Лидергүй АН

2026-08-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ. Хэдийгээр, 2020, 2021 оны сонгуулийн өмнөхөө бодвол УИХ-д дориухан бүлэг болж томроод, нэг дарга, нэг тамган дор нэгдээд овоо болсон. Гэвч 1990 оны ардчилалд манлайлсан, 2000 онд тавуулаа нийлж нэгэн цул АН-ыг байгуулж байсан үеэсээ ичмээр доройтсон байна. Үүний хамгийн том нотолгоо нь өнөөдрийн АН лидергүй болсон. АН-ын өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд лидерүүд байсан. Олон улстөрчийг нэрлэж болно. Тэдгээр лидерийн нэр дээр л АН дахин өндийсөн. Тэр утгаараа, АН-ын анхны лидерүүд өнөөдөр ч тэр өндөрлөгтөө оршсоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН даргатай ч лидер байгаад гол учир байгаа юм. Одоогийн О.Цогтгэрэл дарга нь энэ “тодорхойлолт”-д дүйцэж хүрсэнгүй өнөөг хүрэв. Угтаа АН-ыг төлөөлөх хүнгүй болов. “АН ингэж үзэж байна” гэж хэлэх эрхтэй, зүрхтэй, хэмжээтэй ч хүн алга.

Үнэндээ АН толгойноосоо “өтсөн” гэхэд болно. Дээрээ зөрчилтэй гэсэн үг. Ядаж байхад нь “АН-ын дарга О.Цогтгэрэл нь генсек С.Баярцогтоосоо сул” гэх улс төр, нийгмийн хүрээний хүмүүсийн тодорхойлж хэлээд байх болсон. Гэхдээ энэ үнэний ортой. Учир нь, “Муухай дээрээ улцан” гэдэг шиг ийм эрэмбийн зөрчилтэй удирдлагууд нийгэмд гарч ирээд хоёр өөрөөр дуугардаг. Эцэстээ, хэн нь ч үг хэлж, үйл яриад “АН-ын байр суурь” гэж ойлгогдох боломжгүй болсон. Дээрээс нь, өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр С.Зориг агсны хөшөөг шөнө дунд нүүлгэж нийгмээрээ шуугисан. Тэр үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл нийгмийн сүлжээгээр намынхаа байрнуудын асуудлыг хөндөж гарч ирсэн. Гэвч тэр нь намынхныхаа шүүмжлэлд өртөөд дууссан. АН-ынхан “Тэр асуудал аль хэдийнэ болоод өнгөрсөн, тэдгээр байр нь эргэж АН-д ирэхээргүй болсон гэдгийг О.Цогтгэрэл мэдэхийн дээдээр мэдэж байгаа” гэцгээсэн. Товчхондоо, “Намын дарга байж намынхаа фракцууд дунд яс хаялаа” гэж шүүмжилсэн. АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ынхандаа нэг иймэрхүү л нэр хүндтэй байна.

Нэгэнт, дээрээ ийм учраас намынхаа анхан, дунд шат руу орж мэдрэхээ больсон. Саяхан болсон Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль гэж ямар заваан арга хэмжээ болж дуусав даа. Нөгөөтэйгүүр, АН-ын хааяа гаргаж тавьдаг улс төрийн акц нь үнэндээ улиг болоод дууслаа. Үе үе “Засгийн газар огцруулна” гэж ярьцгаана. Саяхан АН-ын бүлгийнхэн хэвлэлийн хурал хийж “Манай бүлгийнхэн бүгд гарын үсэг зурлаа” гэж зарласан. Гэтэл, ганцхан цагийн дараа тэр нь худлаа болохыг гишүүд нь нотолсон.

Нөгөөтэйгүүр, улс төрийн сөрөг хүчин гэдэг зөвхөн эрх баригч намын улыг шагайхыг хэлэхгүй. Улс, иргэдийн эрх ашгийн төлөөх асуудалд шаардлагатай үед түрүүлж шийдвэрт хүрч, мөн тэдний хүч дутахад нэмэр түлхэц өгч байж хүчтэй сөрөг хүчний дүрийг товойлгодог. Гэтэл баяр наадмаас хойш Монгол даяараа шатахууны асуудалд орж, үндсэндээ бүх зүйл шатахууны хамаарлаар “тэг” зогсох шахаж байна. АН таг. Тэр нь шатахуун импортлогчдын цөмийг АН-ын харьяалалтай хүмүүс бүрдүүлдэгтэй холбоотой гэнэ.  АН-ынхны энэ болон өмнөх олон үйл явдлыг нэгтгэсэн эрхэм “Лидергүй нам бодлогогүй, зорилгогүй болдгийг АН харуулж байна” гэсэн нь үнэн бололтой. Гэтэл тус намыг хоёр ч том сонгууль хүлээж байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 155 (7897)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21