“Нарантуул” худалдан авагчгүй байна

2014-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Хаварын хаварт нөөцийн махны хомсдол, үнийн өсөлтийн дарамтад орж байгаа тухай хүн бүр ярьдаг. Харин энэ жил эдийн засгийн хямралд иргэд нь сульдаад үг дуурах ч тэнхээгүй болжээ. Учир нь хүмүүсийн худалдан авах чадвар эрс буурч байгаа тухай худалдаа эрхлэгчид хэлж байна.

 

ХУДАЛДАН АВАГЧГҮЙ ХУДАЛДААЧИД

 

Эдийн засаг хүндрэхийн хэрээр баян ядуугийн ялгаа үлэмж нэмэгдэв. Бид олсон орлогоо, ирээдүйд олох гэж байгаа орлогоо үрэлгэн зарцуулж, эдийн засгаа сүйрүүлэх эрсдэлийг нэмж болохгүйг эдийн засагчид сануулдаг. Тиймээс бүсээ чангалаад, тансаг хэрэглээгээ хумих хэрэгтэй аж. Энэхүү хямралд хуримтлалтай болон олигархиуд нь нэг их өртөхгүй, үнийн өсөлт, инфляц нь тэднийг дарамтлахгүйг иргэд мэддэг болж.

Өчигдөр бидний хэлж заншсанаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо. Нарантуул дээр түм түжигнэж бум бужигнаж байдагсан. Гэтэл эл хульхан, ганц нэг хүн холхисоор. Худалдаачид нь цаг нөхцөөж буй аятай гиюүрсэн хүмүүс байх юм. Б.Оргил-Эрдэнэ “Бараа зарагдахаа байгаад удаж байна даа. Арай ядан л түрээсийн мөнгөө хийдэг. Өмнө нь сардаа 2-3 удаа бараагаа татдаг байсан. Одоо бол хоёр сард ганц удаа явж байх шиг байна” гэв. Худалдан авалт муудсны нэг илрэл нь энэ. Бэлэн хувцасны лангуугаар 40 орчим минут эргэлдлээ. Хүмүүс барьж үзээд л яваад байх юм. Худалдагч нь эвшээгээд л, байн байн цагаа харна. Наймаачдын ярьж буйгаар өдрийн дундаж орлого нь 400-500 мянган төгрөг байдаг аж. Харин сүүлийн үед 50-60 мянган төгрөгийн орлоготой буух үе ч гарч байгаа гэв.

Зах дээр хамгийн гүйлгээ сайтай байгаа бараа нь ахуйн хэрэглээний вок, саван, 00-ын цаас. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн бас нэлээд гүйлгээтэй. Эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт иргэдийн халаасыг “гөвж” байгаа ч тэд хоол идэлгүй хонож чадахгүй. Тиймээс л хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн ч борлогддог аж. Баянзүрх дүүргийн иргэн С.Алимаа “Жоохон мах авах санаатай. Хажуугаар нь яаж зүгээр явах вэ. Хүүхдэдээ бэлтгэлийн хувцас авах хэрэгтэй байгаа болохоор үнийг нь асуугаад явж байна. Өнгөрсөн жилийн намар 18000 төгрөгөөр авч байсан хослол 35000 болжээ. Одоо ч удахгүй сургууль амрах гэж байгаа юм хойно хуучин хувцсыг нь өмсүүлчихье гэж саналаа. Хэд хоног хоолтой хонуулахгүй бол хүүхдүүд минь өлсчихнө, махаа л авъя даа” гэсэн юм. Энэмэтчилэн, хүнсээ цуглуулах зуураа, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх зүйлийнхээ үнийг судлаад шүүрс алдаад л яваа иргэд олон байлаа.

 

АМЬ ТАРИА БОЛДОГ Ч НЭМЭР БОЛДОГГҮЙ

 

 “Аалзны тор мэт хэрсэн мөнгө хүүлэгчид” гэсэн нийтлэл хэвлэлд гарчээ. Энэ талаар захын наймаачдаас асуулаа. Тэдгээр хүмүүс бүгд л тодорхой хэмжээгээр өдөр, өдөрт нь төлдөг зээл авсан байх аж. Тэр нь амь тариа болдог гэх боловч, хачир дээрээ нэгээс нь авч нөгөөд нь өгсөөр тэр бүр өөрийн эргэлтийн хөрөнгөд нэмэр болохгүй байгааг хэлж байлаа. Худалдаачдын хэлж буйгаар юанийн ханш өссөнөөр барааны үнэ нэмэгдэнэ. Харин иргэдийн цалин өсөхгүй байгаагаас бэлэн хувцас болон бусад барааны гүйлгээ эрс багасч буй аж. Б.Эрдэнэбүрэн “Бараагаар өөрт байгаа мөнгөө түгжчихсэн учраас хүүтэй мөнгө зээлэхээс аргагүй болдог юм. Барааны үнийг өсгөхгүй байх аргагүй байдаг. Учир нь юанийн ханш өсөөд байна шүү дээ. Гэхдээ бидний орлого сайн хийдэг цаг хугацааг давхцуулан Эрээний худалдаачид ч мөн барааныхаа үнийг өсгөдөг болчихсон” гэлээ.

Хоногийн хоолоо арай ядан залгуулж буй иргэд инфляцийн өсөлтөд дарлуулан халаасаа гөвсөөр. Харин үүнийг ажирахгүй давж буй олигархиуд нь амьдрал болж байгаа тухай үлгэр зохиож сууна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин