С.Ариунбямба: Эсрэг дүр гол дүрийг илүү тодотгодог

2017-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

Соёл урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан жүжигчин С.Ариунбямбыг дугаарын зочноор урилаа.

-Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе. Сайхан баярлаж байна уу?

-Монголынхоо үе үеийн уран бүтээлчиддээ баярын мэндийг хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярын өдрөө угтаад  манай салбарын уран бүтээлчид олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь болох гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор бэлдэж байна.

-Спортод хэр вэ. Гар бөмбөг тоглодог байв уу?

-Хүүхэд байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан. Тэмцээнд орох гээд жаахан бэлтгэл хийчихсэн чинь бие жаахан буларчихаж. Гэхдээ ямар дайнд оролцох гэж байгаа биш нөхөрсөг, сайхан тоглоно доо.

-Уран бүтээлчийн хувьд сүүлийн үед олз омог арвин уу?

-Өөрийнхөө хоёр кино төслийг бэлэн болгочихоод байна. Мөн кинонд тоглох саналууд ирсэн. Зохиолоо уншиж байгаад шийдвэрээ гаргана.

-Кино төслийнхөө тухай жаахан тодруулаач?

-Нийгмийг өөрийнхөө өнцгөөс харж, түүнээс үүссэн эмзэглэлээ тусгасан. Юу болохгүй байна вэ. Үүний үр дагавар нь юу болох бол. Хүүхдийн эрх гээд яриад л байдаг. Гэвч тууштай ямар арга хэмжээ авч байна вэ. Энэ талаар манай кино төсөл өгүүлэх болно. Үүнээс цаашихыг нь нууц  үлдээе.

-Зохиолоо аваад та хамгийн эхэнд юуг хардаг вэ?

-Эхлээд жанрыг нь хардаг. Мэдээж зохиолоо сайн уншина. Кино баг, хамтарч ажиллах уран бүтээлчид болон найруулагчаар хэн ажиллах нь чухал. Гэхдээ санал тавьсан бүхэнд оролцохыг урьтал болгодоггүй. Тодорхой хэмжээгээр өөрийгөө сорьсон, уран уран бүтээлд ажиллахыг хичээдэг.

-Эсрэг дүрийн санал их ирдэг үү?

-Бараг л тийм. Зохиолч, найруулагч нь тэгж хардаг юм уу мэдэхгүй. Гэхдээ эсрэг дүр тухайн киноны гол дүрийг илүү тодотгож өгөх хүчтэй. Ганцхан эсрэг дүр дээр ч биш аливаа уран бүтээлдээ чин сэтгэлээсээ, бүтээлчээр хандахыг хүсдэг. Биднийг оюутан байхад багш минь байнга эрэл хайгуул, судалгаа хийж бай гэж захидаг байсан. Уран бүтээл эхлэх бүртээ энэ зарчмыг баримтлахыг хүсдэг.  

-Жанрын хувьд инээдмийн кино Монголд ноёрхоод байна уу ?

-Нийгэм их стресстэй учир үүнийг шаардаад байна л дааИйм бухимдалтай нийгэмд амьдарч байгаа учир толгойгоо амрааж, инээхийг хүсч байгаа үзэгчдийг буруутгах ёсгүйСоциализмын үед уран бүтээлд хандах хандлага өөр байж. Төрөөс харж үзэж, төсвийг нь баталдаг бодлоготой байсан. Энэ нийгэм халагдсанаар уран бүтээлчид бор зүрхээрээ явж байна.  20 гаруй жил ямар ч бодлогогүй, урлаг гэдгийг өөр, өөрийн өнцгөөр харж, ойлгочихсон учраас уран бүтээлийн чансаа буурч байна. Зөвхөн өнгө, хэлбэр дагасан бүтээл төрж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь бүх уран бүтээлчийг хэлж байгаа юм биш. Үүнээс гадна жинхэнэ үзэгч ховордоод байна уу даа. Бид киног үзээд юуг ойлгох вэ, өөрт тусгаж авах сайн тал нь юу байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Мөн үүнийг төрийн бодлогоор зохицуулах шаардлага ажиглагдах юмКиноны салбар энэ хэвээр явбал 10, 20 жилийн дараа юу болох бол. Гэтэл гадны орнуудад  кино урлагаа бодлогоор нь дэмжиж ажилладаг учир эрчимтэй хөгжиж байнаТэд  уул уурхай, газрын баялгаасаа илүү киногоор үзэгчдийнхээ тархийг цэнэглэхээс гадна  орлого олж чадаж байна

-Киноны салбарынханд төрийн зүгээс тогтоосонбодлого байхгүй болохоор дуртай нь хүссэнээ хийх нь аргагүй юм л даа?

-Хуучны киноны сэтгэлд хоногшсон байдаг нь үүнтэй холбоотой. Олон шат дамжлага, шүүлтийг давж, хянуулж байж үзэгчдэд хүргэх эрхтэй болдог байсан. Тиймээс тэдгээр уран бүтээл хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Гэхдээ аливааг үргэлж муу талаас нь харах хэцүү. Жинхэнэ уран бүтээл хийгээд том кино наадмуудад оролцож, эх орныхоо нэрийг гаргаж байгаа уран бүтээлч олон байна. Гагцхүү тэднийгээ л дэмжихсэн.

-Энэ их киноны дундаас шалгарч, зарцуулсан хөрөнгөө буцааж олно гэдэг амаргүй ажил байх даа?

-Хэдэн уран бүтээлч нь хуруу хумсаа хугалан байж нэг уран бүтээл хийнэ. Кино театр нь дэндүү өндөр түрээс авна. Тиймээс өнөөдөр уран бүтээлчид их зардлаар бүтээл хийхээсээ илүү бага мөнгөөр кино хийе гэдэг сэтгэлгээтэй болжээ. Тэгэхээр бүтээл төрөх чанар, хандлага нь өөрчлөгдөөд эхэлнэ. Харин үүний оронд төр засгаас бүрэн санхүүжүүлээд том хэмжээний, олон уран бүтээлч хамарсан түүхэн кино хийж болно. Уран бүтээлчдийн маань дунд жинхэнэ бүтээл хийж чадах авьяастай , мундаг залуу олон бий

-“Ану хатанкиноны Данжилагийн дүрээр та “Academy awards” наадмын шилдэг туслах дүрийн шагнал авч байсан. Энэ түүхэн дүрд яаж тоглох болов?

-Найруулагч Д.Алтантуяа надад шалгаруулалтад орох санал тавьсан. Ямар дүрд шалгаруулж байгааг ч мэдээгүй. Тэгсэн нэг өдөр дуудаад Данжилагийн дүрд шалгарсан тухай дуулгасан. Энэ жанжин эерэг дүр л дээ. Энэ бүтээл  кино наадмаас гурван шагнал хүртсэн.

-Театрт багагүй хугацаанд ажилласан байх аа?

-Миний ажил, амьдралын гараа  театраас эхтэй. Би хоёр театрт ажилласан азтай уран бүтээлч. Олон сайхан хүмүүстэй тайзан дээр хамтарч байлаа. Би СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Саяхан Дундговь аймгийнхаа театрт нэг жүжиг сэргээж тоглоод ирсэн. Дахиад тайзны бүтээл хийхээр төлөвлөж байна.

-Та Дундговь аймгийнх байх аа?

-Миний бага нас Дундговь аймагт өнгөрсөн. Аав ээж хоёр минь театрт жүжигчин байлаа. Тиймээс багаасаа урлагийн сайхныг мэдэрч өссөн. Аав ээжийгээ дагаад аялан тоглолтод нь явна. Энэ үеэсээ урлагт дурлаж эхэлсэн. Энэ нь ч жүжигчний мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэж боддог.

-Ажил, амьдралын гараагаа театраас эхэлжээ. Яагаад гарчихсан юм бэ?

-Өөрийгөө олон талаар сорьж үзье гэж бодсон. Зөвхөн тайзан дээр тоглохоос гадна урлагийн олон салбарт ажиллах сонирхолтой учир чөлөөт уран бүтээлчийн замыг сонгосон. Гэхдээ театртаа хайртай. Тэнд жинхэнэ уран бүтээлийн төлөөх хөдөлмөр буцалж байдаг. Жүжигчин хүний бярыг шавхаж, хөлсийг нь дуслуулж байж шинэ дүр, бүтээл төрдөг газар

-“Ар хударгакиноны Канжогийн дүр бас л зэвүүн шүү?

-Монголд иймэрхүү нууц, зохион байгуулалттай бүлэглэл байгаа  бололтой. Хүмүүс мэддэг хэрнээ ярихыг хүсдэггүй, хөшигний ард хаалттай байдаг. Энэ сэдвийг хөндсөн бүтээл юм. Канжогийн хувьд сайн үйл хийж байгаа юм шиг мөртлөө хамгийн муу муухай зүйлийг зохион байгуулж байдаг. Энэ дүрээр нийгэмд ийм муу хүн олон байна гэсэн сануулга өгөхийг зорьсон

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний гэргий жүжигчин мэргэжилтэй. Хоёр хүүхэдтэй. Том охин монгол бүжгийн чиглэлээр сурдаг. Бага охин дунд сургуулийн сурагч. Гэр бүлийн хоёр хоёулаа урлагаар явахад хэцүү учир гэргий минь одоогоор уран бүтээлийн ажлаасаа түр чөлөө аваад байна.

Х.Нямбаатар: Би хэн сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Х.Нямбаатар: Би хэн нь сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

8 цаг 44 мин
Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

8 цаг 57 мин
Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

9 цаг 18 мин
Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

9 цаг 28 мин
Итгэмжит редактор Я.Сумьяа

Улирч буй энэ 2025 онд Монголын хүүхдийн байгууллага 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн. Энэ ой

10 цаг 11 мин
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай б

16 цаг 46 мин
Популистууддаа  л “…Баяртай” гэе!

Популистууд “...Эх орон”, “...Ард түмэн”, “...Авлига”, “...Асар том хулгай” гэдэг дөрвөн үгийг голчло

16 цаг 46 мин
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт о

16 цаг 46 мин
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

Өчигдөр 09 цаг 57 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

Өчигдөр 06 цаг 00 мин