“Бид дэлхийн ховор номыг ч хүүхэд бүрт хүргэнэ”

2014-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

Энэ удаагийн сурвалжлагаа Архангай аймгийн Хүүхдийн номын ордноос бэлтгэлээ. Тус аймаг нь хөдөө орон нутагт хүүхдийн номын ордонг байгуулсан хоёр дахь аймаг болжээ. Өмнө нь Дархан-Уул аймаг хүүхдийн номын ордон байгуулж байсан бол тус аймаг өнгөрсөн жилийн есдүгээр сард тус номын санг ашиглалтад оруулжээ. Номын ордон нь хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бүрдүүлж чадсан гэдгийг номын санч А.Ундармаа онцолж байв. Мөн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон таван танхимтай ажээ. Их мэдэх, гэр бүлийн, хүүхдийн, интернэт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, нийтийн уншлагын танхимтай бөгөөд гэр бүлийн танхимд эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан ирж, ном уншиж өгөх төдийгүй интернэтэд холбогдож мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна. Тиймээс хүүхдийн номын ордон нь тус аймгийн хамгийн ачаалалтай, үйлчлүүлэгч олонтой газруудын нэг болсон байна. Харин уншлагын танхим нь 1-12 дугаар ангийн сурагчдад үйлчлэх зориулалттай. Уншлагын танхим нээгдсэн цагаас хойш өнөөдрийн байдлаар 400 орчим уншигч шинээр бүртгүүлж, 2720 номоор үйлчилжээ. Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангиараа карт нээлгэж долоо хоног бүрийн тогтмол нэг өдөр ном уншдаг болсон хэмээн номын санч бахархан ярилаа. Харин их мэдэх танхим нь сургуулийн өмнөх болон 1-2 дугаар ангийн хүүхдийг үлгэрийн далай номын ертөнцөөр аялуулж, тэдний оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх, номын үнэ цэнийг мэдрүулж номонд дуртай болгох, номтой харьцах соёлд сургах зорилго бүхий танхим гэнэ. Энэ танхимд ирсэн хүүхдүүдтэй номын санч үлгэр уншуулж дүгнэн ярилцах, буддаг ном будуулж, гэрийн даалгавар өгч ажилладаг байна. Гэр бүлийн танхимд гэр бүлээрээ амрангаа ном, сонин сэтгүүл унших, кино үзэх, интернет ашиглан мэдлэг мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна. Интернет танхим нь 14-өөс дээш насны хүүхдүүдэд үйлчлэх зориулалттай бөгөөд нэг хүүхэд дунджаар 40 орчим минут суух эрхтэй байдаг байна. “Хүүхдүүд тодорхой цахим хуудас руу нэвтрэх эрхтэй бөгөөд ямар сайт руу орж байгаад нь хяналт тавьдаг” хэмээн номын сангийн инженер Б.Энхтайван хэлэв. “Орон нутгийн хэмжээнд номын төсөв бага ирдэг. Гэтэл бид нийт хүн амынхаа 15-20 хувьд нь хүрч үйлчлэх ёстой. Гэвч хэрэглэгчдийн оюуны эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж, өдөр ирэх бүр шинэлэг зүйлийг хүсдэг. Тиймээс ном тэр бүр хүрэлцээтэй байж чаддаггүй. Нэг номыг дээд тал нь хоёр хувь авна. Зарим номыг ганц хувь авах жишээтэй. Учир нь төсөвтөө багтааж олон төрлийн ном авахыг хичээдэг. Тиймээс гэрээр ном олгодоггүй. Бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар танин мэдэх хүсэлд нь тааруулж зурагт, том үсэгтэй номыг нэлээд авсан. Бага насны хүүхэд эхлээд номын үзэмжид татагддаг. Үүний дараа тэр номыг эргүүлж тойруулж харж уншуулна, уншина. Манайд нэг ирсэн хүүхдүүд дараа заавал ирдэг. Аав, ээж, эмээ, өвөөгөө дагуулаад ирдэг” гэж номын санч С.Ундармаа ярьсан юм. Энэ үеэр тус номын сангийн байнгын үйлчлүүлэгч ирсэн байхтай таарч сэтгэгдлийг нь сонирхлоо.

 

Өндөр настан Т.Пүрэвдорж:

НОМ, СОНИНГ ХАДГАЛАХ ТАЛ ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

 

Номын санг байгуулагдсан цагаас нь үйлчлүүлж байна. Ямар ч байсан өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авдаг. Хүүхүүд, насанд хүрэгчид ялгаагүй байнга ирж ном уншиж байгаа харагддаг. Ая тухтай орчинтой, үйлчилгээ сайтай болохоор хүн цуглах нь аргагүй биз дээ. Гэхдээ бэрхшээлтэй зүйл байна. Ном, сонины фонд бага байна. Жишээ нь, Архангайн үнэн сонины дугааруудаас өөрт хэрэгтэй хүссэн мэдээллээ олж авах гэж сар гаруй сууж байна. Уг сонин 1947 оны арваннэгдүгээр сарын 3-нд анхны дугаараа гаргаж байсан. 1989 оноос хойш нэр нь өөрчлөгдөж хэсэг хугацаанд тасалдсан байх юм. Гэтэл 1947-1956 оны дугаар нь огт байхгүй байх жишээтэй. Мөн 1957 оны зургаан дугаараас бусад нь байхгүй байна. Эдгээр дугаарууд байхгүй байгаа нь аймгийн тухайн  үеийн түүх алга болжээ гэж ойлгож байна. Дугаарууд дутуу байгаа нь тухайн үед ажиллаж байсан байгууллагаас гадна уншигчидтай хамааралтай байх шиг байна. Сонины дундаас ухаад, хайчлаад аваад явдаг асуудал их байна. Гэхдээ энэ бол зөвхөн манай номын санд гарч байгаа асуудал биш байх. Үүнээс гадна эдгээр хэвлэлийг хадгалах, хамгаалах талд асуудалтай байна. Эдгээр асуудалд төр засгийн зүгээс болон хариуцдаг хүмүүс нь анхааралдаа авах нь зүйтэй гэсэн юм.

 

Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил х

4 цаг 32 мин
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн х

5 цаг 18 мин
“Тэтгэврийн зээлийн 50/50 журмыг яаралтай цуцалж, 100 хувь олгохыг шаардаж байна”

Монголбанкнаас тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл учир өр, орлогын харьцааг тусга

6 цаг 51 мин
Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Ажилдаа ороод 20 хонож буй Засгийн газар Хэмнэлтийн төсвийн тодотголыг боловсруулж УИХ-д өрг

14 цаг 18 мин
X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Түүхнээ, “...Богдын Даншиг наадам” хэмээгддэг Даншиг наадам өнгөрсөн долоо хоногийн сүүл

14 цаг 18 мин
“Ганц очноос ноцсон аюул”

Уул талын өвс гандаж, хөрс хуурайшснаар багахан очноос хүний халуун амь, эд хөрөнгө, онгон дагшин байгаль устаж үгүй болж мэдэхээр болжээ.

14 цаг 18 мин
С.Баяржаргал: Хил хамгаалалтад орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашигладаг болсон

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа хүндэт хилчин, хошууч генерал Чогын

14 цаг 18 мин
Хотын баруун бүсийн иргэд нүдний тусламж үйлчилгээг дэргэдээсээ авах боломж бүрдэв

“Орбис олон улсын байгууллага нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүүхди

14 цаг 18 мин
Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Ази, Номхон далайн шуудангийн холбооны шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Өчигдөр 12 цаг 35 мин