Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

2026-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найрагчид “KHARKHORUM 360°” фестивалийн угтвар арга хэмжээ болох “KHARKHORUM BAZAAR”-ийн хүрээнд /2026.8.17/ үзэгчдийг утга яруу төгөлдөр үгсээр уярааж, бидний бахархал болсон эх орон, эх хэлээ магтан шүлэглэж нэгэн үдшийг  яруу найргаар хөглөв. Яруу найргийн үдшийн нэгэн тод өнгө нь “Болор цом”-ын эзэн яруу найрагч С.Начин байлаа. Тэрээр эх орон, эх хэлний тухай шүлгийн дээжсээсээ уншиж, мөн хайр дурлалын тухай шүлгээрээ үзэгчдийн сэтгэлийг хөглөв.

“Болор цом”-ын эзэн яруу найрагч С.Начин “KHARKHORUM 360°” фестивалийн талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр “Бидний эртний нийслэл бол Хархорум хот байсан. Фестивалийн хөтөлбөр Төв цэнгэлдэх хүрээлэнд, задгай талбай дээр олон нийтэд нээлттэй болж байна. Мөн наймдугаар сарын 22,23-нд Монголын шилдэг артистууд болон дэлхийн маш олон хамтлаг ирж байна. Энэ фестивалийн цаад үр өгөөж нь Монголын ард түмэнд  хүртээмжтэй. Урлаг соёлын тухайд маш өргөн цар хүрээтэй тэмдэглэгдэж байгаад туйлын баяртай байна. “KHARKHORUM 360°”-ийн угтвар арга хэмжээ болох “KHARKHORUM BAZAAR”-т долоо дахь өдрийн арга хэмжээнд нь оролцож, үе тэнгийнхээ шилдэг сайхан найрагч нартай өөр өөрсдийн мэдрэмж, төрөл жанраар шүлэг бүтээлээ хүргэлээ.

Үндэсний том ухамсар гэдэг чинь бидний эх орон, эх хэл маань. Шүлэг бичдэг хүнийхээ хувьд фестивалиа хүндлээд голдуу эх орны тухай шүлэг уншлаа.

Өв соёл маань тэр чигээрээ л бидний бахархаж явах зүйл маань. Эх хэл минь, эх орон минь. Тиймээс та бүхнийг наймдугаар сарын 22, 23-нд болох фестивальд өргөн олноороо ирж, оюун санаа, сэтгэлгээ, дотоод хүнээ баярлуулаарай гэж уриалъя" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
nachin huurhun nairagch bgaan
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21