Улаанбаатарт ирсэн урилгагүй зочдын өмнө “хүн” буруутай

2018-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.СОЛОНГО

Энэ жил нийслэлд зэрлэг амьтан орж ирсэн тохиолдол өнөөдрийн байдлаар 28 бүртгэгджээ. Халиун буга, хүрэн баавгай, бор гөрөөс, өмхий хүрэн, могой, идлэг шонхор, соотон гуйванга, хадны суусар гэсэн ховорт тооцогдох амьтад хүртэл суурьшлын бүс нутагт орж ирсэн байна. Байгалийн зэрлэг амьтад уул, модноосоо холдож хот сууринд “зочилсон” дуудлага өмнөх жилийнхээс их ирснийг Нийслэлийн байгаль орчны газраас хэллээ. Иргэдийн дуудлагын дагуу энэ амьтдыг очиж аваад 80 хувийг нь тус газрын харьяа Амьтан асрах байранд асарч, сувилаад байгальд нь буцаан тавьсан бол үлдсэн нь бэртэл гэмтэл, шархаа даалгүй амь үрэгджээ.

Зэрлэг амьтад яагаад хүнд ойртоод байгаа талаар шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт авах хүсэлтээ Нийслэлийн байгаль орчны газраас Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Монгол Улсын их сургуульд явуулжээ. Хариу болгож ирүүлсэн тайлбарт байгалийн хүчин зүйл болон идэш тэжээлийн хомсдол зэрэг шалтгаан байгаа ч гол буруутан нь “хүн” байжээ. Тухайлбал, хог хаягдлаа ил задгай замбараагүй хаяснаас түүний элдэв үнэрийг даган амьтад орж ирж байна. Мөн нийслэлийн суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдаас өвөл, хаврын улиралд бор гөрөөс нохойд уруулах, хөөгдөж бэртэж гэмтсэн тохиолдол их байжээ. Зуслангийн айлууд хаварт нь нэг гөлөг авааччихаад намар нь орхиод явчихдагаас болж уул хадаар тэнүүчлэх золбин нохой олширсон талаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгээс ирүүлсэн тайлбарт  дурджээ. Энэ жил нүүдлийн хоёр шувуу бэртсэн тохиолдол гарсан. Үүнийг өндөр шилэн барилга мөргөж унасан байх магадлалтай гэсэн байна. Өмхий хүрэн үзэгдсэн тохиолдол таван удаа гарсан нь бүгд Эмээлт орчимд байж. Өөрөөр хэлбэл, малын сэг зэм, махны үнэрт татагдан ирсэн байжээ.

Өдрөөс өдөрт тэлж байгаа суурьшлын бүс, үйлдвэрлэл, хог хаягдал, дуу чимээ онгон байгалийн зэрлэг амьтдын тав тухыг алдагдуулж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирсэн зарим тохиолдлыг онцлон хүргэе.

ЭДГЭРЭЭД БУЦСАН ХАЛИУН БУГА

 й2

Хүний буруугаас байгалиасаа холдон төөрч, гэмтэж бэртсэн ч хүний ачаар гэртээ харьсан тохиолдол олон байна. Тухайлбал, энэ оны наймдугаар сард Эмээлт орчимд гэмтсэн буга байна гэсэн дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирсний дагуу Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд очжээ. Халиун буга зам хөндлөн гарч байхад нь машин дуут дохио өгснөөс болж цочиж давхихдаа замын хашлага төмрийг мөргөн давж унаад дал хэсэгтээ хүнд гэмтэл авсан байжээ. Түүнийг тайван байлгахын тулд нүдийг нь боогоод Мал эмнэлгийн хүрээлэнд зөөвөрлөн аваачиж, эмчилсэн байна. Ингээд Баянзүрх дүүрэгт байгальд нь ойрхон асарч байгаад буцаагаад явуулжээ. Монгол орны ховор амьтдын жагсаалтад багтсан энэ амьтан юуны учир суурьшлын бүсэд орж ирээд гэмтсэн юм бол.

ИДЛЭГ ШОНХОР ШАРХАА ДААЛГҮЙ ҮРЭГДЖЭЭ

 й4

Хаяган дээр суусан энэ өрөвдөлтэй шувуу бол албан бус ч гэсэн Монгол орны бахархалт, үндэсний шувуугаар нэрлэгддэг идлэг шонхор. Хууль бус наймаа, өндөр шонгийн цахилгаанд цохиулах, хоол тэжээлийн хомсдол гэсэн шалтгаанаар дэлхий дахинд сүүлийн хоёр жилд тоо толгой нь 40 хувиар буурсан энэ шувууг манай улс ховор амьтныхаа жагсаалтад ч оруулаагүй байгаа. “Най­ман шарга” худалдааны төв орчмын барилгын хаяг дээр суусан идлэг шонхрыг очиж авахад далавч нь гэмтсэн байдалтай байжээ. Мал эмнэлгийн хүрээлэнд үзүүлэхэд дотуур шархтай байсан тул Нийслэлийн байгаль орчны газрын Амьтан асрах байранд долоо хоног асарсан ч харамсалтай нь шархаа дийлэлгүй үхжээ.

НУУГААД ЯВСАН ЯНЗАГЫГ НЬ ТӨӨРЧИХӨЖ ГЭЖ ЭНДҮҮРЭВ

 й1

Үндэсний их баяр наадмын өдрөөр бор гөрөөсний янзагыг Сүхбаатар дүүргийн иргэн хашаандаа авчирсан дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвд иржээ. Эхээсээ төөрсөн янзагыг ууланд явж байсан иргэд олоод гэртээ авчирсан нь тэр байж. Гэвч иргэдийн буруу ойлголттой байгаагийн нэг жишээ нь энэ болсон байна. Бор гөрөөс нь идэш тэжээлдээ явахдаа янзагаа албаар нууж орхидог аж. Үүнийг нь иргэд эхээсээ төөрчихөж гэж бодоод аваад ирсэн тохиолдол анхных биш юм байна. Бор гөрөөсний янза­гыг түүхий сүүгээр угжиж болохгүй тул үнээтэй байгаль хамгаалагчийнд асарч байгаа ажээ. Ирэх хавраас биеэ даах чадвартай болохоор нь бай­гальд нь буцааж тавихаар төлөвлөж байна.

БАМБАРУУШИЙГ ҮЛДЭЭХ ЭСЭХИЙГ ЭРДЭМТЭДТЭЙ ЗӨВЛӨЛДЖЭЭ

 й5

Улаанбаатарт хамгийн сүүлд зочилсон амьтан бол хүрэн баавгайн бамбарууш. Эхээсээ төөрсөн байж болзошгүй баавгайн бамбаруушийг 61-ийн гарам орчмоос олсон. Мотоцикльтой хүмүүс хөөж, шахаад айлын хашаанд оруулсан байжээ. Айж сандарсан байдалтай байсан тул тайвшруулахын тулд бүтээлгээр хучиж, тусгай торонд хийгээд авч явсан байна. Ер нь суурьшлын бүсэд орж ирсэн амьтад ихэвчлэн сандарсан, айсан байдалтай байдаг тул аль болох тайван байдалд оруулахыг хичээх ёстой гэж НБОГ-ын Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар ярьсан юм. Мал эмнэлгийн газраас шарх сорвигүй, өвчин эмгэггүй гэсэн дүгнэлт гарсан учир байгальд нь буцаагаад тавьжээ. Ичээний цаг нь дөхчихсөн учир хавар болтол Амьтан асрах байранд байлгах уу гэсэн санал гарсан байна. Харин эрдэмтэдтэй зөвлөхөд хавар болтол асарчихвал байгальдаа гараад амьдрах чадваргүй болчих байх. Бие даагаад амьдрахад алзахгүй болжээ гэсэн дүгнэлт хийсэн тул байгальд нь ийнхүү тавьжээ. Өмнө нь баавгайн бамбарууш суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдол гарч байгаагүй юм.

МАШИНЫ ДОР НУУГДАЖ УЛААНБААТАРТ ИРСЭН МОГОЙ

 й3

Энэ жил могой айлын гэр, байшинд үүрээ зассан дуудлага нэлээдгүй иржээ. Хоргүй буюу рашааны могой тав, хортой бамбай хоншоорт могой хоёр удаа орж иржээ. Тэднээс сонирхолтой тохиолдол нь машины мотор руу орчихсон рашааны могойны дуудлага. Тухайн иргэний машинаас могойг салгах гэж 3-4 цаг ажилласан гэнэ. Машины эзэн өдөр нь Тэрэлж явчихаад дөнгөж ирээд байжээ. Тэрэлжээс Улаанбаатар хүртэл машин дор нь тээвэрлэгдээд ирсэн байх магадлалтай гэж дүгнэсэн байна. Могойг гэмтээлгүй салгаад байгальд нь буцаан тавьжээ. Бамбайн хоншоорт могой нь аюултай бөгөөд хүн хатгасан зүйл байхгүй гэнэ. Иргэд цаг алдалгүй дуудлага өгдөг болсон байна. Хэрэв суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн байхтай тааралдвал Нийслэлийн шуурхай удирлагын төвийн 310050, Нийслэлийн байгаль орчны газрын 323780 дугаарт хандаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2 43652057_329385154462445_4586738572039553024_n 43681855_184795289070360_3536519459286024192_n 43696237_249423755684528_3126376384897744896_n 43723138_307383003377058_6418909996322390016_n 43740007_972107582990152_8248146119696056320_n 43749674_106047503672619_6842408975892217856_n 43878499_387059965166132_2279327723669159936_n 43879561_1122174244617981_6315382597086085120_n

"Eguur News" мэдээллийн сайт долоон нас хүрлээ

2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Eguur News” агентлаг цаасан дээрх төслөөс биежиж, хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн редакцыг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. 

4 цаг 41 мин
Монголчуудын орчин цагийн түүхийг өгүүлсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо 

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт мед

4 цаг 43 мин
ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

4 цаг 54 мин
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ.  Улмаар  Ер

14 цаг 43 мин
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Өчигдөр 12 цаг 22 мин
АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

Өчигдөр 12 цаг 14 мин
Энэтхэг–Европын холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа

Европын Холбоо болон Энэтхэг улс бараг 20 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст түүхэн чөлөөт худалдааны х

Өчигдөр 06 цаг 00 мин
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

Монгол Улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “до

Өчигдөр 06 цаг 00 мин
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

НХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнг

Уржигдар 16 цаг 40 мин