Манай сэтгүүлч Б.Энхзаяа эрэн сурвалжилсан бүтээлээрээ илтгэл тавилаа

2016-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БАТСАЙХАН

Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны үр хүүхэд, хамтран зүтгэгчид түүний бүтээл туурвил, сэтгүүл зүйд оруулсан хувь нэмрийг мөнхжүүлж сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай билээ. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулахаас гадна тухайн бүтээлүүд дээр анализ, шүүмжийн онол практикийн бага хурлыг зохион байгуулдаг. Үүний дагуу Соёл урлагийн их сургуулийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн профессорын баг, Балдорж сан хамтран “Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл” онол практикийн бага хурлыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулав.

Хурлыг нээж СУИС-ийн захирал, сэтгүүл зүйн профессорын багийн тэргүүлэх профессор Э.Сонинтогос “Аливаа зүйлийг зөв явуулах үндэс нь шүүмж, судлал юм. Монголын сэтгүүл зүйг мэргэжлийн түвшинд хадгалж, хөгжүүлж явахын төлөө энэ хурлыг анх санаачилж хийсэн. Найман жилийн туршид бид Балдорж сантай хамтраад Монголын сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг уламжлал болгон тодруулдаг болсон. Энэ уралдаанаас хамгийн шударга бодитой өрсөлдөөн бий болсон гэж үнэлдэг. Энэ ажлынхаа хоёрдугаар төсөл болгож онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Сэтгүүлч, сэтгүүлчийн хөдөлмөр ямар байдаг, Монголын сэтгүүлзүйн төлөв хандлага ямар чигт байгааг энэ хурлаас харж болно” гэв.

Хэлэлцүүлэгт сэтгүүлчийн мэргэжлээр оюутан бэлтгэдэг МУИС, МУБИС, Хэвлэлийн хүрээлэн, Отгонтэнгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар дээд сургуулийн багш нар болон хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид оролцов.

Энэ удаагийн хур­лын онцлог нь “Балдорж” шагналт залуу сэтгүүлчдийн бүтээлийг сонгон түүн дээр мэргэжлийн багш, судлаач нар шүүмж бичсэнийг хэлэлцүүлэв.  Тодруулбал, СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Ч.Чимэгбаатар “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сэдвээр манай сонины сурвалжлагч Б.Энхзаяагийн Балдорж шагнал хүртсэн “Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх” нэртэй эрэн сурвалжилсан цуврал нийтлэлд сэтгүүл зүйн шүүмжийг хийсэн байв.

Тэрээр залуу сэтгүүл­чийн бүтээл эрэн сур­валж­лах сэтгүүл зүйн суд­лаг­дахуун болж буйг илтгэлийнхээ эхэнд онц­лоод “Монголын сэтгүүл зүйд төрөл жанр гэдэг үгийг хэрэглэх нь улам бүр багасч, текст буюу бичвэр улам бүр ихэсч байна. Бүх зүйл өөрчлөгдөж байна. Төрөл зүйлийг бий болгож байгаа ганц зүйл бол сэтгүүлчийн бичлэгийн арга барил. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж үүнийг хэлнэ гэсэн цогц тодорхойлолт ойлголт өнөөдөр хүртэл алга байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хамгийн чухал шалгуур нь аливаа зүйлийг батлах явдал. Батлах явц өөрчлөгдөхгүй тууштай байх ёстой. Баримтаа эхэлж тавиад дараа нь түүнийгээ тойруулж бичих, эсвэл баримтаа аажмаар дэлгэж бичих хэлбэр байдаг. Мөн явцынхаа дунд баримтаа дэлгээд эрч нь аажмаар буурах гэсэн гурван хэлбэр байдаг. Б.Энхзаяа нийтлэлийнхээ эхэнд Увс аймагт газрын тосны нөөц илрэхгүй гэдгийг маш олон эх сурвалжаар баталж яриулсан байна. Сэдвээ тойруулж маш олон эх сурвалжтай уулзсан нь харагдаж байна. Увсын удирдлагууд “Гладвилл”-тай хамсаатан гэдгийг асар олон зүйлээр баталсан. Маш их зүйл бичсэн байсан. Баримтуудаа маш нарийн дэс дараатай, зөв хуваарилж бичсэн нь сонирхол татсан. Хууль бус гэдгийг ба­тал­сан баримтууд нь ааж­маар тодорсоор бай­­сан. Баримтаа ааж­маар дэлгэж, батлах хэл­бэ­рээр бичсэн байна. Үгүйс­гээгүй, гуйваагүй. Нэг ч өгүүлбэрийг орхиж унших боломжгүй байсан. Харин шүүмжлэлтэй санаа нь нийтлэлээ бичихэд хуульчийн зөвлөгөө, дүгнэлтийг аваагүй. Эцэст нь дүгнэж хэлэхэд Б.Энхзаяагийн бүтээлийг судлахад эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шалгуурт нийцсэн бичлэг байна гэж үнэлж байна” гэв.

Уг шүүмжлэлт бүтээ­лийг хэрхэн бичсэн талаар Б.Энхзаяа “Эрэн сурвалжилсан нийт­лэлээ олон сарын хуга­цаанд судалж, баримт цуг­луулсан. Баримтаа хэд, хэдэн эх сурвалжаар бат­лахыг зорьж байсан. Өн­гөрсөн хугацаанд 100 орчим нээлттэй болон нууц эх сурвалжтай уулз­сан. Монгол орны хам­гийн том нуур, Дэл­хийн өв, Рамсарын кон­венцид бүртгэгдсэн Увс нуурыг тойруулж маш том талбайд газрын тос­ны хайгуул хийхээр бол­сон үйл явц эхнээсээ хууль зөрчсөн байсан. Бүтэн жилийн турш энэ сэдвийг хөндсөний үр дүнд Монгол Улсын хууль, журмыг зөрчсөн “Гладвилл” компани үйл ажиллагаагаа зог­соож Монгол Улсаас гарсан. Газрын тосны хайгуултай холбоотой хууль бус үйлдлийг ил гаргахын төлөө судалж, эрэн сурвалжилж явахад төрийн байгууллагын зүгээс “Нийтлэлээ зогсоо. Манай байгууллагын нэр хүндэд халтай байна” гэх зэргээр дарамталж, нөлөөлөхийг оролдож байлаа. Мөн хувийн байдлаар ч янз бүрийн нөлөөлөл ирж байсан. Нэгэнт баримтуудаа олон эх сурвалжаар баталж чадсан учраас энэ сэдвээ зогсоохыг хүсээгүй. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй Монголд хөгжих боломж, нөхцөл тааруу байгаа ч залуу сэтгүүлчид бид алдаатай, оноотой ч үргэлжлүүлж хөгжүүлэх ёстой. Үүний төлөө би ч гэсэн эрэн сурвалжлах нийтлэл бичсээр байх болно” гэлээ.

Хэлэлцүүлэгт “Цахим сэтгүүл зүй” сэдвээр Gogo.mn цахим хуудсын сэтгүүлч Г.Одгаравын цэвэрлэх байгууламжийн талаар бичсэн цуврал нийтлэлд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Б.Наранбаатар, “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” сэдвээр Өнөөдөр сонины сэтгүүлч О.Бат-Ундрахын бүтээлд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Т.Өнөрсайхан шүүмж илтгэлийг тавьсан юм.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

1 цаг 1 мин
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

1 цаг 1 мин
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

14 цаг 5 мин
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

15 цаг 7 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

18 цаг 17 мин
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

Уржигдар 17 цаг 57 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

Уржигдар 06 цаг 00 мин