Төв талбай ба түүх

2013-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.СОНОР

Бид  өнгөрсөн үе рүүгээ  биш ирээдүй  рүү тэмүүлж  хөгжилд хүрэх учиртай.  Харин  түүхийг гуйвуулж, өөрчилж, зохиож  болохгүй. Магадгүй, “Түүхээ  мэдэхгүй бол  ойд төөрсөн сармагчин лугаа” хэмээх хэллэг түүх, түүхээрээ  үнэн зөв  байх  ёстой  гэсэн утга  санааг илэрхийлдэг  байх.  Монгол Улсын  нийслэл  Улаанбаатарын  төв  талбай бидний аав, ээж,  ах,  эгчийн нэгэн үеийн  нандин  дурсамжийг тээж байсан, тээсээр ч  байгаа  билээ.  Улаанбаатарын  төв талбайг  анх  1930 онд Оросын  архитекториуд зураг,  төслийг нь гаргасан  байдаг. Энэ цагаас  хойш иргэд энэ талбайг Сүхбаатарынх  хэмээн нэрлэж заншжээ.  Харин 1946 онд БНМАУ-ын  сайд  нар ын зөвлөлийн тогтоолоор  Сүхбаатарын талбай хэмээн  албан ёсоор  нэрлэдэг  болсон  түүхтэй ажээ. Нар мандах  зүгт гараа өргөн  буй  Д.Сүхбаатарын  морьтой хөшөөг 1946 онд босгосон юм  байна. Ийм л  түүхийг  ардаа  орхисон  төв  талбайн  нэрийг  Чингисийн  болгон  өөрчилсөн нь  өдгөө  олон  хүнийг талцуулж, зөв, буруугийн ялгааг нь олох эрэлд гаргаад  байна.

Ингэхэд Д.Сүхбаатар гэж  хэн  бэ. Сүхбаатараа  мэдэхгүй монгол хүн  бараг  үгүй байж  болох ч түүх  сөхье. МАХН, ардын  засаг, төрийг  үүсгэн байгуулагч,  Монгол түмний  жанжин Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн  Маймаа  хотноо  ядуу  ард  дамдины  гэрт төржээ. Сургуульд  сураагүй ч багшид  шавь  орж  12  насандаа бичиг  үсэг  сурсан тэрээр 1912 онд  цэргийн албанд  орж, пулёмат сумангийн дарга хийжээ.  Улмаар  эх орныхоо  төлөө  дайтаж  1917 онд  баатар  цолоор  шагнагдаж  байсан аж. Ардын хувьсгалыг  манлайлан харийн  дайснаас эх орноо  чөлөөлж  тусгаар  тогтносон  Монгол Улсыг  тунхаглан  зарлаж  байсан түүхт жанжин 1923  онд цэл  залуухан  30 насандаа  бусдад хорлогдон амь  үрэгдсэн түүх  бий. Энэ  бол  ганцхан  Д.Сүхбаатарын биш таны, бидний,  монголчуудын үнэн түүх  байж  таарна.

Д.Сүхбаатарын байгуулсан  нам  засаг үргэлжилсээр социалист  үзэл  санааны  70 гаруй  жилийг  монголчууд  бид  туулсан нь  хэзээ ч үл арилах  үнэн түүх  билээ.  Өнөөгийн энэ  эрх баригчдын  үгүйсгэхийг  хүсээд  буй  энэхүү  нийгмийн  байгуулалтыг  дан ганц  Монгол бус  дэлхийн улс орнууд ч туулж өнгөрчээ.  Социалист, капиталист замын алийг нь  сонгосоноос үл хамааран улс, орон  бүр  энэ дэлхийг эрс өөрчилсөн өнгөрсөн  зууны  өөр, өөрсдийн  түүхээ  бичсэн. Ардчилалд  давуу тал  олон  байдаг шиг социалист нийгэмд ч  давуу чанар  байсан. Үүнийг хэн ч  үгүйсгэж  чадахгүй юм.  Бид өнгөрсөн  зууны эхэн  үед  хэдүүлээ  байсан, одоо  хэд  болсон тухай энгийн жишээ ч  бий. Хэдийгээр эрх  чөлөө хумигдмал, хаалттай байсан ч дэлхийд данстай Монгол Улс  болсон түүхэнд  социалист нийгмийн  байгуулалтын үе ямар  ч  үүрэггүй байсан гэвэл худал болно гэдгийг  бидний  аав,ээж хүүрнэн ярилцдаг юм.

Монголчууд бид төв талбайгаа  Сүхбаатарынх эсвэл  Чингисийнх  гэж нэрлэх нь  хөгжлийг урагшлуулах зүтгүүр мэдээж  биш.  Бэлгэдэл төдий л  өөрчлөлт. Чухамдаа  бидэнд  түүхээрээ  тоглож, энд тэндхийн гудамж, талбайн  нэр  өөрчлөхөөс өөр  хийх  ажил  маш  их  бий. Ардчилсан улс болсон, Ардчилсан  нам  Засгийн эрх  барьсан, ардчилагчид  сонгуульд  ялсан  гээд  Ардын  хувьсгалаа  сааралтуулах,  түүхэн нэршлүүдээ  өөрчлөх нь хэтийдсэн дэмийрэл  болох биз. Мэдээж Чингис бол  Монгол түмний  бахархалт  эзэн  хаан,  Монголын  их  түүх.  Үүний  адил  Д.Сүхбаатар жанжин ч нэгэн шинэ үеийн түүхэн  хүн  мөн юм. Гэтэл  манай улсын  бүх  түүхийг  Чингистэй холбох  учиртай  хэмээн муйхарлаж төв  талбайгаа, нисэх  буудлаа, сархадаа,  шар айраг аа,  уушийн газраа, цаашлаад ариун  цэврийн цаасаа хүртэл  Чингис болгон нэрлэх хэрэг үү. Аливаа туйлшралд  эцсийн  цэг  гэж  байх  ёстой. Сүхбаатарын  талбайг  Чингисийнх  бол­гон  өөрчилсөн НИТХ-ын гишүүдийн гавъяа Д.Сүх­баатарынхтай  харьцуулашгүй  гэдгийг  бичих  нь  мэдээж  илүүц  байх. Тэмүүжин, Чингис, Сүхбаатар, Чойбалсан...бүгдээрээ Монголын, бидний  түүх.  Түүхийг хэн ч өөрчилдөггүй.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин