А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

54 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд  “Уур амьсгалын эрсдэлийн эрин үед газар, ус, байгаль орчинд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт “Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум-2026” эхэллээ.Форумаар уур амьсгал болон байгаль орчинд учирч буй эрсдэлийг тодорхойлох, удирдан чиглүүлэх болон төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй газар, ус, экосистемд татан төвлөрүүлэх талаар хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр форумыг нээж хэлэхдээ, хамтран зохион байгуулагч, оролцогч талуудад талархал илэрхийлж, энэ форум шинэ түншлэл, бодит санал, санаачилга, хамтын ажиллагааны үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.Мөн Монгол Улс энэ форумыг 2022 оноос Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож ирсэн нь тогтвортой, ногоон санхүүжилтийг үндэсний хөгжлийн бодлогынхоо төвд тавьж байдгийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ. Хүн төрөлхтөн эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны улмаас үүссэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол зэрэг нь түгшүүрийн харанга дэлдэж, сэхээний тасагт амь тэмцэн хэвтэх өвчтөн мэт болсныг бүгд харж байгааг хэллээ. Иймээс энэ бүгдийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатайг онцоллоо.  Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм гээд бүх талыг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тогтвортой санхүүжилтийг улам эрчимжүүлэх учиртайг тодотголоо. Монгол Улс “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн” хөдөлгөөн өрнүүлж, 2026  оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилгаа НҮБ-аар батлуулан, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Цэнхэр бондын санхүүжилтийн хүрээ”, “Монголын ногоон санхүүгийн корпорац” зэрэг шинэ санаачилга эхлүүлснийг дурдлаа. Дэлхийн газар нутгийн 40 гаруй хувь доройтсон нь 3 тэрбум гаруй хүний амьдрал, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам.долларын алдагдал хүлээх эрсдэлтэйг олон улсын байгууллагууд анхааруулдаг.

 

 

2030 он гэхэд газрын доройтлыг сэргээж, ганд тэсвэртэй нөхцлийг бүрдүүлэхэд жил бүр дор хаяж 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.Гэтэл ердөө 77 тэрбум ам. доллар буюу 4.6 дахин бага хөрөнгө төвлөрч байгаа нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг ирснийг хэллээ. Цаашид ирээдүй хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхийн төлөө улс орон бүр тууштай бодлого баримтлан, сэтгэл, хүсэл, зорилгоо нэгтгэн, харилцан ойлголцож, хамтран ажиллахыг уриаллаа. “Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум-2026”-г Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо, Голомт банк, Монголын Байгалийн өв сан, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, Дэлхийн банк групп болон холбогдох яамд, олон улс, дотоодын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

54 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

4 цаг 59 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

4 цаг 59 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

4 цаг 59 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

17 цаг 20 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

20 цаг 45 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

20 цаг 51 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин