Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

38 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Н.Учрал эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотголоо танилцууллаа. Төрийн ордны гадна зарим иргэд ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг огцрохыг шаардаж жагсаал хийв. Ингэж энэ намрын улс төр өчигдөр эхэллээ. Үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

Н.Учрал:  Хүйтэн өвлийг бид дотоод эв нэгдлээр даван туулна

Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотгол, "ЭТТ" ХК-ийн хувьцаа, шатахууны үнэ ба нийлүүлэлт болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрээр "Улс орнууд аливаа асуудлаа хоосон улс төржилт, зөрчилт, тэмцлээр бус дотоод эв нэгдлээрээ даван туулдаг. Ирэх өвөл их хүйтэн болно. Тиймээс бид дотоод эв нэгдлээрээ, улс төрийн намуудын зөвшилцлөөр давж гарна гэдгийг бусад улс төрийн нам болон ард иргэддээ уриалж байна" гэлээ.  2026 оны долдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас 2 дахин өсөөд байгаа аж. Өнөөдөр өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдал доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх тооцоолол юм. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зориулах хэрэгцээ шаардлага үүссэнийг Ерөнхий сайд сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр онцоллоо. Мөн  “Монголчууд, монгол айл өрхүүд, Монгол Улс бүхлээрээ түлш шатахууны доголдол, тог цахилгааны тасалдал, үнийн өсөлтөд нэрвэгдэж, цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадвар муудаж байгаа. Монгол хүн, монгол айл өрх, Засгийн газар, Монгол Улс бүхлээрээ өдөр тутамд тулгарч буй хүндрэл бэрхшээл бүхнээрээ амсаж, мэдэрч тулгарч байна. Бизнесийн өртөг зардал нэмэгдэж ашиг багассан. Нүүрсний экспорт, уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байгаа ч энэ өсөлтийг инфляц идэж байна. Худалдаа, үйлчилгээний идэвх суларч, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нь багассан, төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наядаар дутуу төвлөрч байна. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Мөнгө хаана байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Томилолт сургалт, сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүүц тээвэр шатахууны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалаад 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн шиг хэмнэнэ” гэсэн юм.  Улмаар 1.4  их наядын төсвийн тодотголын хэмнэлтийг урсгал зардлаас буюу сайд нарын багцаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1.4 их наяд 40.9 тэрбумаар бүрдүүлнэ” гэв.

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор ирэх оны төсвөө өргөн барих учиртай. Хуулийнхаа хугацаанд төсвийн тодотголоо өнөөдөр түрүүлээд өргөн барьчихлаа. Төсвийн хэмнэлтээр нийгмийн чиглэлийн зардлуудыг санхүүжүүлнэ. Энэ нь үнийн өсөлт, дэлхий дахинд үүсээд байгаа хямралт байдлаас айл өрх, иргэдийнхээ орлогыг хамгаалж байгаа шийдвэр. Долоодугаар сарын гүйцэтгэлээр инфляц 13 хувьтай гарсан. Жилийн дунджаар 9,7 хувьтай явж байна. Инфляцад махны үнэ тав, төмс нэг, шатахуун 1.5 хувь гэсэн жин дарж байна. Төмс, хүнсний ногоо, үр тариа, улаанбуудай, мах руу чиглэсэн бодлого нь инфляцийг буулгах бодлого. Нийлүүлэлтийг сайжруулах, нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтворжуулах бодлого барихыг зорьж байна. Монголбанк инфляцыг жилийн эцэст найман хувьтай байхаар тооцож байгаа. Бид ч найман хувьд барихын төлөө ажиллана. Баяр наадмаар хэрэглээ өндөр байсан үед инфляц өндөр гарсан. Одоо наймдугаар сараас мал мах, үр тариа, ургацын нийлүүлэлт идэвхжээд ирэхээр инфляц нэг оронтой тоо руу буух хүлээлттэй байна. Өмнө нь орон нутаг дандаа хасах төсөвтэй явж ирсэн. 2024, 2025 оноос эдийн засаг тэлсэнтэй холбоотойгоор хөгжлийн давуу талтай орон нутгуудын давсан орлого үлдэж эхэлсэн. Өмнөговь, Улаанбаатар, Дорноговь, Дархан, Сэлэнгэ гэхчлэн. 2026 оны байдлаар 2.8 их наяд байна. Цаашлаад 3, 4 их наядын давсан орлого үлдэхээр байна. Гэтэл УИХ-аас баталсан төсвөөс давж үлдсэн үлдэгдэл дараа жилийн санхүүжилтэд нөлөөлөөд төсвийн нэгдмэл байдлыг алдагдуулаад байгаа юм. Мөн төрийн өмчит уул уурхайн компаниудын хуримтлагдсан ашгийг татан төвлөрүүлэх асуудлыг ч УИХ-аар шийдүүлнэ. Ингэснээр төсвийн сахилга бат, нэгдмэл байдлыг хангана.

 

АН-ын дарга О.Цогтгэрэл: Гадаад нөхцөл байдал таатай байгаа, харин эрх баригчдын таагүй бодлого ард иргэдийг туйлдуулж байна

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл бүлгийн ээлжит бус хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар мэдээлэл өгөв.  Тэрээр  "Сүүлийн үед улс төр болон ард иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал яаж хүндэрч буй талаар албан ёсны мэдээллүүд гарч байна. Тиймээс манай бүлэг ээлжит бусаар хуралдаж, иргэдийн орлогыг хамгаалах эрчим хүч, түлш шатахууны аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэдэг тогтоолын төслийг хэлэлцлээ. Эрх баригчид "Гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас бид хэцүү байна" гэдэг зүйлийг ярьж байна. 10 жилийн өмнө нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг баррель нефть 120 ам.долларын үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй таатай үед эрх баригчид ажиллаж байна. 10 жилийн өмнө 30 ам.доллар байсан нэг тонн нүүрс сүүлийн хэдэн жилийн турш 100 ам.доллароос дээш байна.  Ийм нөхцөл орчинд ямар таагүй эдийн засгийн буруу бодлого явуулснаас болж улс орны доройтуулсан сарууд үргэлжилж байна. Сүүлийн 2-3 сарын хугацаанд ард иргэдийн бодит орлого буурлаа. Инфляц 10 хувьд хүрлээ, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тасарлаа. Өнгөрсөн долоо хоногт Монголбанк бодлогын хүүгээ нэмчихлээ. Бодлогын хүү ээлж дараатай нэмэгдсэнээр аж ахуйн нэгж зээл санхүүгийн эх үүсвэргүй болж дампуурна гэсэн үг.  Муу Засгийн газар удах тус юу болдгийг та бүхэн харж байна. Тиймээс Ардчилсан намын бүлэг зөвхөн шүүмжлэх бус УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, ээлжит бусаар чуулган хуралдах ёстой гэсэн шийдвэр гаргалаа.  Ерөнхий сайд өмнөх Засгийн газар руугаа буруу чихдэг. Нар, саран дээрээс ирсэн юм уу, 10 жил хэн засагласан юм бэ. Өнөөдрийн Ерөнхий сайд Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан. Ард иргэдийн орлогыг хамгаалах үүднээс НӨАТ-ыг шинээр өргөн барих төсөв дээр тав хувь хүртэл бууруулах ёстой гэсэн санал гаргасан.  Нефть шатахууныг гуравдагч хөршөөс авах асуудлыг бүрдүүлье гэж ярьж байгаа нь тээвэр ложистикийн асуудал юм. Эрээн, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл параллель нарийн царигтай төмөр зам Монгол Улс тавих асуудлыг хөндөх ёстой юм гэдэг санаачилга бүлгийн хурал дээр гарсан. Урдаас нарийн царигтай ирээд Замын-Үүд дээр шилжүүлэн ачих байгууламж хангалтгүй. Нарийн, өргөн царигийн асуудал байдаг. Үүнийг тойроод Эрээн, Замын-Үүдээс магадгүй Чойр, Багахангай, Богдхан уул хүртэл нарийн царигаар огтлолцохгүйгээр тээвэр ложистикийн асуудлыг шийдвэл бараа бүтээгдэхүүний үнэ шийдэгдэнэ" гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

- Удахгүй өвөл болж хүйтрэхийг Ерөнхий сайд ойлгож байсан. Өвөл болоход эрчим хүчний хомсдол эдийн засагт цохилт өгч болзошгүй. Тэгэхээр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг санал болгож байгаа. Цаашид нийлүүлэлтийн шокноос урьдчилан сэргийлэхийн тулд тээвэр ложистикийн салбарын хөрөнгө оруулалт, асуудалд илүү алсыг харсан бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой шаардлагыг хэлэлцүүлсэн.Засгийн газар нэгэнт төсвийн тодотгол өргөн мэдүүлсэн учраас УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж төсвийн тодотгол болон иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд бий болсон амьжиргааны өртөг олон улсын нөхцөл байдал, Орос Украины дайн, бусад асуудалтай холбоотой гэхээс илүүтэй өнгөрсөн 10 жилийн хугацаанд үнэмлэхүй олонхоор эрх барьсан Засгийн газрын эдийн засгийн алдаатай бодлогын үр дүн юм. Зөвхөн 2026 оны эхний долоон сарын байдлаар манай улс 12 тэрбум ам.доллар буюу 44 их наяд төгрөгийн экспорт хийгээд байна. Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дээрх манай улсын түүхий эдийн үнэ ханш ямар таатай байгааг энэ дүн илтгэнэ. Гэтэл эрх баригчид төсвөө хэт тэлсэн, эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсний улмаас дотоод үнийн өсөлтөө дийлэхээ байсан. Монголчууд өөрсдөө махаа худалдан авч дийлэхгүй нөхцөл байдалд орно гэдэг туйлын гутамшигтай явдал" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 156 (7898)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

38 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

38 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

12 цаг 39 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

17 цаг 13 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

20 цаг 33 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин