Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17 хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, үүрэг, чиглэл өглөө.Тэрээр “Олон улсын томоохон хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт. Шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэхийн тулд хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангаж, яаралтай тусламжийн зохион байгуулалтыг шуурхай байлгах ёстой” гэдгийг онцоллоо.Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/14 дүгээр тушаалаар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлын хэсэг байгуулж, төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлтгэлийг үе шаттайгаар хангажээ.Хурлын цэнхэр болон ногоон бүсэд 4 эмнэлгийн тусламжийн цэг, 4 хөдөлгөөнт яаралтай тусламжийн баг, түргэн тусламжийн тоноглол бүхий 7 автомашин байршуулж, нийт 52 эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэж байна.Мөн шаардлагатай тохиолдолд хурлын төлөөлөгчдөд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг шуурхай хүргэхээр 9 эмнэлгийг бэлэн байдалд оруулсан. Ийнхүү Эрүүл мэндийн яам COP17-ын бүхий л үе шатанд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, шаардлагатай үед яаралтай болон лавлагаа шатлалын тусламжийг цаг алдалгүй хүргэх нэгдсэн зохион байгуулалт, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21