Босго давах боломж

2018-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ жилийн төгсөгчид амьдралын анхны алхмаа хийж, хэн болохоо тодорхойлох хариуцлагатай үе хаяанд иржээ. Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн. Энэ жил 45 мянга гаруй хүүхэд шалгалт өгч байгаа. Харин тэдний хэд нь хүссэн сургуульдаа орж, мөрөөдсөн мэргэжлээ эзэмших бол. Хүүхэд бүхэн гэгээн мөрөөдөл, дэврүүн сэтгэлтэй байдаг. Шалгалт өгсөн л бол 800 оноо авч, улсын тэргүүлэх сургуульд орж чадна гэж боддог. Гэвч элсэлтийн шалгалт гэдэг “хатуу самар”. Улсын тэргүүлэх сургуулиуд ч хүссэн бүхэнд олдохгүй. Үүнээс гадна БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд А/195 тоот тушаал гаргаж, 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж болон орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар тогтоосон. Энэ нь боловсролын салбар, дээд боловсролын чанарт нөлөөлөх “зоримог” алхам болж чадсан юм. Гэвч хувийн зарим сургууль үүнийг хүүхдийн сурах эрхэд халдаж байна гэж эсэргүүцэх хандлага байна. Харин босго оноог ийнхүү нэмснээр сургууль болон төгсөгчдийн чанарт нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Үүнээс гадна босго оноо нэмсэнтэй холбоотой 480 оноо авсан бол МУИС, АШУҮИС гээд улсын тэргүүлэх сургуульд орно гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байна.   480 ОНОО ЗӨВХӨН СУУРЬ   Өнөөдөр дипломтой мэргэжилтнүүдийн 70 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байна. Энэ юутай холбоотой вэ. Нэгдүгээрт, хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох, хоёрдугаарт, чанартай болов­с­рол олгох сур­гуулийн сонголт чухал. Монголд саяхныг хүртэл 200 гаруй их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө энэ тоо 96 болж буурсан. Үүнээс 75 нь хувийн өмчийн сургууль. Тэдгээрт нийт оюутны 42 хувь нь сурдаг гэсэн мэдээлэл бий. Манай улсын тэргүүлэх сургууль бол МУИС. Тус сургуулийн Элсэлтийн албаны дарга М.Эрдэнэчимэг “Манай сургуулийн босго оноо 500 болж нэмэгдсэн. Гэхдээ 500 оноо авсан бол МУИС-ийн оюутан болно гэсэн үг биш. Та 500 оноо авснаар зөвхөн бүртгүүлэх эрх үүснэ. Сургууль бүр элсэлтийн хяналтын тоотой. Бүртгүүлэгчдийг оноогоор жагсаагаад хяналтын тоонд багтсан тохиолдолд элсэх боломжтой” гэсэн юм. Гэхдээ хувийнх ч гэлээ чанартай мэдлэг олгодог сургуулиуд байна. Харин хэрхэн сонголтоо зөв хийх вэ. Эдийн засаг, нягтлан бодох чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд 800 оноо авч, МУИС-д орж чадаагүй бол ямар сургуулийг сонгох вэ. Өнөөдөр ажил олгогчид энэ чиглэлээр МУИС-аас гадна Санхүү эдийн засгийн дээд сургууль, “Мандах бүртгэл” дээд сургуулийн төгсөгчдийг үнэлдэг болж. Хэрэв та 550-аас дээш оноо авсан бол эдгээр сургуульд бүртгүүлж, ирээдүйгээ даатгах боломжтой юм байна. Анагаахын чиглэлээр Монголдоо АШУҮИС номер нэг. Харин дараагийн сонголт нь судалгаагаар “Этүгэн”, “Ач” дээд сургууль гэж гарчээ. Үүнээс харахад хэрэв чанартай боловсрол эзэм­шиж, нийгэмд өөрийн байр сууриа эзлэхийг хүсвэл 480 оноо хангалттай үр дүн биш.   “ШИХИХУТУГ”-Т 540-ӨӨС ДЭЭШ ОНОО АВСАН ХҮҮХЭД ЭЛСЭНЭ   Харин урлагийн чиглэлээр сурах хүсэлтэй хүүхэд СУИС-д орж чадаагүй бол дараагийн сон­голт нь КУДС юм. Тус сургуулийн Сур­галтын албаны дарга Б.Мөнхжаргалтай холбог­доход “Манай сургуулийн суурь шалгалт нь монгол хэл, нийгэм, англи хэл. Хэрэв 480-аас дээш оноо авсан бол манай сургуульд бүртгүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь оюутан болно гэсэн үг биш. Урлагийн хүн болохын тулд ур чад­варын шалгалт заавал өгдөг” гэсэн юм. Үүнээс гадна Монголд хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг олон сургууль бий. Тэд­гээ­рээс чансаагаараа хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг “Шихи­хутуг” их сургууль дээгүүрт эрэмбэлэгдэж байна. Тус сургуулийн захирал Д.Оюунцэцэг “Манай сургуулийн босго оноо 480 болж нэмэгдсэн. Босго оноо нэмэгдсэнээрээ их, дээд сургуулийн сургалтын чанар сайжирна. Мөн тухайн сургуульд сурах ча­дамжтай оюутан л элсэнэ. Энэ нь их зөв гэж бид үзэж байгаа. Хэдийгээр өнгөрсөн жил манай босго оноо 400 байсан ч хамгийн багадаа 540 оноотой хүүхэд элс­сэн. Энэ жилийн хувьд энэ оноо өсөх болов уу гэж таамаглаж байна” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин