Үндэсний итгэмжлэгдсэн лабораториуд “ILAC-MRA” тэмдгийг хэрэглэх боллоо

2014-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Стандартчилал, хэмжил зүйн газар нь APLAC (Ази Номхон Далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага)-т жинхэнэ гишүүнээр 2004 онд, ILAC (Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага)-д гишүүн байгууллагаар 2007 онд тус тус  элссэн. 2012 оны зургадугаар сарын 7-нд нэгдсэн APLAC-ын олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ХХЗХ)-ээр уламжлан, ILAC-ын ХХЗХ-т нэгдсэн. Стандартчилал, хэмжил зүйн газар нь ILAC-ын ХХЗХ-ийн тэмдэг (ILAC MRA mark)-ийг үндэсний итгэмжлэлийн таних тэмдэгтэй хослуулан хэрэглэх зөвшөөрлийн гэрээг 2014 оны дөрөвдүгээр сарын 04-нд ILAC-ын дарга ноён Петер Ангертай байгууллаа. Гэрээний зорилго нь итгэмжлэгдсэн лабораториудад ILAC MRA тэмдгийг үндэсний итгэмжлэлийн таних тэмдэгтэй хослуулан  хэрэглэх дагалдах гэрээ байгуулан (sub-licence) хэрэглэх явдал юм.

Хэрэв итгэмжлэгдсэн лабораториуд нь хосолсон тэмдгийг хэрэглэхийг хүсч байвал хэрхэн хэрэглэх талаар Стандартчилал, хэмжил зүйн газартай гэрээ байгуулах ёстой. Эрхийг эзэмшихийг хүссэн лаборатори нь өөрийн хосолсон  MRA тэмдгийг MNAS-д өргөн барих шаардлагатай. MNAS-аас бичгэн хэлбэрийн зөвшөөрөл ирэхээс өмнө түүнийг хэрэглэхгүй. Итгэмжлэгдсэн сорилт, шалгалт тохируулгын лабораториуд бараа бүтээгдэхүүнд сорилт, хэмжил хийсэн тайлан, гэрчилгээн дээр хэрэглэх боломжтой. Үүний дүнд ILAC-ын ХХЗХ-т гарын үсэг зурсан 70 орны 85 итгэмжлэлийн байгууллагын хүрээнд Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториудын үр дүнг хүлээн зөвшөөрөх таатай боломж бүрдэх болно. Үндэсний лабораториуд ILAC-ын ХХЗХ-ийн тэмдгийг үндэсний итгэмжлэлийн таних тэмдгийн хамт хослуулан хэрэглэх нь гадаад, дотоодод итгэмжлэлийн байгууллага болон өөрийн лабораторийг сурталчилах, олон улсын хэмжээнд үр дүнг нь хүлээн зөвшөөрснийг илтгэх нэр хүндтэй алхам болно. Эзэмшигч лаборатори нь “Лабораторийн ХХЗХ-ийн хосолсон тэмдэг”-ийг үйл ажиллагаа, зар сурталчилгаа, цахим хуудаст итгэмжлэгдсэн сорилтын тайлан, шалгалт тохируулгын гэрчилгээ, албан бичгийн хэвлэмэл маягт, иш таталт дээр хэрэглэх ба нэрийн хуудас дээр тавихгүй.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 41 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин