Цэцэгчин залуу

2014-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Сүүлийн үед хүн бүхэн ногоон хөгжлийн талаар ярих болов. Гэр, ажлын газар, бүр улс орноо ногоон болгох аян яригдаж, зарим газар ч хэрэгжиж эхлээд байна. Тэгвэл энэ удаа гэрээ ногоон болгох хүсэлтэй хүмүүсийн дунд моод болоод байгаа нэгэн эрхмийн цэцгийн клубт очлоо. “Хайтан” цэцгийн клуб гэхээр хүрээнийхэн нь бүгд мэднэ. Тус клубын тэргүүн Г.Батсүх  тасалгааны цэцэг сонирхдог, тарьдаг хүмүүс  дунд эрэлттэй нэгэн.  Цэцэг ургуулах, цэцэг нь ургахгүй байгаа, энэ талаар мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүхэн зорин ирнэ.  Нэг хэсэг нь “цэцгийн эмч” хэмээн нэрлэх нь ч бий.  Энгийн яриатай энэ эрэгтэйг цэцэгчин гэж бодохоор нэг л санаанд оромгүй. Цэцгийг эмэгтэй хүнтэй зүйрлэж, бүсгүй хүнээр төсөөлдөг монголчууд бидний сэтгэхүйтэй л холбоотой байх.

Тэрээр 20 жилийн амьдралаа цэцэг тарихад зориулсан.  Монголын анхны цэцгийн клубыг үүсгэн байгуулж, дөрвөн жилийн хугацаанд 1000 гаруй гишүүнтэй болжээ.  Г.Батсүх “Та бүхэн янз бүрийн хүнтэй харьцаж, маш их стресст ордог байх. Харин манай клубт орж ирэхэд сайхан тайван мэдрэмж авч байна уу. Цэцэгс дунд их сайхан байгаа биз” гэсээр угтсан. Үнэхээр л тэр цэцэгт хайртай, цэцэг хүнд сайн сайхан бэлэглэдэг гэдэгт бат итгэсэн нэгэн гэдэг нь тодорхой байв. “Хайтан”  клубт 300 зүйлийн 500 орчим сортын цэцэг байна.  Энгийн нэгнийг нь ч биш ховор содон цэцэгсийг түүн авч ургуулж байгаа гэлээ.  Тэгээд ч сүүлийн үед цэцэг сонирхогчид тансаг цэцэгс ургуулах, түүнийг ургуулж чадвал туршлага солилцох, зарим үед ховор цэцэг ургууллаа хэмээн гайхуулан бие биетэйгээ уралдах болсон гэнэ.  Тэрээр “Дэлхийн төвшинд нил цэцгийн фанатууд гэдэг ч юм уу бүр дэмжигчийн хэмжээнд хөгжиж байна. Манайх ч  дутахгүй. Нил цэцэг, сарнай, шимтгэлээ дагнан тарьдаг хүмүүсийн баг бий болсон. Мөн хоёр цэцгийн үрийг нийлүүлж, өөр нэг төрөл зүйл гаргах төвшинд хөгжиж байна” хэмээв.

Тэрээр хамгийн сүүлд барын чих гэдэг цэцэг тарьсан нь хараахан дэлбээлээгүй байна.  Мөн ялдам цэцгийн олон төрлийг тарьсан нь сайхан ургажээ.   Тасалгааны цэцгийг үрээр тарих нь хамгийн зөв арга гэнэ. Гэхдээ үрээ суулгачихаад гарч ирэхийг нь жил гаруй хүлээх ч тохиолдол бий ажээ. Тэгэхээр цэцэг ургуулна гэдэг зөвхөн суулгаад услаад  орхих биш гэдэг нь тодорхой байлаа. “Цэцэг тарьсан хүмүүс стресс багатай байдаг.  Бүх зүйл техникжлээ. Гэтэл цэцгэндээ хүрээд, услаад хөрсийг нь солих шиг кайф байдаггүй.  Шороонд хүрэх мэдрэмж өөр. Хүн байгалийн амьтан учраас үүнээс сайн сайхныг мэдэрнэ шүү дээ” хэмээнэ.  Үнэндээ л Г.Батсүхийн сэтгэл гэгээн санагдав.  Сэтгэлзүйч мэргэжилтэй ч өнгөрсөн хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй гэнэ. Гэхдээ цэцгээр дамжуулан олон хүний сэтгэлийг эмчилж чадсан гэсэн юм.  Түүнээс  “Эрэгтэй хүн цэцэгчин байх нь их сонирхолтой санагдаад байна” гэхэд “Зөвхөн хүүхнүүд цэцэг сонирхдог гэвэл уучлаарай. Маш олон бизнесмэн, улс төрч, урлаг соёлын эрчүүд цэцэг тарьдаг.  Тэр болгон  зарлаад байдаггүй юм билээ. Хүмүүсийн нэрийг хэлээд яахав. Гэхдээ намайг зорьж олны танил эрчүүд ч цөөнгүй ирж байлаа” хэмээв.  Түүнийг баримгана цэцэг энэ ертөнцөд оруулчихсан гэнэ.  Сургуулийн цонхон дээр дэлбээлсэн баримгана цэцгийг хараад будаа шиг үрнээс гоёмсог цэцэг ургадаг энэ үйл явц түүний сонирхлыг ихэд татдаг байжээ.  Тэгээд цэцэг тарьж эхэлсэн юм байна.  Тарьж, ургуулж сурлаа.  Хэрхэн гоёмсог содон цэцэг олох вэ гэж явсаар түүнийгээ ч олжээ.  Эдийн засгийн хөшүүргээ ч цэцгээрээ босгож чадаж. Харин түүний дараагийн мөрөөдөл нь цэцгээр хүний сэтгэлийг хэрхэн эмчлэх талаар судалгаа хийж, амжилтад хүрэх юм байна. Түүний энэ ажил тун удахгүй эхлэх юм байна.

