Бидний зовлон үүнд байна

2026-08-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Г.ХАШ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орны язгуур эрх ашиг, төрийн нэгдмэл байдал, хууль дээдлэх ёсны талаарх байр сууриа УИХ-ын чуулганы нээлтүүд болон албан ёсны мэдэгдэлдээ байнга онцолж ирсэн байна. Тухайлбал, "Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой" гэх зарчмыг төрийн бодлогын гол цөм хэмээн тодорхойлж байсан. Төрийн тэргүүн ингэж бараг чуулганы нээлт болгон дээр хэлж сануулах нь зүй ёсны байжээ. Үүнийг сүүлийн хэдэн сарын үйл явдал улам тодорхой болгож байна. Жишээ баримтыг холоос ч хайх хэрэг арга. Хот дээр бэлэн байж байна. Улаанбаатар хотын засаг дарга Х.Нямбаатар Засгийн газраас эрх шилжүүлсэн их мөнгийг захиран зарцуулах эрх мэдэлтэй болсон байсныг бүгд мэднэ. Бас нийслэлийн удирдлагууд Монголоос өөр улс шиг яаж аашилж байсныг “Туулын хурдны зам”-ын төсөл харуулсан. Хотын даргыг огцруулсан шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргасны дараа Х.Нямбаатарын хийсэн доромжоор дүүрэн лайвыг харсан учир мэдэх хүмүүс толгой сэгсэрч байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах Ерөнхий сайдын захирамжийг танилцуулах үедээ “Манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш!” хэмээн тодотгож, давтан хэлсний учир энэ. Товчхондоо бол, Нийслэлийн хотын удирдлагад Монгол Улсын хууль л үйлчилнэ шүү гэж сануулсан хэрэг.

Ингэж сануулахаас өөр аргагүй жишээг иргэд бизнес эрхлэгчид олонтаа хэлж, нийгмийн сүлжээгээр өргөнөөр шүүмжилдэг. Хууль засагладаг улсад бол Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Х.Нямбаатар хотын захиргааны хэдэн даргыг оролцуулсан ажлыг хэсэг байгуулаад УДШ-ийн эцэслэн гарсан шийдвэрийн эсрэг дүгнэлт гаргуулсан тухай хэвлэлээр олонтаа бичигдсэн.

“Хууль засагладаг байх бол төрийн бодлогын цөм шүү” гэж гээд байхад УДШ-ийн эцэслэн гарсан шийдвэрийн эсрэг дүгнэлт гаргуулаад сууж байдаг хотын даргатай байхад бодлого хэрэгжих үү.

Гэхдээ нэг талаасаа манай  улс төртэй, бас хуультай. УДШ-ийн шийдвэрийн эсрэг дүгнэлт бичсэн хурган дарга нартай хариуцлага ярих өдөр ирэх нь мэдээж. Бас нөгөө талаасаа хотын шинэ дарга Б.Пүрэвдагва нь өмнөх удирдлагын үед гарсан маргаантай асуудал дээр халтирч, шавар шавхайтай хутгалдахгүй гэвэл хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцох ёстой.  Ингэж эс чадваас өөрөө хууль зөрчигч болно гэдгийг мартаж болохгүй.

Тэрбум мод тарих санаачилгыг манай улс төрийн бодлогоороо НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад дэлхий дахинаа зарласан. Монгол Улс байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр дэлхий дахины өмнө амлалт авсан гэсэн үг. Тэрбум мод санаачилгыг хэрэгжүүлэх гээд манайхан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Гэтэл хотынхоо төвөөр урсдаг голын бургас модыг устгах ажлыг үргэлжлүүлж хийх гээд Х.Нямбаатар ёстой үхэн хатан зүтгэж, бүр өөрөө толгойлоод иргэдийнхээ эсрэг жагсаж байхыг бүгд харсан. Х.Нямбаатарын энэ үйлдлийг эсэргүүцсэн иргэд элдвээр хэлүүлж, дарамтлуулж, зарим нь шүүх цагдаад шалгуулж байна.

Туулын бургас модноос гадна энд ямар их хөрөнгө мөнгө, тендер Х.Нямбаатарыг тойрсон хэдхэн хүнтэй хамааралтай гарч ирсэн билээ дээ. Тэр их мөнгө тойрсон асуудлыг Авлигатай тэмцэх газар хэрхэн шалгаж, яаж шийдэхийг олон нийт харж, шударга шалга гэж шаардсаар байна.

Туул голын хурдны замыг одоо чиглэлийг нь өөрчлөөд дахиад явуулах тухай яригдаад эхэлж. Товчхондоо бол, гол дамнуулахгүй, эргээр нь явуулах гээд байгаа санаа гэнэ. Өмнөх хотын даргын үхэн хатан хамгаалаад байсан, хэдэн зуун тэрбумын асуудал дагуулсан энэ төсөл хотын төдийгүй, Туул гол дамжин өнгөрч байгаа аймаг сумдын ус хангамж, байгаль экологийн тэнцвэрт байдалтай шууд холбоотой.

Улаанбаатар хот, Байгаль орчны яам гээд манай эрх мэдэл албан тушаалтнууд бүгд энэ өдрүүдэд СОР17-гийн цэнхэр бүсэд байгаль хамгаалах тухай илтгэл тавьж байна Харин тэр цэнхэр бүсийн үүдэнд монгол залуус монголчуудынхаа чихэнд “Жорлонгийн ус татагдахгүй байгаа тул... Гадаадынханд ингэж хэлэх эвгүй байна” гээд уучлал гуйгаад зогсож байна. СОP17-ийн бие засах өрөөнүүд Улаанбаатар хотын гүний усны хангамж ямар эмзэг байгааг харуулах нэг жишээ. Ийм байхад хотын шинэ дарга Б.Пүрэвдаваа өмнөх даргаасаа ирсэн, олон нийтийн анхааралд орсон асуудлыг зүсийг нь жаахан хувиргаад хэвээр үргэлжлүүлнэ гэж хэлбэл,  за бараг СОP17-гийн хурал дээр яригдаж байгаа бодлогын эсрэг үйлдэл болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2026 оны нэгдүгээр сарын 16-нд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан. “Монголын уламжлалт анагаах ухаан бол бидний түүх, өв соёл, ёс заншил, оюуны санааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд өвчин эмгэгийг оношлон эмчлэх арга ухаан төдийгүй монголчуудын ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ёс, оюун санааны уламжлалд тулгуурласан үнэт өв юм” хэмээн Ерөнхийлөгч онцолжээ. Төрийн тэргүүн дэмжиж зарлиг гаргаж байхад хотын дарга Х.Нямбаатар уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж, 30 гаруй жил ажилласан эмнэлгийг хаагаад, эмийн үйлдвэрийг нь нураагаад газар дээр нь орон сууц бариулах ажлыг хийжээ. Байсан юмыг нураачихаад байгаагүй гээд сууж байх гээд байгаа юм уу хаашаа юм.

Сайн бодлого байгаад, сайн хууль гаргаад түүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, дунд шатны дарга нар дураараа авирлахыг зогсоож, хариуцлага тооцож чадахгүй байгаа нь л бидний зовлон байна. Гагцхүү хууль засагладаг, алдааг засаж хариуцлага тооцдог байж л энэ зовлонгоос салж чадна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
1
0
2
Dd
Tuuliin hurdnii zamiin barihgui bol Doloon hudgiin naadmiin tsogtsolbor Iim barij naadmaa tam bolgood hereggui gedgiig oilgoh neg Saihan nartai uder Irene Ter heden burgasnaas arai iluudehgui modtoi oi shataj baihad huviin us duhuulvel neg mod Tarim bortsolsnoos iluudehgui tustai
АНгучч
Еөкийн хэвлэлийн албанаас ийм хуурамч автортай бичвэрэрхүү юм тарааж байгаа гээд байсан нь энэ юм уу ха ха. АБ, Нямба, Оюук нарыг Ухралын хэвлэлийн алба, бас еөкийн гутлын улавч Ганзо, Үйлсээ, Золоо нар байнга захиалж сошиал, хэвлэлээр шаалгадаг гэдэг нь үнэн болж таарлаа. Энэ бичвэрэс шууд үнэртэж байна шд. ЭНэ лалрууд Төрийн ордноос нэг өдөр гараад гудамжинд хэн ч биш болоод явахын цагт Тэрбум мод, өөр юу юу ч билээ хувааж цусалсан бүх мөнгөний мөрөөр хуулийнхан орж шоронд хийж л таарна. Хэвлэлүүдэд тараасан мөнгө нь эргээд толгойг нь цустах л болно.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21