Нийт хүн амын 11 хувь нь газраа өмчилжээ

2014-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл хамтран өчигдөр “Та газраа өмчилмөөр байна уу” хэлэлцүүлгийг Хэвлэ­лийн хүрээлэнд зохион байгууллаа.

2002-2014 онд нийс­лэлийн хүн амын 7.6 хувь нь 4850 га газар өмчилж аваад байгаа юм. Харин улсын хэмжээнд нийт хүн амын 11 хувь нь газ­раа өмчилжээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 1.1 сая иргэн өмчлөх эрхээ эдэлж чадаагүй гэсэн үг. Иргэд мэдээлэлгүй, мэдээллийн тэгш хүртээмж муу, төрийн хүнд суртал, чирэгдэл их, газар өмчлөхөд цаг хугацаа их зарцуулдаг зэргээс ийм байдалд хүргэжээ. Мөн хотын төвд газар олддоггүй. Хотын гадна газар авах гэхээр дэд бүтэцгүй, нийгмийн үйлчилгээгүй байдаг. Гэрэл цахилгаангүй, сургууль цэцэрлэг байхгүй, эмнэлгийн үйлчилгээ хүрэхэд хүндрэлтэй, автобусны буудал, автозамаас хол газар өмчилсөн иргэд ажил­даа хэд хэдэн авто­бус дамжин ирж, очдог, хүүхдээ цэцэрлэг, сур­гуульд явуулахад ихээхэн бэрхшээлтэй байх нь ойлгомжтой. Үүнээс гадна монголчууд уламжлалт айлсах, хот айлын соёлоо дагаад нэг хашаанд хэд хэдэн айл аж төрдөг. Гэтэл хэн нь газраа өмчлөх вэ гэдэг дээр маргаан үүсдэг байна. Хот айлууд хоорондоо зөвшилцөөд хэн нэгнийхээ нэр дээр амьдарч байгаа газраа өмчиллөө гэхэд үлдсэн хүмүүс нь хаанаас ямар газар өмчлөх вэ гэдэг нь бас нэг асуудал болдог аж. Уг нь хуулиараа иргэн бүр газар өмчилж авах эрхтэй. Гэвч хуулийн энэ заалт хүн бүрт тэгш үйлчилдэггүйгээс өнөөдөр маргаан гарч байна. Хашаандаа өчнөөн олон жил амьдарсан хэр нь газраа өмчилж авч чадаагүй иргэд нийслэлийн хүн амын 90 хувийг эзэлж байгаа юм. Гэтэл хотын дахин төлөвлөлттэй хол­боо­той­гоор зарим ба­рил­гын компани “Хашаа байшинг нь албадан буул­гана”, “Маргааш ирж газартай нь тэг­шилнэ” гэх мэтээр айл­гаж, хувийн өмчид хамаагүй халдаж зүй бус аашилдаг хэмээн иргэд гом­доллодог. Газраа чө­лөөлөөд нүүе гэхэд хаашаа явахаа мэддэггүй аж. Учир нь хашаандаа нэг биш нэлээд хэдэн айл амьдарч байгаа тохиол­долд ганцхан айл нь шинэ байранд орохоор тохиролцож, бусад нь хаа­чих вэ гэдэг бэрхшээл үүсдэг.

Харин албаны хүмүүс “Иргэд хашааны газраа дур мэдэн сунгадаг”, “Зөвшөөрөлгүйгээр өндөр хүчдлийн дор буусан”, “Хүний газар дээр гэрээ барьсан” зэрэг шалтгаанаар газраа өмчилж чаддаггүй гэж үзэж байна.

Мөн энэ онд шинээр долоон дүүргийн 52 байршилд 15306 га газар өмчлүүлэхээ мэдэгдэв. Ингэхдээ өмнөх шигээ өмчлөх газрынхаа талаар өргөдөл гаргаж, иргэний үнэмлэхээ хуулбарлуулж, холбогдох материал бүрдүүлнэ гэж гүйх шаардлагагүй гэв. Цахим хэлбэрээр буюу интернэт, ТҮЦ машинаар регистрийн дугаараараа бүртгүүлэх юм байна. Хариу код ирсэн хүмүүс газар өмчлөх анкетийг бөглөж өгснөөр асуудал шийдэгдэх юм байх. Өөрөөр хэлбэл, лото аргачлалаар иргэд газартай болох нь. Өмнө нь иргэд орон сууцны сугалаанд азаа үзсэн. Харин одоо хашааныхаа газрын төлөө бас дахин азаа үзэх нь.   

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 2 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин