Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

2026-04-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуулсан. Түүнийхээ шанд албан тушаалтнуудад 110 сая ам.долларын авлига тараасан. Энэ асуудал ойрд Монголын нийгэмд дуулиан тариад байна. Юутай ч АТГ уг мэдээлэл дээр “ажиллаад” эхэлжээ. АТГ-аас “...Өнөөдрийн байдлаар зургаан хүнээс мэдүүлэг авсан. Гурван баримтад үзлэг хийсэн. Аж ахуйн нэгжүүдээс удаа лавлагаа авсан. Арилжааны долоон банкаас лавлагаа мэдээлэл авахаар ажиллаж байна” гэвж мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор 50 орчим хүнийг гэрчээр асуух юм байна. Одоогоор, уг 110 сая ам.долларын хэрэг голдуу улстөрчид, албан тушаалтнуудтай холбоотойгоор олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ, үүнийг баримтаар, гэрчийн мэдүүлгээр тогтоох хуультай. Гэтэл, гол гэрчүүд нь хэдийнэ Монголоос явцгаажээ. Гол гэрчүүд нь мэдээж, “Бодь интернэшнл”-ийн удирдлагууд юм. Мөн, тухайн үед уг төслийн гэрээ, үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, санхүү мөнгөний хуваарилалтад нь гарын үсэг зурсан хүмүүс бол  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК- “Эрдэнэс “Тавантолгой төмөр зам” компанийн захирлууд ч гол гэрч болно. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг шүүхээс ял шийтгүүлэн хоригдож байгаад саяхан суллагдсан. Түүнийг “...Эх орондоо байна”, “...Гадагшаа нисчихлээ” гэсэн өөр өөр мэдээлүэл түгж байна. Харин 110 сая ам.долларыг “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй хэвээр байгаа юм. Тэрээр 2022 оны аравдугаар сард “...Солонгост албан томилолттой” гээд Монгол Улсын хилээр гарч явсан. Тэгээд эргэж ирээгүй юм. Түүнийг явснаас сар гаруйн дараа Монголд нүүрсний хулгайн эсрэг олон нийтийн тэмцэл өрнөсөн. Улстөрчид, албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэгэхэд хамгийн ихээр нэхэгдэж байсан хүн нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал байв. Улмаар, Засгийн газраас олон нийтийн шахалтын дагуу дээрх Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ болон бусад бүтээн байгуулалтын гэрээнүүдийг улсын нууцаас гаргасан. Нүүрсний хулгайн “сэдэв” өндрөө авч байгаад буусан үед буюу 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Н.Удаанжаргал Аргентин улсад очсон нь тогтоогдсон. Ингээд Монголын хууль хяналтын байгууллагаас Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байтал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг. Тухайн үед эх сурвалжууд “...Н.Удаанжаргалыг олж тогтоогоод, пасспортыг хүчингүй болгож, түүн рүү мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зогсоосон” талаар мэдээлсэн. Тэгсхийгээд сураг алдарсан. Түүнээс хойш гурван жил өнгөрлөө. Өдгөө “...Н.Удаанжаргал амьд уу” гэдэг асуулт тавигдаж эхлээд байна. Тэгвэл, энэхүү 110 сая ам.долларын асуудал дээр түүнтэй яг адилхан “статус”-тай “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа мөн л гадагшаа нисжээ. Тэрээр энэ дуулианыг дэгдэнгүүт Монголоос явж, өдгөө Америкт амьдарч байна. Тиймээс, түүнийг Н.Удаанжаргалын “араас” явчихав уу гэлцэж байна. Б.Долгормаагийн тухайд “Бодь”-д ажиллаад 20 гаруй жил болсон. Тэрээр  2021 оны эхнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хоорондох нууц гэрээнд гарын үсэг зурсан хүн юм. Мөн тэрээр нүүрсний хулгай ид яригдаж байх үед, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “... “Бодь интернэшнл” ХХК-тай байгуулсан оффтэйк гэрээнүүдийн улмаас 187 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн урьдчилсан тооцоог хийлээ. Иймд гэрээнд өөрчлөлт оруулъя” гэхэд татгалзсан хариу өгч байв. Ингээд яриад байвал “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нь 110 сая ам.доллар хаачсаныг мэдэх хүн гэдэг нь харагдана. Харин, тэр гэрч үү, өгч авалцсан хүмүүсийн нэг үү гэдгийг мөрдөгчид тогтоох юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 67 (7809)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

2026-09-17
МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

2026-09-17
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй бай

2026-09-17
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

Монголын улс төрийн өчигдрийн үйл явдал хууль, хүчний байгууллагуудыг тойрон өрнөлөө. Ерөнхий сайд

2026-09-17