Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

50 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаар сард байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн сүүлийн үед нэлээд эрчимтэй ажиллаж эхэлсэн байна. Хамгийн сүүлд 2026 оны наймдугаар сарын 6-нд хуралдах үеэр ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нэлээд асуудлаар ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүдэд чиглэл өгчээ. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд тогтмол мэдээлэл өгч байх хэрэгтэй. Ажлын хэсгийн үйл ажиллагаа, үр дүн, шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл хийж, нэг талаас орон сууц захиалагч мэдээлэлтэй байх, нөгөө талаас залилан хийж буй этгээдүүдэд ийм асуудалд төр засаг анхаарал хандуулж хариуцлагын механизм ажиллаж байгааг харуулах нь зүйтэй.

Тиймээс ажлын хэсгийн гишүүд, дэд аждын хэсгийнхэн хариуцсан ажил, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх дор бүрнээ хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсье” гэсэн байна.

Энэ хүрээнд орон сууцны залилан хэмээх ноцтой “хүрээ”-нд багтаж болзошгүй асуудлууд орон нутагт, тэр дундаа Орхон аймагт гарч буй талаар эх сурвалжууд бидэнд хандсан юм. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт 1700 мкв газар дээр “Дизель прогресс” ХХК-ийнхан “Будда вилла” хэмээх тансаг зэрэглэлийн хоёр блок бүхий 82 айлын орон сууц барьж байгаа юм байна.

Гэтэл тус орон сууцны барилга нь газрын асуудалтай, тэр нь шүүхэд маргаан үүссэн байна. Үүнээс ноцтой нь, “Дизель прогресс” ХХК-ийнхан ямар ч зөвшөөрөлгүйгээр 2024 онд барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Харин архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө 2025 онд холбогдох байгууллагуудаас авсан байгаа юм. Уг үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулж байх хугацаанд нь буюу барилга угсралтын ажлыг 2-3 давхарт гүйцэтгэж байх үед тус барилга дээр ажиллаж байсан залуу осолдож амиа алдсан харамсалтай явдал гарч байжээ. Энэ нь Орхон аймгийн Цагдаагийн газрын рапортад тэмдэглэгдэж, тухайн үедээ нэлээд асуудал болсон байдаг. 

Хамгийн гол нь зөвшөөрөлгүйгээр бүтэн жил барилга угсралтын ажлыг гүйцэтгээд, жилийн дараа Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрынхнаар зохих зөвшөөрөлд гарын үсэг зуруулахдаа өөрийн эзэмшлийн 1700 мкв газрыг дүүртэл барилгаа барьж, түүнийгээ батлуулсан байгаа юм. Тухайлбал, 2025 оны тавдугаар сарын 16-нд Орхон аймгийн Ерөнхий архитекторын үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Хишигжаргал, Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Г.Буянхүү, Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар “Дизель прогресс” ХХК-ийн эзэмшиж буй 1700 мкв газар дээр барих үйлчилгээтэй хоёр блок орон сууцны барилга”-ын ерөнхий төлөвлөгөөг баталж өгсөн. Үүний дараа Орхон аймгийн Ерөнхий архитектурын үүргийн түр орлон гүйцэтгэж байсан Ц.Хишигжаргал нь АТД-61-0019/25, АТД-61-0020/25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн. Уг архитектур төлөвлөлтийн даалгаварт “Барилгажих талбай 464.4 мкв, ногоон байгууламж, зам талбай 652.4 мкв байна” гэж заасан. Гэвч аль хэдийнэ, бүтэн жилийн өмнө уг 1700 мкв газрыг дүүртэл барилгын сууриа цутгаад дээш нь “өрчихсөн” байдаг. Үүнийг өнгөцхөн харахад, “Дизель прогресс” ХХК-ийнхан барилгын ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгдөг Орхон аймгийн албан тушаалтнуудыг хуураад батлуулчихсан мэт харагдана. Гэвч, нөгөө талдаа Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрынхан “Барилга угсралтын ажил нь эхлээд жил болж байгааг мэдэлгүйгээр баталсан” гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй юм. Тиймээс төрийн захиргааны байгууллагуудыг төлөөлж буй албан тушаалтнууд “Дизель прогресс” ХХК-ийн хууль бус үйлдэлд нь “хамтран ажилласан” гэж ойлгогдож байгаа юм.

Ер нь бол, овоо босгохгүй бол шаазгай суухгүй гэдэгчлэн Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрынхан найр тавьж, найраанд орохгүй бол “Дизель прогресс” гэдэг ганц компани ингэтлээ дураараа дургиж, “даам гарч” чадахгүй нь ойлгомжтой.

Дээрээс нь, дээрх үйл ажиллагаанд оролцож “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” үйлчилгээтэй орон сууцны барилгын ажил эхлээд жил болсны дараа ерөнхий төлөвлөгөөг “зурж”, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн албан тушаалтнуудын дийлэнхийн АТГ-т тайлагнадаг ХОМ-ийн орон сууц, барилга байгууламжид өөрчлөлт орсон мэдээлэл байна. Нягтлахад, Орхон аймгийн Ерөнхий архитектураар түр ажиллахдаа “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” үйлчилгээтэй орон сууцны барилгын хууль бус үйлдлийг өөгшүүлж “гол” гарын үсгийг зурсан Ц.Хишигжаргал нь сүүлийн жилүүдэд 300-305 сая төгрөгийн орон сууцтай байсан, 2025 онд тэр нь хэвээрээ байна. Харин Орхон аймгийн Онцгой байдлын дарга, хурандаа Ш.Баасандорж тус албан томилогдсон 2017 оноос хойш 167 698 000 төгрөгийн үнэтэй орон сууцтай байсан. Харин 2025 оны ХОМ-тээ “Зуслангийн байшин нэмэгдсэн” гээд өөрийн эзэмшлийн орон сууц, барилга байгууламжийн үнэлгээгээ 350 сая төгрөг болгож мэдүүлжээ. Мөн Ш.Баасандоржийн тээврийн хэрэгслүүд нь 2021, 2022 онуудад 28 сая төгрөгийн үнэлгээтэй байснаа, 2023, 2024 онд 50 сая болж, 2025 од 150 сая төгрөг болж өссөн байна.

Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Г.Буянхүү нь 2021, 2022 онд 95 сая төгрөгний орон сууцтай байж байгаад 2023 онд 388 сая төгрөгийн орон сууцтай болсон. Улмаар 2024 онд гарааш болон “бусад” ангиллын барилга байгууламж нэмж, нийтээр нь 438 сая төгрөгөөр үнэлжээ. Цаашлаад 2025 онд түүний орон сууц, барилга байгууламжийн үнэлгээ 575 сая төгрөг болж өссөн байна. Г.Буянхүүгийн тухайд “Дизель прогресс” ХХК-ийнханд онцгой “элэгтэй” ханддаг. Тус компанид газраа дээрэмдүүлээд аргагүйн эрхэнд шүүхэд хандсан “Ай ти жи эм” ХХК-ийнханд “Та нар “Дизель прогресс” ХХК-ийнханд уян хатан хандчих” гэдэг. Тэрээр Орхон аймгийн хэмжээнд барилга байгууламжийг ашиглалтад авдаг Улсын комиссыг ахалдаг тул түүний үг тэндхийн барилгын компанийнханд зарлиг шиг тусдаг. Тэр утгаараа, Г.Буянхүү нь “Ай ти жи эм” ХХК-ийнханд дарамт үзүүлсэн байж болзошгүй юм. Саяхан, 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нд Орхон аймгийн иргэн Б-гээс “Найрамдал хороо шинээр баригдсан барилгын компани барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй баригдаж байгаа тул яаралтай шалгаж үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллана уу” гэсэн гомдол Орхонй аймгийн ЗДТГ-т цахимаар иржээ. Энэ гомдол дамжиж цохогдсоор Г.Буянхүү дээр ирсэн байгаа юм. Тэрээр гомдлыг 2026 оны дөрөвдүгээр сарын 17-нд шийдвэрлэхдээ “Барилга захиалагч иргэн Балданжамцад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах энэ хугацаанд барилгын ажлыг зогсоох мэдэгдэх хуудас дөрөвдүгээр сарын 10-нд өгсөн. Энэ тухай гомдол гаргасан Б-д утсаар мэдэгдсэн” гээд хаажээ. Зүгээр л мэдэгдэх хуудас өгөөд орхисноо “Шийдвэрлэсэн” гэх үү. Эцэслээгүй гэсэн үг. Учир нь, гомдолд дурдагдсан “Балданжамц” бол “Дизель прогресс” ХХК-ийн гурван захирлын нэг Т.Балданжамц юм.

Мөн Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлт­сийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг 2021 оноос хойш 90 сая төгрөгний орон сууцанд амьдарч бай­гаад 2025 онд 160 сая төгрөгийн орон сууцтай болсноо АТГ-т мэдүүлсэн байгаа юм.

Түүнчлэн хууль бусаар “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсныг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Л.Цэцэгээ боловсруулж, 2025 оны арваннэгдүгээр сарын 10-нд БАЭҮЗ-61-0052/25, БАЭҮЗ-61-0053/25 дугаартай барилгын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяраар батлуулжээ. Ингээд дээрх асуудлуудаас болж “Будда вилла”-гийн 82 захиалагч хохирвол Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд хариуцахаар болгож орхисон байна.

Үргэлжлэл бий.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

50 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

50 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

50 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

13 цаг 11 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

16 цаг 36 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

16 цаг 42 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин