Л.Жаргалсайхан: Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

2018-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай хог хаягдлыг дахин боловсруулах талаар ярилцлаа.   -Манай улс хог хаягдалаа ямар арга технологиор утсгадаг вэ? -Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдсан. Энэ хууль нь хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, сэргээх замаар эцсийн хаягдлын хэмжээг бууруулахад чиглэгдсэн хууль юм. Манай улсад жилд хоёр сая гаруй тонн хог хаягдал гарч байгаагийн сая гаруй тонн нь нийслэл хотоос гардаг. Харин устгаж байгаа нь дэлхийн хэмжээнд хамгийн муу гэж үздэг аргаар нь устгадаг. Улсын хэмжээнд 371 хог хаягдлын төвлөрсөн цэг байдаг. Нарангийн энгэрийн хогийн цэгээс бусад нь шаардлага хангахгүй, хогийг хөрсөн дээр шууд хаядаг. Аюултай хог хаягдал, энгийн хог хаягдал хоёрыг тус тусад нь өөр технологиор устгадаг. Харин манайд бүгдийг нь холиод хаана ч хамаагүй хаядаг. Тэгэхээр одоогийн байдлаар манай улсын хог хаягдлын устгал хамгийн муу түвшинд байна гэсэн үг. -Манай улсад хог хаягдлын менежмент гэж зүйл бий юу?        -Хогны асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Ангилж ялгалаа гэхэд, ялгасан хогийг нь хүлээж авах газар байхгүй бол ямар ч ашиггүй. Тэгэхээр ангилсан хог хаягдлыг худалдан авдаг системтэй болох хэрэгтэй. Түүнийгээ байгаль орчинд ээлтэй аргаар дахин боловсруулж, эсвэл устгадаг газар бий болгох нь зүйтэй. Жишээ нь, шил, хуванцар, цахилгаан бараа гэх мэтээр нь ангилаад худалдаж авдаг газар нь байвал иргэд хог болгож хаяхгүй, хэдэн төгрөгөөр солиод л авна. Тиймээс хогийг баялаг гэж үзэн, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн чухал. Тэрний тулд бид хогийг дахин боловсруулдаг, устгадаг газруудыг бий болгох хэрэгтэй. Төр засгаас татварыг бодлогоор шийдэх ёстой. Байгалийн цэвэр түүхий эд ашиглаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлыг боловсруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь маш том ялгаатай. Хоёр өөр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст ижил хэмжээний татвар ногдуулах юм бол хэн ч хог хаягдал боловсруулахыг хүсэхгүй. Төр засгаас дэмжээд, нэг л хөл дээр нь босгочих юм бол зах зээлийнхээ жамаар ашиг орлогоо олоод явна. -Эрдэмтдийн хувьд технологийн шийдлийн талаар хэр судалгаа хийдэг вэ? -Менежментийн хамгийн гол зүйл нь хоггүй технологи бий болгох юм. Ямарваа нэгэн түүхий эдийг боловсруулаад, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хог үүсгэхгүй байх гэсэн үг. Үүний талаар хүрээлэн, судлаач нар судалгаа хийж байна. Манай химийн хүрээлэнд малын гаралтай дайвар, ашигладаггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалдаг. Жишээ нь, малын шилийг боловс­руулаад маш  их коллаген, уурагт бүтээгдэхүүн, нойр булчирхайг боловсруулж үнэтэй фер­мент гарган авах гэх мэт. Судлаад, технологийг нь боловсруулаад нутаг­шуулах зүйлүүд маш их байгаа. Жишээ нь, цахим цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг зөв ашиглах. Гар утасны 26 хувь нь үнэт метал байдаг. Үүнийг дахин боловсруулж ямар нэг зүйл хийдэг болбол маш их баялаг болно. Дэлхий нийтэд хог хаягдлын менежментийг хотын уурхай гэдэг. Байгалийн баялагийг ухахгүйгээр маш их хэмжээний баялагийг буцааж авах боломжтой. Энэ зарчмыг манай улс баримталж, дэлхийн сайн технологиудыг нутагшуулах нь чухал. -БНХАУ-ын компаниас хог хаягдлаар цахилгаан станц барих талаар санал танилцууллаа. Энэ талаар? -“CNTY” компани нь дэлхийд хэрэглэгддэг эрчим хүч гаргах технологийг танилцууллаа. Дахин боловсруулах боломжгүй шатамхай хог хаягдлыг сэргээн ашиглах боломж­той. Энэ нь хогийг шатаа­­гаад эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн үг. Хэрэв ингэж чадвал асар их хэмжээний нефт, нүүрс хэмнэнэ. Улаанбаатар хотоос жилд нэг сая тонн хог үүсдэг. Үүний бараг 50 хувь нь өвөл шатаж үнс болдог. Өдөрт 100-500 тонн хогийг тасралтгүй 365 хоног шатаалаа гэж бодоход нэг сая тонн хогийн 180 тонныг нь эрчим хүч болгоно гэж тооцсон байна. Энэ нь манай улсад боломжийн хүчин чадал юм. -Буруу устгавал ямар нөлөө үзүүлэх вэ? -Хогийг буруу техноло­гиор боловсруулбал бидний нүдэнд харагдаж байгаагаасаа илүү аюултай. Хогийг газар булахад цагийн аясаар ялзраад устна. Харин түүнийг шатаах ч юмуу буруу аргаар устгавал хэдэн мянга дахин хор хөнөөлтэй. Хог хаягдлын шаталтаас болж генийн өөрчлөлт үүсгэдэг, дархлаа бууруулж, хорт хавдар үүсгэх хортой бодис ялгардаг. Тиймээс устгахдаа анхнаасаа хууль эрх зүйн орчинг зөв бүрдүүлж, үйлдвэрүүддээ зөв шаардлага тавихгүй бол аюултай. Манай улс агаарын бохирдлын асуудлыг ихээр ярьж байна. Хог шатаахад түүхий нүүрс түлснээс хавьгүй их хорт бодис ялгардаг. Өвлийн улиралд гэр хорооллын үнснээс өөр ямар ч хог гардаггүй гэсэн судалгаа гарсан. Иргэд шатаж болох бүх зүйлийг зуухандаа хийж шатааж, эсвэл хогон дээрээ халуун үнсээ хийнэ, эсвэл хогийн цэг дээр халуун үнсээ асгадаг. Энэ бүх нөхцөлд шаталт явж, нүүрснээсээ илүү хортой бодисыг ялгаруулж байдаг. Тиймээс бид хогоо шатаахаа больсон байхад агаарын бохирдлыг зохих хэмжээгээр багасгаж байна гэсэн үг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

3 цаг 8 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

9 цаг 53 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

10 цаг 20 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

16 цаг 16 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

16 цаг 16 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

16 цаг 16 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин