ОХУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгоны нэг нь Буриадын Ярикто

2018-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Буддын шашинтнуудын мөргөл үйлддэг газрын ойролцоох Ярикто улус (тосгон) “Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгон”-ны статус хүртсэн тухай Буриадын аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн баасан гарагт ТАСС агентлагт мэдээлжээ. “Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгон, хотхон” хэмээх Бүх оросын ассоциаци гайхамшигтай түүх-соёл, байгалийн өв бүхий олон арван суурин газрыг нэгтгэдэг. Ассоциацийн ажлын зорилгын нэг нь өвөрмөц онцлог, түүхэн ховор нандин байдлаа хадгалсан хоёр мянгаас илүүгүй хүн ам оршин суудаг тосгон, суурин зэрэг газраар хөдөөгийн аялал жуулчлал хөгжүүлэх явдал ажээ. “Улус Яриктод статус олгох ёслол боллоо. Тосгон руу орох босгон дээр оршин суугчид нь өвөрмөц ахуй, ёс заншил, уламжлал, соёлын дурсгал, байгалийн өвийг хадгалж үлдсэнийг баталгаажуулсан тэмдэгийг байрлуулсан” хэмээн тус яамны мэдээнд онцлов. Улус Ярикто Баргузины нурууны хормойд Баргузины авто замын дагуу байрладаг. Тосгоноос холгүй хамгийн их шүтэн биширдэг эх хүүхэд, урлаг, цэцэн мэргэний Янжмаа бурхны гараар бүтээгээгүй гэгээн дүр бүхий асар том чулуу байдаг. Энэхүү гэгээн дүрийг 2005 онд Оросын Буддын уламжлалт шашны лам нар олсон юм байна. Тэр цаг үеэс бурхны гэгээн дүр оршин буй Баргузины район үр хүүхэд заяагаагүй хосууд бурхны гэгээн дүрээс эцэг, эхийн жаргал эдлүүлэх тусламж хүсч мөргөл үйлддэг газар болж хувирчээ. Улус Ярикто Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгоны статус хүртсэн Буриадын дөрөв дэх тосгон болжээ. 2016 онд энэхүү жагсаалтад Десятниково тосгон, 2018 оны долдугаар сард оршин суугчид нь хуучны ёс заншлаа хадгалсан Большой Куналей тосгон мөн багтаж байжээ. Эх сурвалж: www.polit.mn
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

6 цаг 16 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

11 цаг 50 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

15 цаг 10 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

15 цаг 10 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22