Эмгэнэл

2026-08-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

ДУЛАМЫН ЦЭРЭННАДМИД

(1945-2026)

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь 2026 оны 08 дугаар сарын 16-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Д.Цэрэннадмид нь 1945 онд Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт “Гашуун хар” хэмээх газар төрж, 1965 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1982 онд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсжээ.

Тэрээр 1968-1970 онд “Улаан туг” сонинд сурвалжлагч, 1973-1978 онд тус сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1982-1985 онд Монгол ардын намын Төв хорооны томилолтоор Булган аймгийн “Дэвшилт” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1985-1986 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн “Хөдөлмөр” сонинд сурвалжлагч, 1986-1987 онд Монголын сэтгүүлчдийн холбоонд референтээр,     1987-1993 онд “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч, хэлтсийн дарга,       1993-2001 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, 2001 оноос “Зууны мэдээ” сонинд сурвалжлагч, албаны дарга, тоймчоор тус тус ажиллаж байлаа.

Д.Цэрэннадмид нь “Улаанбаатарын мэдээ”, “Нийслэлийн сонин бичиг”, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” зэрэг өдөр тутмын сонинд ажиллах хугацаандаа залуу сэтгүүлчдийг дагалдуулан сургах, төв, орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулахад өөрийн мэдлэг, боловсрол, ур чадвараа зориулсан байна. Түүнчлэн “Зууны мэдээ” сонины нийтлэлийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор “Бөхийн мэдээ” хавсралт сонинг 20 гаруй жил эрхлэн гаргаж, “Хүмүүн судар” нэртэй буланг хөтлөхийн зэрэгцээ спортын сурвалжлагч, гэрэл зурагчны үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

Тэрээр өөрийн шилдэг нийтлэлүүдийг эмхэтгэн “Монголын сэтгүүлчдийн шилдэг нийтлэл” цуврал бүтээлийн 90 дэх боть, нийгэм, соёлын салбарын түүхийг багтаасан “Хүмүүн судар”, эгэл жирийн хүмүүсийн хөрөг нийтлэлээс бүрдсэн “Эгэл монгол” зэрэг номыг туурвисан уран бүтээлч байв.

Төр, засгаас түүний хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж, 2021 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг хүртээжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмидын нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.

 

У.ХҮРЭЛСҮХ, С.БЯМБАЦОГТ, Н.УЧРАЛ,

Ж.АЛДАРЖАВХЛАН, Р.ЭРДЭНЭБҮРЭН,

Ц.МӨНХБАТ, Ж.МӨНХЧУЛУУН,

С.МӨНХЧУЛУУН, Л.НИНЖЖАМЦ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21