“Хайтан”  клубт дэлхийн хэмжээнд хүчээ аваад байгаа юүлүүргийн төрлийн цэцгүүд ч байна. Мөн хүчилтөрөгч ялгаруулдгаараа  тэргүүлдэг  үүлэн хус ч сайхан  ургажээ.  Г.Батсүх экологийн мэдлэгтэй хүмүүст цэцгээ өгөхийг илүүд үздэг. Учир мэдэх мэдэхгүй хүмүүс  тансаг зэрэглэлийн цэцэг худалдаж аваад  явдаг гэнэ. Удалгүй үхүүлээд ирэх тохиолдол бий аж. Тиймээс ургамлыг  булшилдаг биш ургуулдаг байгаасай гэж боддог гэлээ.  Тэрээр одоо хасах 40 градуст тэсвэртэй сарнайн бут туршиж байгаа юм байна.  Боломж бий гэдгийг цэцэрлэгч залуу харжээ. Тэгэхээр бид хүсвэл удахгүй  өвөл ч хашаандаа сарнай цэцэг дэлгэрүүлж болох нь.  Түүнээс “Нөхөр,хүүхэд, мөнгөтэй болгодог цэцгийн талаар ярих юм. Та үүнийг юу гэж боддог вэ” гэчихэв.  

“Би ийм хийсвэр зүйлд нэг их таатай хандаад байдаггүй.  Цэцэг сайхан энерги, амьтай гэдэгт л итгэдэг хүн. Гоё чамин цэцэг байх тусмаа анхаарал халамж шаарддаг.  Тэгээд ч хүссэн хүн цэцэг ургуулаад байдаггүй.  Бид цэцгээ ургаж байгааг хараад цэцэг минь ирж байна” хэмээн бэлгэшээн ярих дуртай гэв.  Мөн тэр өрөөнд байх гүзээлзгэнэ жимсэлжээ. Жимс нь арай л ногоон байна.  Өнгөрсөн арванхоёрдугаар сард тарьсан учраас одоо сарын дараа гэхэд үр жимсийг нь идэж болох аж.  Ийнхүү уур уцаар, бухимдалтай нийгмээс ангид,  хийж бүтээсэн зүйлээрээ хүрээлүүлэн, түүнээсээ амьдралын мөн чанарыг мэдрэн суугаа  цэцэгчин залуугийн клубт саатахад сайхан байв. Гадаа хавар цэцэг дэлбээлдэг бол тэдний ертөнцөд жилийн дөрвөн улиралд ногоон хэвээрээ байна.

Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил х

4 цаг 44 мин
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн х

5 цаг 30 мин
“Тэтгэврийн зээлийн 50/50 журмыг яаралтай цуцалж, 100 хувь олгохыг шаардаж байна”

Монголбанкнаас тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл учир өр, орлогын харьцааг тусга

7 цаг 3 мин
Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Ажилдаа ороод 20 хонож буй Засгийн газар Хэмнэлтийн төсвийн тодотголыг боловсруулж УИХ-д өрг

14 цаг 30 мин
X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Түүхнээ, “...Богдын Даншиг наадам” хэмээгддэг Даншиг наадам өнгөрсөн долоо хоногийн сүүл

14 цаг 30 мин
“Ганц очноос ноцсон аюул”

Уул талын өвс гандаж, хөрс хуурайшснаар багахан очноос хүний халуун амь, эд хөрөнгө, онгон дагшин байгаль устаж үгүй болж мэдэхээр болжээ.

14 цаг 30 мин
С.Баяржаргал: Хил хамгаалалтад орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашигладаг болсон

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа хүндэт хилчин, хошууч генерал Чогын

14 цаг 30 мин
Хотын баруун бүсийн иргэд нүдний тусламж үйлчилгээг дэргэдээсээ авах боломж бүрдэв

“Орбис олон улсын байгууллага нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүүхди

14 цаг 30 мин
Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Өчигдөр 12 цаг 35 мин