чухал. Хэрвээ шигдсэн толгойтой бол хамгийн анхны хэцүү бэрхшээл буюу хүүхдэд хооллолтын бэрхшээл үүсэх тул онцгой анхаарч эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө авах нь чухал.

 

ТӨРСНИЙ ДАРАА ШИНГЭН ЗҮЙЛ ХАНГАЛТТАЙ УУГААРАЙ

Хөхүүл ээжийн сайн хоолны дэглэмд өөх тос, давс багатай, бага чихэр агуулсан эслэгтэй, сүү тараг, жимс ногоо, халуун ногоо бага байх, баталгаат хүнс зэрэг орно. Хүүхдээ хөхүүлсний дараа заавал шингэн зүйл хэрэглэх, хоолоо сайн идэх хэрэгтэй. Ээж нар аа, таргалалтаас бүү ай. Төрснөөс хойш зургаан сарын дараа бие физиологи тань хэвийн болох, харин энэ үеэс тохирсон дасгал хөдөлгөөн, зөв хооллолт зэрэгт анхаарах хэрэгтэй.

 

НЯРАЙН ХҮЙГ ҮРГЭЛЖ ХУУРАЙ БАЙЛГА

Шинэ төрсөн нярайн хүйг хуванцар хавчаараар хавчин 24 цагийн дараа уг хавчаарыг авдаг. Хүйний үлдэгдэл нь хуурай ил боолтгүй байлгасан нөхцөлд 7-10 хоногт унах ёстой. Хүй цөглөхгүй удаж шарх бохирдвол хүйг цэвэр усаар савандаж угаагаад, цэвэр алчуураар дарж хатаана. Хүйн шархыг тойрон арьс улайж, идээ гаран эвгүй үнэр гарвал эмчид хандах хэрэгтэй.

Мөн хүүхдийн нүүрийг өдөр бүр буцалсан бүлээн усаар угаана. Чихний ар хүзүү, суга, цавь зэрэг амархан нурдаг хэсгийг өдөр бүр шалгаж, хүүхдийн зориулалтын тос, цацлагыг хэрэглэнэ. Хүүхэд баасан тохиолдол бүрийн дараа бөгсийг угааж хуурай болтол арчина.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 29 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 32 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 38 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин