Аав Хүү төсөл Монголд

2016-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Бид эхээс төрснөөсөө хойш сонсож, тэмтэрч, даган дуурайж энэ ертөнцтэй танилцдаг. Энэ үед бидний хувьд аав шиг минь нөмөр түшиг, ээж шиг минь амьд бурхан орчлонд өөр байдаггүй. Хүн ээжтэйгээ хүйн холбоотой учир ямагт хамт байдаг гэж ярьдаг бол аавтайгаа байнга ойр байж, халуун дотно харилцдаггүй л биш бол цаг хугацаа өнгөрөх тусам хөндийрч холддог гашуун туршлага олон. Бид аавдаа зоригтой, эрч хүчтэй, бат бөх гэдгээ харуулахыг л чухалчилдаг. Гэвч эр хүний хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг билээ. Эр хүн аавдаа сэтгэлийнхээ үгийг энэ насандаа хэлээгүй байж болох ч өөрт нь хэрхэн үлгэр дуурайлал үзүүлж байсныг сэтгэл зүрхэндээ мөнхөд хадгалдаг юм.

Киа брэнд дэлхий даяар хэдэн арван мянган аав ба хөвгүүдээс “Та хүүдээ хамгийн сүүлд хэзээ хайртай гэж хэлсэн бэ? Та хамгийн сүүлд хэзээ аавтайгаа цагийг өнгөрүүлсэн бэ?” гэх асуултыг асууж хариулж чадаагүй гэр бүлийг дэлхий даяар хэрэгжиж эхлэсэн нэгэн сонирхолтой аялалд урьсан нь Аав Хүүгийн аялал байлаа. Парис хотын “Аав хүү” төслийн оролцогчид эхэндээ бие биеэсээ санаа зовж, хэрхэн дотносохоо мэдэхгүй байв. Харин аяллын дунд үеэс тэд өөрийн эрхгүй гар гараасаа барилцан, хамтдаа байсан ахин олдошгүй мөчүүдээ сэргээсэн байна. Тэд хэрхэн хурдан дотноссоноо анзаарахаас ч өмнө сэтгэл зүрхээрээ нэгэн бүхэл болжээ. Аав хүү хоёрын сэтгэлийн холбоосыг ийнхүү гагнаж өгсөн Киа брэндийн түүхүүд сэтгэл хөдөлгөм.

Тэгвэл “Аав хүү” төсөл Монголд ч хэрэгжиж эхлээд байна. Энэ удаагийн аялалд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хүү Ж.Дамдинцэрэнгийнхээ хамт Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур руу аялж оролцсон юм. Хотоос 217 км яваад хүрэх байгалийн үзэсгэлэнт энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залж их хаанд өргөмжилжээ. Хөх нуурын ойр орчим нь олон зүйлийн ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн гайхамшигт газар тул аав хүү хоёр аяллын цэгээрээ сонгон эргэх амьдралын хүрдэд үнэ цэнээ үл алдах сургаалаа аав нь хүүдээ уламжилсан нь  дамжиггүй.

Хүн бүр хүүхэдтэйгээ хамт үүрд санан дурсдаг гэгээн сайхан дурсамж, үр хойчдоо өвлүүлэх гэрэлт мөчүүд байдаг тул энэхүү сайхан дурсамжаа бүтээх, бусадтай хуваалцах аав хүүгийн аялалыг бид дэмжин энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тун удахгүй аавтайгаа хамт аялалд гарах боломжийг бүх аав хүү нарт олгох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Киа брэндийн фэйсбүүк хуудаснаас авна уу.

Эргэх амьдралын хүрд Киа              https://www.facebook.com/kiamotorsmongolia/

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин