ZM: EXIT

2018-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ “Зууны мэдээ” сонин нийгмийн аливаа салбарт  тулгамдаж буй асуудалд гарц, шийдэл хайх, нийгэмд хүлээн  зөвшөөрөгдсөн эрхмүүдийн санал санаачилгыг хүргэх зорилгоор “EXIT” буланг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа утааг бууруулах асуудлыг хөндөж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарын байр суурийг хүргэж байна.  
  1. Утааг яавал бууруулах вэ. Зөв гарц, шийдлийг та юу гэж үзэж байна?

  2. БНСУ-аас зээлэх мөнгийг утааг бууруулахад зориулна гэсэн. Ямар байдлаар зарцуулах вэ?

  3. Манай улсад хэрэгжүүлж болох хамгийн үр дүнтэй төсөл, хөтөлбөр юу вэ?

   

Н.ЦЭРЭНБАТ: УТААГ БУУРУУЛАХ ШАТ ДАРААТАЙ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН

  1. Нэгдүгээрт, түүхий нүүрсний хэрэглээг хориглох хэрэгтэй байна. Засгийн газар 2019 оноос эхлэн Улаанбаатар хотод  түүхий нүүрс оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргаж, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Үүний дагуу Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сайжруулсан түлшний үйлдвэрүүдтэй сүүлийн хоёр  сарын хугацаанд газар дээр нь очиж танилцлаа. Түлшнийх нь чанарыг шинжлүүлж  байна. Дээр нь түүхий нүүрсний хэрэглээг хориглож байгаатай холбоотойгоор бүх түвшинд зохион байгуулалттайгаар дулааны алдагдлыг бууруулах хэрэгтэй.
 
  1. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд БНСУ-аас зээлэхээр болсон санхүүжилтийг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах ерөнхий шийдийг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын коммисын хуралдаанаар гаргасан. Ирэх сард Засгийн газар хоорондын ажлын хэсэг хуралдаж, санхүүжүүлэх төслүүдээ тодорхой болгохоор тохиролцсон байгаа.
 
  1. Утааг бууруулахын тулд дэлхий нийтэд хамгийн түрүүнд авч хэрэгжүүлсэн анхан шатны алхам нь түүхий нүүрсийг хориглох, сайжруулсан түлш хэрэглэх байсан. Энэ дагуу арга хэмжээ авахаар болоод бэлтгэл ажлаа хангаад явж байна. Улаанбаатарчуудын өвлийн түүхий нүүрсний хэрэглээ нь 600 мянган тонн байдаг гэсэн тооцоо гарсан. Энэ хэрэгцээг хангах сайжруулсан түлш нийлүүлэх үүднээс сайжруулсан түлш үйлдвэрлэгчдэд нэгдсэн зохион байгуулалтад орж, консерциум байгуулан эрхээ эдэлж, үүрэг хариуцлагаа хүлээх саналыг тавьж, дэмжлэг хүлээгээд байна. Үүний дараа мэдээж орон сууцжуулалт, хот төлөвлөлтийн асуудал яригдана. Бүх асуудлыг шат дараатай зохицуулахаар ажиллаж байгааг дээр хэлсэн. Энд нэг зүйлийг онцлоход, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд утааг бууруулахын тулд холбогдох байгууллагууд нь уялдаа холбоогоо сайжруулж шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс гадна өвлийн улиралд эрчим хүчний шөнийн цахилгааны тарифыг тэглэж байна. Гэр хорооллын бүсүүдэд дэд бүтцийн бичил төв байгуулах ажлыг эхлүүллээ. Нийслэлийн ЗДТГ-аас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хотын иргэдийн дагаж, мөрдөх ёс зүйг боловсруулсан. Гэр хорооллын иргэдийг цахилгаан халаагуураар хангах үүднээс өвлийн гурван сарын турш ажиллах мэдээллийн төвийг энэ жилээс эхлэн нээн ажиллуулж байна.Энэ мэт шат дараатай ажлуудыг эхлүүлсэн. Тиймээс иргэд маань ч өөрсдийн хандлагыг өөрчилж, утаагүй, цэвэр сайхан орчинд амьдрахын төлөө дор бүрнээ л хичээх хэрэгтэй байна.
-2000 онд Техникийн ухааны их сургуулийг санхүү-менежментийн мэргэжлээр төгсч Мобиком корпорацид ажилласан -2003 онд Таванбогд ХХК-д мэргэжлээрээ -2005 онд Увс Хүнс ХХК-ийн дэд захирал -2010 онд УИХ-ын гишүүний туслах -2012 онд Трансинконсулт ХХК-д -2015 онд Сангийн яамны Төсвийн хяналтын ЭУ-ын газрын дарга -2016 онд УИХ-ын гишүүн -2017 онд Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд
   

Г.УЯНГА: ХАРИУЦЛАГЫГ БИЙ БОЛГОХГҮЙ БОЛ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНГҮЙ

  1. Утааг бууруулах иж бүрэн хөтөлбөр хэрэгтэй. Ганц нэг тасалданги арга хэмжээ үр дүнгүй. Нэгдүгээрт, Монгол Улсын  Ерөнхийлөгчийн хийлгэсэн судалгаагаар гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Нөгөө талд яг одоо айл нүүж ороход бэлэн 30  мянга гаруй, энэ онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байна. Энэ хоёрыг уялдуулах санаачилгыг Ерөнхийлөгч Засгийн газарт тавьж хэрэг­жүү­лэхийг шаардаж байна. Үүнийг зохицуулахад л Улаанбаатар утаагүй болно. Эхний ээлжинд төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан хүүгүй зээлээр оруулна, мөн ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр орон сууцанд орох эрхийг шууд нээх хэрэгтэй. Гэр хорооллын өрхийн тал нь орон сууцанд ороход л утаа байхгүй болно. Хоёрдугаарт, захир­гаа­ны арга хэм­жээ зайлш­гүй хэрэг­тэй. Үүнгүй­гээр үр дүнд хүрэхгүй. Нүүсэн айлуудын хашаа байшинд дараагийн утаа үйлдвэрлэгч айл орох ёсгүй. Энэ бол нүүдлийг тодорхой хугацаанд хязгаарлаж хориглоно гэсэн үг. Гуравдугаарт,  төсөвт төвлөрүүлэх орлогод гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөр нэлээд хувийг эзэлж байна. 2018 оны төсвийн тухай хуулиар 890.6 тэрбум төгрөгийн гадаадын зээл тусламжийг зарцуулахаар төсөвт тусгасан байна. Төсвийн онцгой байдал зарлах хэрэгтэй байна. Энэ зээл тусламж бүгд Монгол Улсын нэрээр хэрэгжиж байгаа тул энэ бүхнийг нэгтгэн хэрэгтэй, хэрэггүйг ялгаж төвлөрүүлэх хэрэгтэй. Гаднаас авсан мөнгөөр хурал цуглаан хийдэг, гадаадад явдаг, ой тэмдэглэдэг, Эрээний цүнх, бал, дэвтэр тараадаг, баяр болгоноор мэндчилгээ тараадаг, бэлэг дурсгалын элдэв зүйл Эрээнд үйлдвэрлүүлдэг, яам болгон, сайд бүхэн тус тусдаа өөрсдийнхөө PR-ыг хийлгэдэг, хэвлэлүүдэд мөнгө цацдаг, өндөр үнэтэй мэндчилгээ хэвлүүлдэг явдлыг болиулж хатуу нэг гарт төвлөрүүлэн хянах зайлшгүй шаард­лага байна. Илүү, шаард­лагагүй бүх зарцуулалтыг хянаж утааны эсрэг арга хэмжээнд нэгтгэн төвлөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
 
  1. Уул нь өр зээл нэмж байхаар дотоод боломж, бололцоонуудаа дайчлах нь зөв юм. Гаднын мөнгийг халаалтыг хамгийн хямдаар шийдэх технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулсан нь дээр биз.
 
  1. Манай улс дотооддоо эмх цэгц, сахилга бат, хариуцлага, дэг журмыг бий болгохгүйгээр ямар ч хөтөлбөр үр дүнгүй. Бид юун түрүүнд хариуцлага бүхий төртэй болох хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай.
 
-1999 онд Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч, 2009 онд ХУИС-ийг орчуулагч мэргэжлээр төгссөн. -1998-2001 онд “Ийгл” телевизэд сурвалжлагч -2001 онд АН-ын хэвлэлийн алба -2004-2009 онд “Монгол таймс”, 2009-2010 онд “Улс төрийн сонин”-ы эрхлэгч -2010-2011 онд МҮАН-ын генсек -2012-2016 онд УИХ-ын гишүүн -2016-2017 онд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга -Одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байна.
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22