“Бид уг язгуур, эх сурвалжаасаа дэндүү холдож”

2018-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.МӨНГӨНЗУЛ Монголчууд бид бичиг, соёлын баялаг түүхтэй ард түмэн. Дэлхийд ганцхан босоо монгол бичгээр бичсэн түүхийн арвин сурвалжууд Монголын үндэсний номын санд хадгалагдаж байдаг. Тэгвэл тус номын сан зөвхөн уншигчдыг номоор хангах бус эрдэм шинжилгээ, судалгааны төв болохоор зорилт тавьжээ. Тэр тусмаа монгол судлалын төв болгож, монголч эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулах, гадны оронд буй Монголын сурвалж бичгүүдийг судлах их ажлыг өрнүүлээд байна. Үүний эхлэл болгож, уншилгын төв танхимдаа “Монгол сурвалж, бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Монголын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Монгол яагаад монголоороо байж чадахгүй байна вэ. Яагаад ёс суртахууны доройтолд орчихов. Энэ нь монгол хүний оюун санааны дээд бүтээлүүдэд бид хайхрамжгүй хандсанаас улбаатай. Бид уг язгуур, эх сурвалжаасаа дэндүү холдчихжээ. Судалгааны ажил ховор байна. Энэ л жинхэнэ монгол хүнийг үгүй хийж байгаа юм. Бид эх сурвалжаа судалж, хэн байснаа, ямар соёл түүхтэй хүмүүн гэдгээ уншиж мэдэх ёстой. Өнөөдөр гадны эрдэмтэд олон сонирхолтой илтгэл тавина. Энэ нь Монгол улс ямар түүх соёлтой юм бэ. Энэ агуу улсыг бүтээсэн удирдагчид ямар замаар улсаа удирдаж байв. Одоо энэ яагаад хэрэг болсон гээд сэдвийн хувьд өргөн далайцтай” гэсэн юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Орос, Хятад, Япон, Итали, Унгер, Франц, Польш, Турк, Монголын 30 эрдэмтэн оролцсон юм. Тэд монгол хэл, түүх соёлд холбогдох гадаад хэлээрх болон олон зүйлийн бичиг үсгийн уламжлан ирсэн сурвалж бичгийг танилцуулахын зэрэгцээ сурвалж бичгийг судлах арга зүйн тухай ярилцсан юм. Үүнээс гадна  өөрсдийн судалгаанд тулгуурлан эх оронд нь хадгалаастай монгол хэл бичгийн сурвалжуудын тухай сонирхолтой илтгэл тавилаа. Энэ үеэр БНХАУ, Өвөрмонголын Эдийн засаг, аж ахуйн их сургуулийн багш Цолмонгэрэл “Хоёр зүйлийн халимаг барын Алтангэрэл болон түүний төвд орчуулгын эх ирэлтийн тухай” гэсэн сонирхолтой илтгэл тавьсан юм. Тэрээр “Гурван зүйлийн тод үсгийн модон барын Алтангэрэлээс эдүгээ сүүлийн хоёр зүйл нь олдоод байна. Судалгааны явцад олон сонирхолтой баримт олдсон” гэж онцолж байв. Харин ОХУ-ын монголч эрдэмтэн Владимр Успенский “Санкт-Петербургийн их сургуулийн номын санд хадгалагдаж буй эрт үеийн монгол ном бичгийн тухай” гэсэн илтгэл тавьсан нь сонирхол татаж байв. Тэрээр “Би 30 гаруй жилийн дараа Монгол улсад дахин ирлээ. Сэтгэл их сайхан байна. XIX зууны үеийн монголч эрдэмтний хийсэн Санкт-Петербургийн их сургуулийн эрт үеийн монгол ном бичгийн цуглуулга дэлхийн хамгийн чухал цуглуулгын нэг байлаа. Үндэслэгч нь О.М.Ковальский 1831 онд Бээжин барын олон судар, толь бичгийг Орост авчиржээ. Дараа нь түүний шавь академич В.П.Васильев Бээжинд 10 гаруй жил суухдаа багшийнхаа олоогүй модон барын арвин цуглуулгыг олсон байдаг. Тэр нь Энх-Амгалан хааны арвандолдугаар хөвгүүн Кэнзэ вангийн хувийн номын сангаас гаралтай бурхан шашны олон бичмэл байсан юм” гэв. Үүнээс гадна тус сургуулийн номын санд Лигдэн хааны үед сийрүүлсэн 113 ботьтой Ганжуурын бичмэл хадгалагдаж байдаг юм байна. Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор Х.Фүтакигээс сэтгэгдлийг нь сонсоход “Токиогийн Гадаад судлалын их сургууль 1911 оноос монгол хэлний тэнхимтэй болсон. Энэ үеэс Монголын түүх соёлтой холбоотой ном, материалуудыг цуглуулж эхэлсэн байдаг. Монголын зан аалийн ойлбор хэмээх угсаатны зүйн зохиолоор алдаршсан Лувсанчойдон тус сургуулийн анхны багшаар ажиллаж байсан гэдэг” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин