Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

2026-08-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн мөртлөө, нөгөөх шатахууныг нь хэдэн монопол компани дамлаж авчирч зардаг. Тэр утгаар нь хөөвөл, Монголын төр шатахуун импортлогчдын атганд байгааг харуулна. Үүнийгээ шатахуун импортлогчид мэдэхийн дээдээр мэддэг бололтой. Төрд шахалт үзүүлж өндөр дүнтэй татаас авна. Нийлж хуйвалдаж байгаад үнээ нэмнэ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед О.Магнай ШӨХТГ-ын дарга болоод хуйвалдаж үнэ нэмсэн шатахуун импортлогчдыг торгож барин цочроо өгч байв. Торгуулж ч үзэлгүй дураараа ашиг хийдэг бизнес байв шүү дээ. Түүнээс өмнө Монголын төрд эрхэлдэг байсан. Ялангуяа С.Баярын үед бол “бандайтал” даварсан гэдэг. Н.Алтанхуягийн үед О.Магнайгаас тэгж нэг цочоод, түүнээс хойш Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, одоо Н.Учрал нарт шантааж шахалт үзүүлсээр ирсэн гэдэг. Үнэнийг хэлэхэд, шатахуун тасарвал ард түмэн бухимдана. Ард түмэн бухимдах нь эрх барьж байгаа улстөрч, улс төрийн хүчинд халтай. Тиймээс, шатахуун импортлогчдын шаардсаныг биелүүлж, санаснаар нь хийнэ. Энэ зуны баяр наадмын өмнө ч ийм л үйл явдал болсон. Шатахуун импортлогчдын шахалтаар шатахууны агуулах сав барих мөнгө хөрөнгийг улсын төсөв буюу та бидний төлсөн татвараас төллөө. Уг нь шатахууны тусгай зөвшөөрлийг агуулахтай аж ахуйн нэгж авах тухай хууль журамд нь заасан байдаг. Мөн шатахууны үнийг литр тутамд дахин дахин нэмүүлсээр лав 500 төгрөгөөр ахиулчихлаа. Үүнээс гадна шатахуун, шатах тослох, дагавар бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэчихлээ. Монголын төр шатахуун импортлогчдын үүнээс өөрөөр яаж тултал дэмжих билээ дээ. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Шатахууны хангамж сайжирсан, дугаарлуулахгүй олгодог болно” гэж мэдэгдээд байсан ч байдал хэвээрээ долоо хоногийг эхлүүлэв. Гэтэл тэд ханаагүй бололтой. Засгийн газарт дахин шаардлага тавьсан байж магадгүй байна. Учир нь АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өчигдөр бухимдаж “Ерөнхий сайд, АҮЭБ-ийн сайд, төрийн бүх агентлагууд шатахуун импортлогчдыг гадаад улсаас төрийн шугамаар хөөцөлдөж экспортын квот авч өгөхөөс аваад татвар, гааль, тээвэр гээд дэмжиж болох бүх талаар дэмжиж байна. Гэтэл зарим аж ахуйн нэгж шатахуунтай байж зарахгүй, 24 цагаар ажиллахгүй, ганцхан хошуугаар олгож ард иргэдийг бухимдуулж байна. Хямралын үед онцгой горимоор ажиллаж төрийн өмнө ард иргэдэд үйлчлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол торгоно, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцална” гэж мэдэгдэв. Сайдын хэлснээс “Зарим аж ахуйн нэгж шатахуунтай байж зарахгүй байна” гэдэг үг маш ноцтой. Үнэхээр ч хот тойрсон, томоохон аймгийн агуулахууд олон улсад нэрээ дуурсгасан “нефтийн магнат”-ын мэдэлд очсон. 2-3 жилийн өмнө худалдаад авчихсан. Тэр л тэдгээр савандаа шатахуун хадгалж байгаа гэх мэдээлэл гадуур дотруур яригдаад байгаа юм. Тэр этгээд зарим том компанийг ч өөрийн болгосон. Үнэ нэмэх, татвар тэглэх, агуулах барих бүгд түүнд ашигтай. Ер нь бол Монголын нийт импортын шатахууныг дээр хэлснээс гадна 2-3 хүн л мэддэг. Тэд аятайхан байвал үнэ тогтвортой, хангамж хэвийн байна. Хэрэв дургүй нь хүрвэл өнөөдрийн энэ эмгэнэлт байдал үүснэ. Тиймээс “Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа дарсан бэ” гэдэг анхаарал татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 153 (7895)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
hn
neeree arai l dawarch bnuu da
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21