Барилгын нэг тонн төмрөөс 80 кг-ыг дутааж худалдаалдаг байжээ

2014-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Ургах наран” хорооллын зүүн хэсэгт төмрийн худалдаа эрхэлдэг “Дөл түшиг” компани хууль бусаар ашиг олж байсныг ШӨХТГ-аас тогтоожээ. Барилгын арматур, катенг төмөр худалдаалж, хаягдал төмөр авдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дөл түшиг” компаниас өнгөрсөн баасан гаригт “Дега-Монгол” компанийн залуус катенг төмөр худалдан авсан байна. Тэд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хамгийн хямд, найдвартай гэж итгүүлэн төлбөрөө түрүүлж дансаар хийхийг шаарджээ. Ингээд төлбөрөө авсныхаа дараа ирж ав гэснээр нь очсон байна. “Дөл түшиг” компани катенг төмрөө боож багцлан кг-аар нь ангилан тээвэрлэхэд бэлэн болгож зардаг ажээ. Тэд найдвартай эсэхийг нь шалгахын тулд эхний ээлжинд 11 тонн төмөр худалдан авахаар тохиролцжээ. Төлбөрөө төлсөн иргэд бараагаа бүрэн эсэхийг лавлаж хэмжиж өгөхийг хүсэхэд хятад эзэд нь эсэргүүцэж “Ийм бага хэмжээтэй төмөр жинлэхгүй. Манайд ямар нэгэн маапаан байхгүй” гэж монгол залуусыг хэл амаар доромжилжээ. Тэднийг ийн маргалдах үед монголчууд барилгын төмрийг их хэмжээгээр худалдан авсаар байжээ. “Дега-Монгол” компанийн захирал Д.Отгонбаатар залуусынхаа хамтаар хот руу орж нэгэн газарт хэмжүүлэхэд тонн тутмаас 80 кг төмөр дутжээ. Мөнгөн дүнгээр бодоход 800 мянган төгрөгөөр хохирсон байж. Хятадын компани нэг тонн төмрийг дунджаар 1.2 сая төгрөгөөр худалдаалжээ. Хохирсон залуус өнгөрсөн даваа гаригт ШӨХТГ-т хандсанаар албаны хүмүүс “Дөл түшиг” компанид шалгалт оруулсан байна. Энэ үеэр мөн л дээрх зөрчил илэрч тонн тутмаас 60-80 кг төмөр дутаж байжээ. Дутаасан төмрийг тооцоолж үзвэл тус компани 10 тонн тутмаас нэг тонн төмөр дутаадаг байсан болохыг шалгалтын багийнхан хэлж байв. Гурван давхар барилгаар бодвол  нийт төмрийнх нь 10 хувийг дутааж илүү ашиг олдог гэсэн үг. Харин компанийнхан үүнийгээ төмрийн хорогдол гэж тайлбарласан байна. Барилгын мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар хамгийн хорогдолгүй бүтээгдэхүүн төмөр гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс хятад компанийн тайлбар үндэслэлгүй төдийгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа иргэд, аж ахуй нэгжийг хохироож байгааг буруушааж байлаа. Энэ тухайд компанийн менежер монгол эмэгтэй “Зөвхөн манайх ч биш, төмрийн худалдаа эрхэлдэг бүх компани ийм маягаар ажилладаг” гэжээ. Ямартаа ч “Дега-Монгол” компанийн хохирлыг барагдуулахаа амласан байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин