Ч.Энхтүвшин: Монгол брэндийг дэлхийд сурталчлах цаг болсон 

2017-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Бид нүүдэлчин ард түмэн. Энэ ахуйн соёлыг дэлхий нийт гайхан, биширдэг. Морин тэргэндээ гэрээ ачаад хэдэн бээрийн замыг туулж, өвсний соргог, усны цэнгэгийг даган нүүдэллэдэг ард түмэн биднээс өөр байхгүй. Монголчуудын амьдралын хэв маяг, уламжлалыг дэлхий нийтэд түгээх эрхэм зорилго тавьсан Ч.Энхтүвшин урлаачийн бүтээлийг энэ удаагийн дугаартаа онцоллоо.   АНХНЫ ХҮҮХЭЛДЭЙГЭЭР ДАГНАЖ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧ Түүний бүтээлүүдийг харахад монгол үнэртэж байв. Хийц, чимэглэл, хувцас тэр чигээрээ нүүдэлчин соёл. Мөн монгол хүний царайны онцлогийг тод харуулжээ. Өргөн шанаа, хүнхэр дух, онигор нүд. Хэн ч харсан монгол хүн гэж хэлэхээр содон юм. Энэ л түүний бүтээлийн гол шугам. Хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшин СУИС-ийн ДУС-ийг төгсчээ. Гар урлал, эсгий урлал, нэхмэл, хатгамал, арьсан урлалаар уран бүтээлээ хийдэг байжээ. Харин 2005 оноос хүүхэлдэй урлаж эхэлсэн гэв. Гэхдээ энгийн хүүхэлдэйнээс илүү монгол хэв маяг, онцлогийг шигтгэсэн бүтээл хийж, эх орныхоо түүх, соёл уламжлалыг дэлхий нийтэд сурталчлах ажлаа эхлүүлжээ. Тэрээр бүтээлийнхээ тухай  “Монгол хүнийхээ хувьд нүүдэлчин ахуй, өв соёл устаж байгаад эмзэглэдэг. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж монгол ахуйг хэрхэн тусгах, хойч ирээдүйдээ ямар байдлаар дамжуулах вэ гэж боддог байлаа. Тиймээс хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болох юм гэж зориглосон. Одоогоор дэлхийд гар урлал хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог. Харин манайд эсрэгээрээ юм. Бид хэдий технологийн өндөр дэвшлийн үед амьдарч байгаа ч өөрсдийн үнэ цэнэтэй, эрхэм зүйлээ үгүйсгэж болохгүй. Монгол брэндийг дэлхийд сурталчлах цаг болсон” гэв. Ч.Энхтүвшин олон оронд үзэсгэлэнгээ гаргасан туршлагатай уран бүтээлч. 2006 онд “National Geographic” -ийн урилгаар эх орноо төлөөлж АНУ-д анхны үзэсгэлэнгээ гаргажээ. Түүнээс хойш Атланта, Техас, Сан Франциско, Сингапурын үзэгчдэд бүтээлээ толилуулжээ.  Харин эх орондоо 2006 онд “Монгол костьюмс” компани дээр 208 хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэсэн аж. Энэ нь түүнийг анх удаа хүүхэлдэйгээр дагнаж үзэсгэлэн гаргасан уран бүтээлч болгожээ. Түүнээс хүүхэлдэй урлах сэдэл, санаагаа юунаас авдаг вэ гэж асуухад “Өөрийн бүтээлээ энгийн дээл өмссөн хүүхэлдэйнүүдээс өөрөөр урлахыг хичээдэг. Зөвхөн дээл өмсгөөд монгол хүүхэлдэй гэж хэлж болохгүй. Бидний өвөг дээдсийн үр хойчдоо үлдээсэн хамгийн эрхэм зүйл нь нүүдэлчин соёл. Энэ нь бидний цусанд бий. ” гэсэн юм.   БҮТЭЭЛЭЭ МАЛЫН ШИМЭЭР ХИЙДЭГ Ч.Энхтүвшингийн хүүхэлдэйнүүдийг барьж үзэхэд арьс, шир мэдрэгдэж байсан юм. Тэрээр хүүхэлдэй урлах материалаа гаднаас авдаггүй. Арьс, үс, яс, хумс гээд малын ашиг шим болон зөвхөн Монголд байдаг түүхий эдээр хийдэг юм байна. Хүүхэлдэй бүхэн өөр, өөрийн бүтэх хугацаатай. Зарим нь гурван өдрийн дотор бүтдэг бол гурван сар шаардаж бүтсэн бүтээл ч түүнд бий. Түүний бүтээлд Монголын дайчин эрс, баатрын сэдэвтэй бүтээл олон байв. Мөн эхнэр хувцастай монгол бүсгүй, онгод тэнгэрээ урин дуудаж буй бөө хүртэл байх. Өнгөний хувьд хар бараан, бор, улаан өнгө голлох юм. Одоогоор түүнд 2000 гаруй хүүхэлдэй бий. Ч.Энхтүвшин хүүхэлдэйгээ бүтээхдээ олон зүйлийг судалдаг гэнэ. Хэрэв айрагны хөхүүр барьсан бүтээл урласан бол айраг, хөхүүр гэж чухам юу болох, яаж хэрэглэдэг, бүлүүр модных нь тухай гээд бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ нь дэлхийн бусад оронд үзэсгэлэнгээ гаргаж, үзэгчдэд тайлбарлахад хэрэг болдог юм байна. Тэрээр мөнгөний төлөө бүтээл хийдэггүй гэдгээ онцолсон юм. Тиймээс ч хүүхэлдэйгээ худалдах нь ховор. Уран бүтээлч хүний хувьд ур ухаан, сэтгэл зүрхээ шингээн хийсэн бүтээлээ хараад суухад мөнгө олсноос илүү сэтгэлийн баяр баяслыг мэдэрдэг ажээ. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12