С.Бямбацогт: Гэмт хэрэгтэй тэмц гэж үүрэг өгөх биш ажиллах баталгааг нь хангана

2018-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
  С.УЯНГА   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын байр суурийг сонслоо.   -Шинээр боловсруул­сан хуулийн төсөлд гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх, тэмцэх ямар зохи­цуулалт тусгасан бэ? -Гэмт хэргээс урьд­чи­лан сэргийлэх хуулийг 1997 онд батал­санаас хойш 20 гаруй жил өнгөрч байна. Тус хуульд хүний нүдэнд ил үйлдэгддэг буюу гудамж талбайд үймээн самуун гаргах, танхай, хулгай, дээрэм гэх мэт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн тэмцэх талаар тусгаж зохицуулсан байсан. Өнгөрсөн хугацаанд тодорхой бодлогын, томоохон зохицуулалтууд буюу гэмт хэрэг үйлдэгдэх, гэмт хэргийн золиос болох нөхцөл шаардлага, шалтгааныг хэрхэн арилгах талаар зохицуулалтгүй явсаар ирлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын  эдийн засгийн өсөлт муу байна, ард иргэдийн амьдрал ядуу байна гэдэг бол гэмт хэрэг үйлдэгдэх, түүнд өртөх, золиос болох нэг шалтгаан болж буй. Учир нь ажилгүйдэл, ядуурлын улмаас хүмүүс амьдрахын эрхэнд гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргах, бусдыг хохироох нөхцөл байдал бий болоод байна. Тиймээс гэмт хэрэгтэй зөвхөн хуулийн байгууллага тэмцэх бус Үндсэн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж Монголын төр анхаарах ёстой гэж үзэж хуулийн энэ төслийг боловсрууллаа. Учир нь Үндсэн хуульд төр иргэнийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах ёстой гэж заасан байдаг тул төр үүргээ биелүүлэх ёстой гэсэн том агуулгаар өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Хоёрдугаарт, гэмт хэрэг гарсны  илрүүлж,  ял шийтгэл эдлүүлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэхийг илүүд үзсэн. Нэг талаар гэмт этгээдэд ял шийтгэл оноох нь зүйн хэрэг ч ард нь түүний ар гэр үр хүүхэд нь хохирдог. Нөгөө талдаа гэмт хэргийн золиос болсон хүн эрүүл мэнд, эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирдог эмгэнэлт байдалд орохоос өмнө түүнээс сэргийлэх нь чухал гэж үзсэн хэрэг. Гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл, боломж, бололцоог бүрдүүлэхгүй байвал гэмт хэрэг гарахгүй. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой бодлогоор, хөрөнгө мөнгө, хүч хаяад ажиллавал гэмт хэргийн золиос хохирогч болохгүй, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа цагдаа, хяналт тавьж байгаа прокурор, ял өгч байгаа шүүгч, хорих байгууллага зэрэгт учирч буй бэрхшээлийг шийдэж, гарч буй бодит болон бодит бус хохирол, зардлыг хэмнэх боломжтой юм. Иймээс гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд илүү анхааръя гэж байгаа юм. -Хуулийн төсөлд мэр­гэжлийн байгуул­лагуу­дын төлөөлөл ямар санал нэмэрлэж байна вэ? -Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн дунд хэлэл­цүүллээ. Хуулийн төсөлд хууль сахиулагчдад зөвхөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмц гэж үүрэг өгөх биш тэднийг бэлтгэдэг, сургадаг, техник тоног төхөөрөмж, ажиллах баталгааг нь хангадаг, эрх зүй, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байхаар зохицуулалт хийснээрээ онцлог. Урьдчилан сэргийлэх ажилд Монголын төр, төрийн бүхий л байгууллага, албан хаагчид, иргэд, олон нийтийн оролцоог хангах, иргэдийн саналыг авах, санаачилгыг дэмжих, тэдний хяналтыг тогтоох замаар хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. - Сүүлийн 10 жилд гэмт хэргийн гаралт, хохирлын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлт гарсан? - 2016 онд 32 мянган гэмт хэрэг үйлдэгдэж үүний улмаас 37 мянган иргэн хохирсон байна. Нийтдээ аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 200 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хэрэв гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  тэрбум төгрөгийн төсвөө жаахан нэмэгдүүлж, ажлаа сайжруулбал гарч байгаа хохирол, зардал багасч, хохирч буй иргэдийн тоо тэр хэмжээгээрээ буурах юм. Ниргэсэн хойноос нь хашхирах, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх биш гэмт хэргийн шалтгаан нөхцлийг урьдчилан илрүүлж, сэргийлэхэд онцгой анхаарах болсон. -Ямар арга замаар хэрэгжүүлэх вэ? - Энэ ажилд төрийн бүх байгууллагыг оролцуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл хариуцна, зохицуулна гэж заасан боловч тэр нь тодорхойгүй байсан бол одоо маш ойлгомжтой, тодорхой болгох юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд, хувийн хэвшлийн байгууллага, иргэд ямар оролцоотой байхыг нарийн зохицуулж өгсөн. - Энэ ажилд идэвхи санаачлагатай оролцсон иргэдийг урамшуулна гэсэн үү? -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийт иргэдийн оролцоонд түшиглэж, тулгуурлаж зохион байгуулна. Санаачилж, оролцож байгаа иргэдийг урамшуулах, дэмжих, тэдний оролцоотойгоор ажлаа дүгнэх гээд аль болох иргэдийн оролцоотойгоор ажиллах нь чухал байна. Гэмт хэрэгтэй зөвхөн цагдаа тэмцэх ёстой гэсэн ойлголтыг засч энэ бол төрийн, иргэн бүрийн үүрэг гэдгийг зохицуулж тусгаж өгсөн. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

3 цаг 9 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

3 цаг 36 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

9 цаг 32 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

9 цаг 32 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

9 цаг 32 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

19 цаг 48 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин