Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-04-08
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.  Улмаар хуулийн төслийг хуралдаанд оролцсон 21 гишүүний 14 нь буюу 66.7 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.  Хуралдаанаас тоймлон хүргэе.

 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад бүр хэцүү хууль байна. Ер нь бол УИХ-ын гишүүд хяналттай сахилга баттай, хариуцлагатай, эгүүлэн татах боломжтой эрх зүйн орчин байх ёстой гэсэн зарчим дээр суурилж энэ заалтыг оруулж байсан. Хууль өргөн баригдаж байгаа цаг хугацаа,улс төрийн нөхцөл байдал болон хуулийг харахаар нэн ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүд дээр ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх юм бол намын төлөөллийн төв байгууллага эсвэл эвслийг төлөөлөх байгууллага дүгнэлт гаргах юм байна. Үүнийг УИХ-д уламжилж, УИХ-ын бүлэг болон УИХ-аар нээлттэй хэлэлцэнэ гэж оруулсан байна. Нэгдүгээр, яагаад зөвхөн жагсаалтын гишүүдийг онцлох болов. Ер нь манай намын мөрийн хөтөлбөрт туссан анхны санаа бол сонсогчдын саналаар гэсэн байсан. Мөн тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйтэй байх албагүй гэж үзэж байна уу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:

-Гишүүнийг эгүүлэн татах хууль улс төрийн шинжтэй гарч ирж байгаа зүйл биш. 1992 оноос хойш Үндсэн хуульд байсан асуудал. Харин хэрэгжихгүй, амилахгүй байгаа асуудлаас болж тулж ирсэн. Ард түмний дуу хоолойг сонсож энэ хуулийн төслийг өргөн барьж байна. Энэ ямар нэгэн нам улс төрийн зорилгоор хэн нэгнийг хэлмэгдүүлэх асуудал огт биш гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. УИХ-ын гишүүд заавал жагсаалтаар гэлтгүй бүгд ёс зүйн асуудалд хамааралтай. Үүнийг хуулийн гуравдугаар зүйл дээр нарийн заасан. Хэн нэгний улс төрийн үйл ажиллагаагаа, хэн нэгнийг эгүүлэн татах, заавал жагсаалтыг ялгаварлан гадуурхах  гэдэг зүйл огт байхгүй. Хуулиа сайн уншаад харах юм бол хариулт бий. Гишүүдэд хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй вий гэх асуулт байгаа байх. Ийм ямар ч боломж байхгүй. Энэ хуульд заасан жагсаалтын асуудлыг онцолж асууж байна. Жагсаалтын гишүүдийг сонгохдоо иргэд хэн нэгнийг биш намыг дугуйлдаг. Өөрөөр хэлбэл, тойргоос сонгогдсон гишүүнийг дугуйлж сонгочхоод намд итгэл үзүүлж намыг дугуйлдаг. Намаас жагсаалтын гишүүдийг сонгож оруулж байсан. Хэрэв жагсаалтын гишүүд дээр ёс зүйн хариуцлага үүсвэл бид энийг хэрхэх вэ, хэн хариуцлага хүлээх юм. Иргэд сонгогчид нам нь дугуйлчхаад байдаг. Энэ хариуцлагаас намыг мулталж болохгүй. Нам хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Хэлбэр баахан ярилаа. Би агуулга руу оръё гэж бодож байна. Монгол Улс парламентын засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юу.  Ерөнхийлөгч нь парламентад ажлаа тайлагнадаг юм уу, эсвэл парламентад Ерөнхийлөгч хичээл заадаг юм уу.  Энэ асуудлаар бид сүүлийн 30-аад жил хэрэлдлээ. Би хүн яриагүй, битгий сүбьектив хүлээж аваарай.

Үйлстөгөлдөр “бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд“ гэж хэдэн ч удаа хэлэв. УИХ-ын гишүүд нь “төрийн эрх барих дээд байгууллагын хувьд” гэж байна. Ингээд энэ хоёр институц хоорондоо мөргөлддөг. Хэн нь том юм бэ.  гээд зодолддог.  Гүйцэтгэх засаглал гэж өнөөдөр үндсэндээ байхгүй боллоо.

Хууль тогтоох засаглалыг прокуророос далгайлгаж, нэг крантаар “гоожуулдаг” байсан бол одоо Цэцээр, Ёс зүйн дэд хороогоор, Улсын дээд шүүхээр “гоожуулах” юм байна. Санаа нь маш ойлгомжтой. Энэ төслийг батлахгүй бол ард нийтийн санал асуулга гээд парламентыг тараах асуудлыг ТББ-ын хэдэн нөхдүүд тавих юм байна. Ийм ойлгомжтой зүйл дээр 126 гишүүнтэй, таван намын төлөөлөлтэй хүчирхэг парламент үг хэлж чадахгүй тойруу утгаар ярьж байгаад харамсаж байна. Хэрэв Монгол Улс парламентын засаглалтай хэвээрээ бол ард түмэн зөвхөн сонгуулиар төрийн эрх барих эрхийг парламентад түр хугацаанд шилжүүлдэг. Өөр хэнд ч биш. Парламентын дархлаа гэдэг бол ард түмний өгсөн саналын эрхийг хамгаалж байгаа юм. Энэ эрхэд ноцтойгоор халдах гэж байна. Энэ хуулиа яаралтай татаж авах хэрэгтэй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:

- Л.Оюун-Эрдэнэ гишүүн маань жаахан бухимдалтай байх шиг байна. Та гэнэт сэрсэн юм шиг өнөөдөр парламентын засаглал гэж ярих эрхгүй. Та парламентын дархлаа ярих ёсзүйгүй хүн гэж бий бодож байна.

Та хамтарсан Засгийн газрыг тэргүүлэхдээ “хамтарсан” нэрийдлээр парламентыг сөрөг хүчингүй болгож, АН-ынхныг бүтээмжийн менежер гэдэг албан тушаалаар амыг нь таглаж, жинхэнэ парламентын дархлааг хязгаарлаж, өөрийнхөө эсрэг дуугарсан УИХ-ын гишүүдийг та хар бэхийн хонгилоор явуулсан гэдгийг гишүүд хэлсэн.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд хүн зодсон уу, яасан нэг зүйл боллоо. Энэ хууль батлагдвал Энхтүвшин гишүүнийг эгүүлэн татах уу.  УИХ-ын гишүүн Лүндэг хамгийн бага ирцтэй гишүүдийн нэг. Энэ хууль батлагдвал эгүүлэн татагдах уу. М.Нарантуяа-Нара гишүүн нийгмийн сүлжээгээр ёс бус үг хэрэглэж лайв хийсэн гэж шүүмжилдэг. Энэ асуудал ёс зүйн ноцтой зөрчил болох уу?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:

- Ёсзүйн дүрэм гэж бий. Энэ дүрмийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчил гэж юу болохыг өөрөө тодорхойлно. Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй. Зарим гишүүдийн асуудлыг та хэлж байна. Та бүхэн ёс зүйн зөрчлийн асуудлыг өөрсдөө томъёолно.

 УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Ерөнхийлөгч хууль тогтоох байгууллагын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар санал гаргах хуулийн төсөл санаачилж байгаа нь эрх мэдлийн хуваарилалтын зарчимд харшлахгүй юу. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн хууль дээр ингэж заасан гэдгийг ойлголоо. Гэхдээ Ерөнхийлөгч хэл хязгааргүй, хамаа замбараагүй, бүх хуулийг санаачил гэсэн үг биш. Эрх мэдлийн хяналт тэмцэл гэдэг зүйл дотроо байх ёстой гэдгийг ч та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр яг энэ эрх мэдлийн хуваарилалтын зарчимд харшлахгүй юу гэдэг асуултад тодорхой хариу өгөөч. Энэ хуулийн төсөл нь бодитоор ёс зүйг сайжруулах уу эсвэл улс төрийн өрсөлдөгчөө шахах зэвсэг хэрэгсэл болох уу.  Болохгүй гэвэл яг үүн дээр баталгаа өгөх үү, ялангуяа энэ удаагийн парламентад олон улс төрийн намын төлөөлөл оролцсон. Эргээд бусад жижиг улс төрийн намуудыг төрийн арга хэрэгсэл болгон тарааж зөвхөн томоохон намуудын өөрсдийнх нь үзэмжээр явдаг улс төрийн хүчин болгох нь олон намын тогтолцоонд чинь сөргөөр нөлөөлөхгүй юу, энийг юу гэж харж байна вэ. Ёс зүйн хариуцлагыг бий болгох боломжийг парламентад өөрт нь олгохгүй, Ерөнхийлөгч энэ эрхийг эдлээд буйтай холбоотойгоор нэг асуудал гарч ирнэ. Үндсэн хуулийн эрх зүй талаасаа Ерөнхийлөгч үндсэн гурван чиг үүргийг хэрэгжүүлдэг. Баталгаажуулах, зохицуулалт, хяналт гурвынхаа алиных нь хүрээнд энэ хуулийг төслийн санаачилсан бэ.

Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал:

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоо баривал жижиг, том нам гэдэг ойлголт байхгүй. УИХ-д суудал бүхий нам, суудал бүхий биш нам л гэсэн хоёр ойлголт бий. Хоёрдугаарт эрх мэдлийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульдаа хэрэв оруулбал зөвхөн Ерөнхийлөгч энэ хуулийг санаачилна. Их хурлын гишүүн санаачлах эрх байхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулиар хязгаарлагдсан. Гуравдугаарт парламентад харин энэ эрхийг үлдээж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оноос хойш хэдэн хуулийн төсөл санаачилсан бэ гэдгийг хараад үзээрэй. Ерөнхийлөгчийн хуулиар хууль санаачлах эрх нээлттэй. Энийг Үндсэн хуульд 2019 онд  оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын хуулиар хууль санаачлах эрхийг зөвхөн Засгийн газарт өгсөн. Дөрөвдүгээрт ёс зүй хянах эрхэд халдаад байна уу гэж асууж байна. Харин эсрэгээрээ энэ эрхийг нь их хурал өөрсдөө тогтоогооч ээ гэж байгаа юм. Ёс зүйн дүрмээ шинэчил. Гэхдээ хууль байх уу, дүрэм байх уу гэдэг та бүхний онцгой бүрэн эрхийн асуудал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 66 (7808)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 58 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 9 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 59 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 59 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 59 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09