Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн түүхээс

2017-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ардын зураач Ч.Гунгаасүхийн “Бөмбөгөр ногоон театр”-ын загвар. 1991 он.

Р.ОЮУН

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Монголын театрын музейд “Түүхт Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэн үүдээ нээлээ. Үзэсгэлэнд тус театртай холбоотой болгоныг дэлгэн үзүүлсэн байна. Тухайлбал, анхны даавуун эмблем, тухайн үеийн алдартай уран бүтээлчдийн зураг, тухайн үед тоглож байсан жүжгийн хөтөлбөр, жүжгийн гэрэл зураг, зурагт хуудас, уран зураг, ном сэтгүүл, барилгын загвар, театрын хөшигний загварыг дэлгэн тавьжээ. Олон улсын музейн зөвлөлөөс жил бүрийн тавдугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Энэ өдрийг угтаж Монголын анхны мэргэжлийн театр “Ардын цэнгэлдэх хүрээлэн-Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэн, “Бөмбөгөр театрын найруулагч Б.Мушгиа” номын хурим, “Алтан үе-Бөмбөгөр ногооныхон” номын нээлтийг цувралаар үзэгчдийн хүртээл болгож байна.

Одоогийн Засгийн газрын ордны зүүн хэсэгт байрлаж байсан Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн европ маягийн барилга нь олны дунд “Бөмбөгөр ногоон” нэрээр алдаршсан. Одоо энэ тухай түүх болгон ярьдаг. Үндэсний хэлбэртэй архитектурын дурсгал, тухайн цаг үед соёл, урлаг, улс төрийн үйл ажиллагааны төв болж байсан Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн барилга 1927 онд ашиглалтад орж олон үндэстний концертоор нээлтээ хийжээ. Тухайн үед Монголд амьдарч байсан Унгарын иргэн, инженер Иозеф Гелета зураг төсвийг гарган удирдаж, барилгын дотоод засал чимэглэл, тоноглолыг И.Климов, К.И.Померанцев, уран зураач У.Соёлтой нар бүтээж, Монгол, Хятад мужаан, барилгачид барьсан аж.

Театрын барилгыг барихдаа Монгол гэр болон монгол тоорцог малгайг дуурайлган хийсэн бөмбөгөр оройтой, баганагүй барьжээ. 1927 оны долдугаар сарын 9-нд Бөмбөгөр ногоон театрын уран сайхны үзвэрийн жинхэнэ нээлт болж, нээлтэд Монгол, Орос, Гүрж, Хятад, Халимаг, Торгууд, Буриад, Төвд, Цахар, Татар, Армен үндэстэн оролцож олон үндэстний нэгдсэн концертыг тоглосон байна. Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн дарга М.Дугаржав олон үндэстний концертыг нээж үг хэлэхдээ тус хүрээлэнгийн ач холбогдол, үүргийг онцлон тэмдэглэсэн байдаг. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны 50 дугаар тогтоолоор байгуулагдсан “Улсын төв театр” нээлтээ С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн суурь дээр үндэслэн хийжээ. Мөн онд “Усгүй хар архи”, “Маргааш”, “Мопор”, “Энэ ямар ёс вэ” жүжгийг тавьсан ч сайн зохиолоор дутагдсаар байв. 1930 оноос тус театрт А.А.Ефремов, В.Борейшо, Г.А.Уварова гэсэн ЗХУ-ын мэргэжилтнүүд сургагчаар ажиллаж байжээ. 1943 оноос Улсын хөгжимт драматик театр гэж нэрлэх болсон аж. Төв театрын барилга 1949 галд шатаж хайлсан нь Монголын соёл, урлагийн түүхэнд том гарз болсон байна.

Улсын төв театрын анхны даавуун лого. 1931 он.

"Говийн хүүхэн Гүндэгмаа" жүжгийн зурагт хуудас. 1934 он /Эрдэнийн очир нийгэмлэгийн тэргүүн, судлаач С.Түвдэндоржийн цуглуулгаас/

Төв театрын тайзан дээрх тоглолт. 

Д.Ичинхорлоогийн дэглэлт "Сайн морин дээр" бүжиг. 1935 он

Улсын төв театрын уран сайханчид. 1935 он

Төв театрын уран бүтээлчид хичээл хийж байна. 1935 он

Төв театрын жүжигчид дотоод соёлжих танхимд чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нь. 

Төв театр /Барилгы зураг.​​​​/ 1945 оны тавдугаар сарын 9-нд Ялалтын баяр тэмдэглэж байгаа нь.

Эгшигт хайрцаг.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12